Ярилцы : Миний муу ээж... /эхлээд дууг нь татаад сонсоорой/

Миний муу ээж... /эхлээд дууг нь татаад сонсоорой/

http://share.gogo.mn/eVg379NR6016031285622855/12 Tootoi sanagdah yum.mp3

Миний муу ээж... Монголын мянга мянган ээжийн адил нийгэм эдийн засгийн энэ хүндхэн үед үр хүүхдээ хүний хүн шиг явуулкээд хөлсөө бурзайтал хөдөлмөрлөж, гараа мойногттол ажилладаг хүн...

Дүү бид хоёрыг хүний зэрэгт аваачих гэсэндээ төсвийн хэдхэн цаасных нь цалин тоотой хэдээр нэмэгдэхэд баярлаж хөөрнө. Тор дүүрэн хүнс цуглуулчихаад дааж ядан гэртээ ирэхдээ “намайг ирээд аваач” гэж хэлэхгүй... Би та хоёрын төлөө үхтлээ ажиллаж байна гэж үглэх хэдий ч, ам давахаас цаашгүй хэдэн үгнийх нь төлөөсийг нэхэж үл зүрхлэх ачтан...

Гуравхан жил найзалсан охин нь салахад цурхиртал уйлсан дүүг минь энгэртээ нааж эрхлүүлэхдээ “би гучин жил ханилсан ханиасаа хагацсан юм шүү дээ хүү минь” гэж магад дотроо мэгшүүлж суусан байх...гэвч хэзээ ч тэгж хэлэхгүй л хүн...

Сөхөрмөөр үе ижийд минь зөндөө л тохиосон байгаа... гэхдээ хэзээ ч хэцүү байна гэж бид хоёрыг орхиогүй... амьдралаас залхаж байна гэж архи балгаагүй... цаашид тэвчихгүй нь гэж хойш ухраагүй... ганцхан ижий хүн л ингэж эцсийн хүчээ шавхтал үрсийнхээ төлөө урагш тэмүүлдэг байх...

Би гэж сүрхий гунхаж ганхсан, шоудаж, наргисан амьтан...Гэтэл намайг нэг орой пиавдаж суухад ижий минь тэнд надад мөнгө илүүчлэх гэсэндээ атуусанд бусадтай шахцалдан, хүчтэй нэгэнд нь ёвруулж яваа... магад хүчгүй нэгнээс нь суудал царайчилж яваа...

“Чи өөрөө хүүхэдтэй болохоороо л ойлгоно доо” гээд харцандаа гуниг суулган, уураараа түрий барин омогдох надаас эмээнгүй ширтэх ижийгээ би гомдоосон байх гэхээсээ үхтлээ айж байна... ядахдаа цөөхөн байгаасай тэр гомдол...

Ижий хүн цагаан сүүгээрээ гомдлоо халхалдаг гэнэ лээ... Харин би мах цусы нь урж гарчихаад, нойр хоолы нь хасч өсчихөөд, толигор зүсий нь үрчгэр болтол нь зовоочихоод... бие даасан том хүн болчихлоо гэж өөрийгөө эндүүрч, уурлаж асах бүртээ хэлэх хатуухан үгсээрээ ижийнхээ сүүг ээдээчихээгүй байгаа гэхээс айж байнаа...

Би танд хайртай ээжээ... энэ орчлонгийн хэнээс ч, юунаас ч илүү тандаа хайртай... танаараа 30 жил хайрлуулсныхаа хариуд ердөө л энэ гуравхан үгийг ч хайр дүүрэн нүд рүү чинь харж байгаад хэлчихх зүрхгүй өчүүхэн амьтан би. Гэхдээ энэ үгийг би блогтоо бичмээр санагдаж байна. БИ ТАНДАА ХАЙРТАЙ ЭЭЖЭЭ.

start=16 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 66-с 17-66 харуулж байна

мазаалай, батак, Батак
Ицмигийн ээж (зочин)

Ээж нь охиноо ажлаа л сайн хийгээд явж байдаг гэж бодож байсан харин ийм сайхан юм бичиж сууна гэж санаж байсангүй. Ийм сайхан охинтойгоороо бахархаж байна. Ээж нь охиндоо хайртай.

SinГ©ad O'Connor

ээждээ хэзээ үнсүүлснээ ч мартчихаж

уйлмаар уйлаад бйахад яагаад дахиад уйлуулчихавдаа.

Ицмигийн дүү (зочин)

эгчээ тандаа хайртай шүү... дүү нь хааяа блог уншдийн та ууртай чимшиг мөртлөө уяхан зөөлөн хүн шүү дээ айлийн том охин болж миний эгч ээжийн маань үр нь болж төрсөнд баяртай байна ... орой найзууд дээрээ очоорой надад санаа зовоод хэрэггүй ээ

КО'шейк

Баярлалаа найзаа. Ужийдээ очихоор гарлаа

КО'шейк

Баярлалаа найзаа. Эжийдээ очихоор гарлаа

Efia ^_^ SecreT

...

жэн (зочин)

Бурхан
Өмнөө өөдсөн зул асааж
Өөртөө өөхөн тахил өргүүлсэн
Амьгүй бурханы хөлд
Амьд бурхан сөгджээ
Агуу хүний нүнжиг
далдын шидэнд биширчээ
- Бурхан чи хуруун чинээ хүүг минь ивээж хайрла............... нтр гээд нэг гоё шүлэг санаанд орчлоо.

Үсрэгч

Би Эмээдээ,Эгчдээ,Ээждээ хайртай

Runner

би час ээждээ хайртай

Энд дар (зочин)

Ингээд л аав нар сураггүй ш д.Шудрага бай л даа.

Bogroo (зочин)

Uiluulchihiin!

Magic (зочин)

Ээждээ

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон

Magic (зочин)

Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла!

Баяртай,

Гоё

эхний хэсэг нь бол бараг л миний амьдрал харагдаж байна__

мянга энд бичээд сонсохгүйгээс хойш ганц удаа ч болов хайртай гэж өөрт нь хэлээрэй

би бас хэлэхийг хичээнэ

emy (зочин)

uneheer goy bn eejiigee amid ni hairla ongorood yvsaniih ni daraa hichneen uilaad ch nmergui bdiin bn le

tsomo (зочин)

burr eejiigee sanaad bj yadjiihad eniig unshaad burr ih sanajiinaa, eej gdg amid burhan, ugluu buhen bidnii tuluu tsainii deejee urguj bgaa, hol gazar hunii nutagt ijii aaviigaa l ih sanahiimda
eniig unshaad uurin erhgui zunduu uilchlaa, bas eejiigee zunduu ih sanajina

Луу & Мэлхий

сайхан бичжээ, ээжийгээ санаж байна

Гандирс (зочин)

Хар өглөөгүүр хүн уйлуулаад зүгээр

recon (зочин)

bi ch gesen 25jiliin tyrsh xelj chadaagvi l bga...texdee dandaa dotoroo xeldeg...eej mini xelvvlegvi medej bga bxoo

pingu (зочин)

ugluu ajilda ired l usan nudleh yumaa eejees hol bga bolohlor ayagui ih sanaj bn sayahan ochij hoolign hiilgulj idsen goe bn lee bas jhon hamtdaa suusan goe bn lee daanch hairtai l gj helj chadahku l bgam da eejee hairtai shu

Ицми

хэхэ түгүүл таануус өдөр уншку юу :р

Smile N

Nudend nulims tsiilegneed uilmaar baiwch ajil deeree baigaa bolohr...gerte baisan bolch uilsaan...saihan bichjee.

Ицми

гээд одооо яахуу дээ хэхэ...

Энд дар (зочин)

би ийм хөлдүү юм уу, та нар ийм уяан юм уу.Яг аль хэсэг дээр нь уйлж майлаад байгаам бэ.Санаж сарвайх эжий аавтай байх ч сайхан л байх л дөө.

AntiDotE

Бэйби гол бичсэн. Хүндлэл.

Ицми

хүн бүхэн өөр шүү дээ Сэргэлэн мэээн. ер нь би улс амьтныг уйлуулах ч гэж бичсэн биш. би ээждээ зориулж бичсийн. хэзээ ч энийг танд зориулж бичсийн уншаарай гэж хэлкү ч зүээр л зориулж бичмээр санагдаад бичсийн. намайг үхсний дараа таануус ээж, дүү хоярт миний ибчлэгүүдийг уншуулаарай :р

AntiDotE

Бэйби гоё бичсэн. Хүндлэл.

Ицми

баярлалаа хонгор мээн...

DANCEe

Ижий хүн цагаан сүүгээрээ гомдлоо халхалдаг гэнэ лээ... Харин би мах цусы нь урж гарчихаад, нойр хоолы нь хасч өсчихөөд, толигор зүсий нь үрчгэр болтол нь зовоочихоод... бие даасан том хүн болчихлоо гэж өөрийгөө эндүүрч, уурлаж асах бүртээ хэлэх хатуухан үгсээрээ ижийнхээ сүүг ээдээчихээгүй байгаа гэхээс айж байнаа...



би ч бас ...,

manga hobby (зочин)

үнэхээр их таалагдлааа уншаал эндээс нэг юм огшоод сонин болчихлоо үнэн л юм бичсэн байна баяраллаа найз аа

сабрина (зочин)

аймар их уйллаа баярлалаа. ээж минь амьд байсан бол ийм л үг надаас сонсож ийм л ухаарлыг надаас олохыг хүсэх байсан байхдаа.

Энд дар (зочин)

ицми , адгийн муу анхлан суралцагч сээгийчэн би вээр уйлсан хүмүүсээс асуусышд. чи бичсэн, уйлаагүй.(эргэж уншаад уйлсач юмуу хэн мэдлээ).улсан гээд байгаа нөхдүүдээс нөхөрсөг зөвлөмж авчаагаад дахиад нэг уншдиймуу л гэсийшд. уурлаад бгаамуу

egg (зочин)

сайхан бичлэг байна бас сэтгэгдэл дээр бичсэн хүмсүүдийн шүлэгнүүд ч гоё байлаа

Ицми

гүлд Сэргэлэн минь.. юугж уурлахав... хэхэ. пийс этр :р нээрээ уурлаагүй шүү...

баярлалаа таануудад

Энд дар (зочин)

харьяалахын тийн ялгалд оруулахдаа сайн бодож оруулсан биз дээ.хүн хүнээрээ наадах нь бүү хэл хүүхэд чулуугаар наадхаа больсон цаг шүү.

маринэ (зочин)

хэхэ гоЁ БолЖээ

maya

нээрээ л төрөх гээд өвдөж байхдаа муу ээжийгээ л бодоод уйлдийн бээлээ, төрснийхөө дараа ээжийгээ улам их хайрладаг юм билээ, сайхан бичлэг байнаа

monroe (зочин)

Ээжийгээ аймар саначихлаа. Дэндүү сайхан бичжээ хонгороо!

Gorgeous

Гоя иймаа би час ээждээ хэзээ үнсүүлснээ мартаж ээжийн энгэр ямар дулаахан ямар энхрий бээдгийг ч мартаж ээжтэйшээ уулзах юмсан. Яг сээгийджаахдаа уйлчдаг бээшд уган айр гүрийжээсэн имсан

Minsu

Сайн уу? Их сайхан бичжээ. Бүх ээжүүд үүрийнхээ төлөө тэгж зүтгэж явдаг байх. Миний ээж ч ялгаагүй.Бүх л хүний сэтгэл чинийхтэй адилхан байдаг байх. Миний сэтгэл ч ялгаагүй. Үүнийг уншаад ээжийгээ бүр их саначихлаа. Сайхан дуу сонсгосонд баярлалаа.

болор

ёоо шууд нүдэнд нулимс дүүрдэг байна шдэ. Ээж руугээ ажлаа тараад очноо. Миний муу ээж.........

Eejtei eej hun (зочин)

uilangaa aldlaa

recon (зочин)

eejee bi tanigaa sanaj yabnaa
egel bolood dotno xairaa vgvilj yabna
emersen semersen terlegees zvvgdsen
erx balchir nas odoo l bodogdono
gynig dvvren xariin gazar
gytalaa vdebch byderch yabnaa
gyibaagvi ee setgel tanidaa l
gyrabxan xonood ochix ch yum bilvv dee
eejee xvv ni sanaj yabnaa
xvleesen setgel dendvv gynigtai
xvv ni sanaad l sanaad aa
xvv mini geed l vnsvvlex gej yaraadaa
amidarlaas xairtai eejdee
ami ni bolj ochood vnsvvlexsen dee

золжаргал (зочин)

би ганцал шүтээнтэй тэр бол миний ээж хүмүүсээ амьд байгаа дээр нь ээжийгээ л хайрал

золжаргал (зочин)

би ганцал шүтээнтэй тэр бол миний ээж хүмүүсээ амьд байгаа дээр нь ээжийгээ л хайрал

золжаргал (зочин)

tiimee bi ooroo udahgui eh hun boloh gej bgaa odoo 4n sartai

Зочин

гоё байна

t (зочин)

Bi ijiidee hichneen ih hairtaigaa helj amjaaguiee
burhan minii ijiig arail ert awaad yawchihsan yumdaa

Ицми

хөөх... зөндөө удсаны хойно сая бичлэгээ уншлаашд... ээж рүүгээ нэг ярий байз кк

scorpio

ииииххх сайхан бичлэг байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)