Ярилцы : Дээр үеийхээ бичлэгүүдийг гуснааа яады

Дээр үеийхээ бичлэгүүдийг гуснааа яады

Бичлэг оруулалгүй их удлаа. Болохгүй болохоор орууллаа. Өчигдөр гэр лүүгээ харьжийлаа. Тэгсэн замд нээх эвгүй царайтай, ер нь яавал ч яая гэсэн байртай хоёр нөхөр зөрлөө. Би ч урьд нь эвгүй гаруудтай таарч, цүнхээ шүүрүүлж байсан удаатай. Крикоровын тоглолтыг үзээд шөнө хоёр гээл хөндий толгойлоод явжийсан хоёр баагий хажуугаар гарахдаа хөөрхий муу гэмгүй толгой руу минь цохиод цүнхийг маань шүүрцийн. Би ч гэж би шөнө этэр бол огт айдгүйм. Айж явбаас аминд өлзийтэй гэжугашд уг нь. Тэгээд өчигдрийн хоёр муухай царайтыг хараад боджийлоо. Байдал эвгүйтүүл юу гэж хэлий даа гэж. Тэгээд ингэж бодлоо. Юу юугүй хүрээд ирвэл:

-За та нар хаа явж байгаагаа мэджугаа бээз?

-Тэгээд юу гэж?

-Оффффицеруудын ордон шүү дээ /өндөр дуугаар, нүдээ томруулж ирээл хэлнэ шүү дээ/

-Тэр хамаагүй цүнхээ өг.

-Оффффицеруудын ордонд ямар хүмүүс амьдардагийг мэджугааз?

-Ямар?

-Би БалданПэрэнлэй генералын охин байна би. Генерал хүн сүртэй нэртэй байдаг байх гэж бодоод ийм нэр зохиосын. Тэгсэн хоёр гар бие биерүүгээ гайхан харж:

-Тийм генерал байдгүйм.

-Тэгүүл... тэгүүл... Дөвчинунзадмэжидбалбийгомбо генералын охин байна гэж хэлнэ. Хихи. Сүртэй сүртэй гэхэд арай ч ийм нэр байдгүй байхаа зүгээр хаха. Бодсон чинь инээд хүрчлээ. За гэхдээ хэзээ нэгэн цагт дээрэмчин тааруул ингэж хэлнэ гээд нэг өөрийн гэсэн хувилбартай явдаг хөөн би.

Эртээр нэг хүн намайг оогт санаандгүй байсан чинь юу гэж дүгнэсэн гээч. “Чи ганцаараа яриал, ганцаараа инээгээл, ганцаараа дуулаал их ганцаардмал хүн юм аа” гээд тархин дундуур минь татаад авч байгаам шиг л хэлдийм байна. Бодсон би нээрээ тэгээл хөндий толгойлоод ганцаараа элийрээд явдаг хүн ш дээ. Хүмүүсийг харахаар “би хэрвээ энэ хүний оронд байсан бол миний юу хөөрхөн байх байсан бол” гэж боддын бас. Тэгэхээр их сонин сонин хариулт гарнаа. Зарим хүмүүст нь хамар нь хөөрхөн, нүд нь хөөрхөн, гар нь хөөрхөн, хумс нь хөөрхөн гээл. А тэгвэл одоо чиний өөрийн чинь юу нь хөөрхөн бэ гэж үү. Миний хөлийн хуруунууд хамгийн хөөрхөн ш дээ. Харахаар л хайр хүрээд байдын нээх сонин. Та нар намайг усанд ороод гарч ирэхээр миний хөлийн хурууг харуул бас л “хөөрхөн золигнууд вэ” гэж бодно доо. Заза тэр балайрах ч яахав. Тэхдээ хүн бүхэн л өөрийнхөө ямар нэгэн юмыг хөөрхөн гэж боддог л бид дээ. Тэгээл толинд харахаараа ганцхан тийшээгээ л хардаг этэр. А гэхдээ би толинд харах муухай дургүй. Нээх тэнэг. Ичээд байдын. Хэвлэлийн хүрээлэнд нээх том толь бий. Тэр толины хажууд дандаа хөөрхөн хөөрхөн охидууд сууцан толинд өөрийгөө хараад дурлаад суужийдын. Тэрүүгээр гарахаараа уг нь толинд нь ганц харчихымсааан гэж бодоод бодоод чаддаггүйм. Нээх хөөрхөн царайнуудын дунд гэнэт аймаар гачин царай гараал ирсэн өнөөдүүл цочиж орилж этэр балруул баларсан юм болышд. Тэгсэнд оруул мөрөөрөө явжийсан нь дээр. Мөрөөрөө ч юу байхав, хөлөөрөө.

start=-22 , cViewSize=50 , cPageCount=1

28 сэтгэгдэл:

мазаалай, батак, Батак
≡ Панда ≡

яаар хөгжилтэй бичлэг бээ. Би урд нь уншжаагаагүйн байна

SinГ©ad O'Connor

бичас хөлийн хуруундаа хайртай. нээх хөөрхөн бөжийчөөд эдяяяяяяяяяяр

Мауз

би бас уншжаагаагүйм байна. эрт уншсан бол жомбооройгоор та 2-ийн хөлийг харкү юу.

Joe.

хэхэ Маадар бол эвгүй нэр хэлэх нь байншд цагаа тулхаар тэр урт сонин нэрийг яаж хэлхүү эдяр

batmond

хуучины бичлэгүүд ондоо байсан шүү, илүү дутуу маазраа байхгүй хөгжилтэй уншууртай гээл санчлаа ха ха

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

itsmi valiar ih zantai. sainu gesen chini dugrahku yavdiin. neg l dectopon barisan huuheen.... sanajiinu chi kk

tegeed hevleliin hureelend ard in suuchaad chamaig harahlaar l ineed hureed bsiii shu ter havar...

Ицми

хэхэ уншаагүй байж таарчуу за болж этр. таануудыг мэндлэхээс өмнө бичжээсэн байхоо этр кк

Аянчин: би танику хүнтэй дугардгүйлд. сорри

Үсрэгч

Энэ бичлэгийг унших гэж хагас цаг ноцолдож арай хийж орлоошд хэхэ.Хэвлэлийн хүрээлэнгийн тольны тэрүүгээр эргэлдээд яг ч толинд нь харахгүй холуур гараад байдаг байсан хүн та байсымуу нтр хэхэ

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

чи муу танилцах болохлоороо гараа сарвааж танилцаж байсын байж. За яаху яаху царай муутай төрсөндөө гомдоод байхымаа

Zeusy (зочин)

Бичас уншаагүйм байна. Хажуудаа пинбокстой болчихож. Та лав өөрөө хийгээгүй байхаа ккк.

Runner

ха ха ха. дахиад зөндөө ийм бичлэг оруулаарай. ажлын дундуур алжаалаа тайлах сайхан байна.

Ицми

тио. чамтай танилцсан билүү хаха. би заримдаа хүн таньдгүймаа :р

ти өөрөө хийгээгүй яады ммммнай.

бүү давармой этр хаха

Зочин

киркоров гэж хэнбэлээ
Киркоровын тоглолт гэнээ шөнийн тоглолт гэнээ одоо эрэгтэй нэр байналд Бааранд дуулж бүжиглэж тайчдаг хүнүү этр хаха

Зочин

Энэ их хөөрхөн загуур юмаа эргээд ирвүүү чи минь хэхэ

Ицми

энэ чинь аааль дээр үеийн бичлэг зао...

ти хихи

howard (зочин)

Гоё бичжээ. Залуу хүүхдүүд нэгийг бодоо байлгүй дээ гэж ...

howard (зочин)

Нээрээ доодхоо жоохон томсгох хэрэгтэй л юм байна. Арай л жижкэн юм аа

✿-✿°•°sakura°•°✿-✿-✿

neg ym unshij duusaw. gj

LoveLove

Ицми нөгөө морьтой ярьдаг бичлэгээ оруулчих дэхүү. Гуйжийн гуйжийн гуйжийн. / дотроосоо гадагшаа гуйжаан шүү ккк /

Ицми

хэхэ за тэгнээ

AntiDotE

Энэ нэг балайг нь уншчаад хөлийг хурууг нээх харж энэ муу Ицмэг ичээж байж билээ этэр хаха.

Цоомоо

ээ сайхан амьтан шүү энэ нээрэн өнөөдөр нэг гэгээн дүрийг нь харах хувь тохиох нь байна шд

Ицми

хэхэ Анти бас комент бичдийм байжээ хэхэ.


өнөөдөр ирээрэй

Эрдэнэ (зочин)

Гэхдээ өөрөөсөө царай муутай хүн ганц нэгийг ер нь бол харсан байлгүй дээ.

чандага

хэхэ яаааамар гоеэээн
амьдралдаа уншжийсан бичлэгүүдийн гоёд бь орууллаа

HelsenUg

байдал дээрээ бол яг л ганцаардсан маягтай шүү нээрээ

Ripmakthug2pac (зочин)

whahahaha muruuruu yavjiya doo muruuru ch yu baihav zugeeer huluuruu ntr =)) rofl

Золу

хахаха галзуу гоя галтай бичлэгүүд

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)