Ярилцы : Хуучин ч гэсэн уншчих дүхүүл даа гуйжийн :р

Хуучин ч гэсэн уншчих дүхүүл даа гуйжийн :р

Зайлуул Ицмид бичих юм олдку алингаа алджийнаа нээрээ кк. Хүний бичлэг дээр дөрөөлж хоёр ч бичлэг бичлээ. Тээд гацлаа. Тиймээс дахиад хуучны бичлэгээсээ тавихаар шийдлээ :р. Унших хэрэггүй дээ этр кк.

Манай дүү жоохондоо пионерийн зуслангаас ирчихээд хамгийн түрүүнд ярьсан зүйл нь “энэ Ицми ёстой тэнэг юм байшд. Тэр пионерийн зуслан дээр надаас бусад бүх хүүхдүүд өөрийнхөө дураар хоолыг сорох нь сорж, шалир шалир гэж зажлах нь зажилж, тэр битий хэл гоймонгоор хацраа хайр найргүй алгадаж иджийн” гэсэн. Хэхэ. Тэхээр нь “түгүүл чи том болсон хойноо хүлээн авалт этэрт орсныхоо дараа хэн нь зөв гэдгийг мэднээ гайгүй” гэж хэлээд исгэлүүн харсан л даа. Би яадгав гэхээр “хоолоо яахж сорж идээд байдын, яахж муухай шаль шаль гээд зажлаад байдын, халбага аягаа түчигнүүлж байхаар налуулж байгаад аятайхан идчиж болку юу” гээл үглээд байдгаас болжийгоом л доо. Тэхдээ миний энэ занг аав зааж өгсийм л доо. Манай аав их инээдтэй.

Монгол зан заншил түй ч мэдкү. Нэг насандаа ч монгол дээл углаж үзээгүй, бас цагаан сар хийж үзээгүй байлаа. Ээж тэгсэн нэг удаа одоо хоёулаа өндөр настай болцым чинь цагаан сар хийе этэр гээл ууц этэр аваал ай, аминдаа үзэж тараваа. Тэгсэн нэг өдөр ажлаасаа ирсэн чинь аав “өө хөгшин нь ууцы нь янзлуулцан. Эний хараа... цириририиииииннн...” гээл нээх сүрхий үзүүлсэн ээж ухаан алдаа унацан хаха. Яасан гэсэн чинь манай хажуу айл хөдөөнийх л дөө. Тэгсэн аав “энэ ууцыг янзлах гэсэн чинь...” гэцэн уймраад суужийхад нь тэр айлын том охин нь “чухам би янзалдаг баатар нь байна шүү даа” гэж хэлээл юу ч гүй янзлаа хаяцан байгаам. Аав ч баярлаал баруун зүүн гараа барилцдым байгааз дээ, бодуул.

Тэгсэн яаж янзалсан гэсэн чинь ууцных нь хоёр талд хүмүүс огтлоол иддэг хэсэг бий яа даа, нэг тийм далавчархуу. Тэрий нь юу ч гүй гусуулаад, сүүлтэйгээ яааааг адилхан хэмжээтэй голийсон юм хийгээ хаяцан байгаам. Ээжийн уурлах нь аргагүй л дээ, зайлуул хаха. Тэгээд ээж амьтан хүнээс ичээд, тэр жил бид зүгээр өвчүү тавиад шинэлж байж билээ. Манай аав нээрээ яг хүүхэд шиг инээдтэй хүн байсы шүү. Гэнэт суужйисан чинь тэр санаанд ороод бичээтэхлээ.

start=-20 , cViewSize=50 , cPageCount=1

30 сэтгэгдэл:

мазаалай, батак, Батак
Цэнхэр нүдэн

Манай эгч амандахаа дуусгачаад дараагийнхыгаа идэлдээ,наа чэн хөл ороод зугатчихгүй гэж үглэсээр байгаад би амандахаа дуусгажийж дараагийнхыгаа иддэг болсондоо хэхэ

HERO

хаха далавчтай нтр

SinГ©ad O'Connor

хөөрхөнийен.

SinГ©ad O'Connor

ууцанд далавчтайг нь зүүлгэдэг гэж хэн хэлсийн бэээ ;p

МаЯаХан

бичлэг оруулчихаад битгий унш гэхийн уншмаарээшд
уншчихлаа шүү нтр хэхэ
цагаан сар ч гоё шүү гж мгд
гэснээс таны бичлэгүүд гоё юмаа

Gorgeous

хэхэ аав нь айр хөөрхөнийн

КО'шейк

Аввыгаа саначихлаа. Хөв хөөрөхөн бичлэг байна.

❤НЭНСИ❤ (зочин)

таны үглэлт зөв зүйл байна михихихи

≡ Панда ≡

Зуслан явж амрийл...

Ицми

уншаагүй байж таараад таалагдцануу хэхэ. за түгүүл л болж дээ... хамгийн гол нь тэр шүү дээ хэхэ

Мауз

надыг ингэж үглэх хүн байхгүй. хар намайг хоолыг яаж иджийн? хмммм...

Гэгээлэг нь...

Цагаан сар гэсэнээс өвөө эдр болоод цагаан сар болуул тэр ууц мууцын тавьж чадахгүй хөндөж чадахгүй алиа юм болно. Аягүй бол номноос уншиж байгаад хийнэ шүү

МаЯаХан

хэхэ тийшд. хөөрхий аав маань л хийдэг байсан. одоо байхгүй болцон чинь ах нар юу ч мэдэхгүй хөглөж байна шд

Joe.

аав чэн Монгол биш юмуу хэхэ

Тоос татуулагч

ЭНэ бичлэгээс инээдтэй хирнээ сургамжтай л юм олж уншлаа. Өвөө эмээгээ амьд сэрүүн дээр энэ цагаан сараар сайн заалгуулж авий байз

Аниргүй (зочин)

кккк нэг удааа манай эгч тэгсэн гэжуугаам аав нь явахдаа за сайхан хоол хийчэээд байжийгаарай гэж л дээ тэгсэн ма эгч өө тэгий тэгий гэээл тэгэээл хоол хийх болоол цуйван хийж

цуйван хийхдээ сайхан өөх тостой цуйван хийе гээээл ууцныхаа сүүлнэээс өөөх авч хийсэн гэжугам цагаан сараа гэжжжж


цагаан сарын мэннд

TigerFish

Би хөгшрөөд загас тавина гэж боддышд нээрээ

Зочин

aav chen uuruu tsagaan saraa hiitlee neg ch shinelj baigaa aild orj uzeegui baisiin bn.

Ицми

хэрвэ миний ааваар оролдвол би та нарт хараалын үг гэж юу байдгийг үзүүлнэ шүү. энэ бол сүрдүүлэг биш, энэ бол бодит

крафти

аанхан

despi (зочин)

их том ууцыг тэгэж засдаг л даа.... жижиг ууц бол инээдмийн юм харагдана шүү дэй....

Ори (мобайл зочин)

yaay goe uuts gesnees neeh goe buuz idmeer sanagdav.. :P

Runner

уншчихлаашд. инээдтэйн байна. би ч аавындаа шинэлсээр байгаад таарах байх да. цагаан сар хийнэ гэж санаанд багтах ч гүй байна. ойрд энэ "далавч"-ны талаар яас их бичжийнаа хэ хэ

Хикару

уншиж байсан юм байна аа. дахиад уншчлаа

magi (зочин)

zaaval unsh geheerchn unshlaashuu orovdod

Ицми

хэхэ уншсанд баярлалаа

Мэллэр

yoyoy eleg hushihjiishd

Мэллэр

yoyoy eleg hushihjiishd

Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)

гоя бичлэг

Атаархуу Азаа

хаха аав хөөрхөн нтр

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)