Ярилцы : Бичих юм олдкуен зовлонтойн... этр

Бичих юм олдкуен зовлонтойн... этр

Ааа ... за сүүлийн үед жаал улстөржөөд болоогоо хөтөлсөнгүй. Айм нот пэрфэкт пэрсон дуугаа сонсжийгоод сэтгэл сэргэтэл сайхан болоогдноо гэж. Би ч төгс байтугай хүн биш л дээ гсн кк.

Өчигдөр орой гэрт орсон ээж хаалгаа юу гэж хэлж тайлсан гээч:

-Хоол хийгээгүй шүү гээл нээх гавъяа байгуулцым шиг хэлээл хаалга онгойлголоо.

-Яажуган? Гэсэн.

-Заазз... та хоёр тэгээд хэзээ хийсэн хоол идэж байсын. Би тэгж өдөр бүр хоол асгаад байдаг баян тарган хүн биш. Махаа гамны этэр гээл аймаар уураараа хоол хийгээгүйгээ цагаатгах гэж оролджийн шүү. Нээрээ л сүүлийн хэчнээн ч өдөр оройн хоол идээгүй юм бэ бүү мэд. Тэрийгээ санаад хариу агсам тавьж чадсангүй. Уур хүрээл хэдэн зүсэм талх үхжийгаам шиг чихэж аваал усанд ороол гэвтчлээ. Тэгсэн хаалга цохих дуулдлаа.

-Хоол хийгээгүй гэж тайлахыг бодоход дүү бололтой.

-Яагаад??? Гээл бас л ууртай асууж байгааг нь төсөөлөхөд нүд нь гурвалжлаал асуужийгаал даа. Надад хэлсэн хариулт. Дүү бас л юм хэлсэнгүй. Гараад ирсэн ээж зайлуул аймаар гэм хийцэн царайтай суужийн. Дүү талх чихээл, ууртай. Тэгснээ тэсэхээ байв бололтой:

-Би энэ талхыг чинь үзэн яджийн гэжийн. Тэгсэн ээж:

-Маргааш ээж нь мах чанах уу? Гээл зайлуул өмнө хойгуур нь ороол хиамыг нь зүсч талхан дээр нь тавьж өгөөл, “тараг уух уу, бэлэн хоол авчих уу” гээл хөөрхий амьтан. Тэгсэн дүү:

-Дахиж намайг битий хоосон хонуулаарай гэсэн ээж “за” л гэжийн. Гэнэт би бодлоо. Яагаад заавал ээж хүн ийм үйлийн лайтай байдаг юм бол оо. Би хэрвээ ээж болуул яах бол. Хүүхдүүд өөдөөс цор цор гээд байвал яахуу. Эртнээс комбигоо зохиох хэрэгтэй юм байна гэж бодлоо. Тэгээд ерөөсөө л ингий гэж шийдлээ.

Юутай ч төрөх үеийнхээ бичлэгийг хийнэ. Хийнэ гэнэ. Үхсэн баасаараа өөрөө хийхэв дээ, хийлгэнэ. Тэр чинь гурван бөөрөнхийтэй аймшгийн кино л гэсэн үг. Тэрийгээ тэхдээ нуучна. Тэгээд хүүхэд том болсон хойноо олон таван юм яриад зовоогоод байвал бичлэгээ үзүүлнэ. Үзэхгүй байж юуны магад. Тиймээс зурагтныхаа өмнөх сандал дээр хүлж суулгажийгаад, нүднийх нь дээд, доод зовхийг сокочдож байгаад хүчээр үзүүлнэ. Тэгээд:

-За түрүүн нэг юм чаг чаг гээдайсан уу, гүй юу? Гэж асууна. Мэдээж хүүхдийн нүдэнд нулимс цийлэгнээстэй, ээжийнхээ бяр чадал, тэсвэр тэвчээр, хайр энэрлийг шүтэн бишрээстэй харцаар харна. Тэгээд эхний ээлжинд ОК болгоно доо. Дараа нь яах уу. Гэнэт нэг өдөр ээж шиг ажил хаямаар санагдуул яах уу. Тэгүүл ингэнэ.

-Ээжийнх нь залхуу аймаар хүрээд байна. Тиймээс өнөө орой хоол хийхгүй.

-Яагаад?

-Яады. Тэгээд өнөө орой хоол хийх үү, эс хийх үү гэдэг дээр санал хураая. Хийхгүй гэдэг дээр санал хураая. Дэмжжийнүү?

-Дэмжихгүй байна.

-За дэмжсэнд баярлалаа. Ингээд 100 хувийн саналаар өнөө орой хоол хийхгүй байхаар тогтлоо. Хаха. Нэг иймэрхүү дэглэмийг гэртээ тогтооно доо. Энэ байдал хэдэн удаа давтагдаж, хэдий хүртэл үргэлжлээд, эцэстээ хүүхдүүд гал тогооныхоо өрөө лүү хөргөгчин дэх архиа авч чулуудаж галдан шатаахыг мэдэхгүй. Тэхдээ л тэр хүртэл л ямар ч байсан үргэлжлүүлнэ дээ.

start=-24 , cViewSize=50 , cPageCount=1

26 сэтгэгдэл:

мазаалай, батак, Батак
AEЯO

Яаааааааааа 1-т за одоо унший :P

Ицми

унших хэрэггүйээ энэ 2008 оны бичлэг кк

Sunbeauty (зочин)

гатуу ээж болох нь дээ танай хүүхдүүдийг өрөвджээн :р

Ажимма

Би гэрийн хоол идээгүй их уджэээн,сүүлдээ гэрийн хоол идэхээр гэдэс гүүүлгээд гуаанзны хоол идэхээр зүэээр болж энэтэр

Оранж

надаа час бичих юм олдкүен. завтай бахйад нтр.... гэснээс чиний дэглэмийг сурж амаарийм байна.

ГрИйН РөҮс (зочин)

хахаха хөгжилтэйн би ч орой хоол хийхгүй гэвэл сайн л биз гэж бодоод унтаад өгдийшдэ хэхэ

SinГ©ad O'Connor

эээжийндээ байгаамөө?

AEЯO

Уншццццц

Ицми

хань минь эхнээсээ 2 дох коментыг уншилд

дурлагч

Би ч үр төлтэй болчуул хоол хийхгүй байна ч гэж байхгүй байхөө. Зоолттой хийнлдээ. Гэхдээ хүүхдээ ухаан суугаад ирэхдээн зэрэг хоол хийлгэж сургана даа. Тэгээл сайн дураар нь хоол хийлгэдэг ухамсар суулганадаа гэссс, ккк

Болдууш

Яаа гэцүүл юм байна... Ицмигийн хүүхэд болж төрөгүйдээ баярлажийна бурхан мээн

ГрИйН РөҮс (зочин)

би яг өөрийгөө нэгт орсон байгаа гэж бодсон хмм ганц удаа нэгт орж үзхийнсан би ер нь минутад хэдэн үг уншдаг болоод ийм сүүлээр ордым болоо бодох л асуудал этр

luna (зочин)

Яаая аймар ээж болохнээ дэ...
Гэхдээ ажил хаялт схан шд....

Runner

уншчихлаа

AEЯO

Наааг яаааж амьдардаг гэж боджиййнэ таануус айн. Ээжийн тэр нааг төрүүлжаагаа бичлэг нь ёстой үнннэн... :P

MC Аав

боддог л бодол.
ээжүүд ажил хаявал тэгээ аав ч хүүхэд ч хямарчаагаам даа.

Elkhan

Хэн их өлсөж байна тэр хоолоо хийнэ... Ардчилсан арга этэр...

≡ Панда ≡

Ицмигийн конбо их зүгээрийн байна. Яг л ийм ээж болно доо хэхэ

Sunbeauty (зочин)

хөөрхйи тэр Аэро
аавийн чинь найз охин айтар байшүү :р

Ицми

хахаха Гоо үзэсгэлэн больчкээч хахаха


Илханы санаа гоя

Жулиа

хаха мангар

Gorgeous

ээж нь нээх хөөрхөн гэмшсэн царай юу кк

simona (зочин)

Нөгөө тэр сонсоод байгаа дууны нэр Дэ Ризн би бас дуртай

крафти

ицми яг цагаа тулуул яах болдоо хөөрхий минь нүдэнд харагдчихлаа амьдрал дээр бол өөр шүүдэээ ицми минь хм өрөвдчихлөө гэсэн хэхэ

HelsenUg

бичих юмыг ч харин олж байх шиг байна аа

Зүрх (зочин)

хэний шүлэг байдаг билээ? оройтож ирчээл, уурлаж идчээл унтаад өгдөг байлаа гээд Ээжийн тухай. Тэр санаанд орчлоо, ээжүүд ч өөлхөн шүү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)