Ярилцы : Цаазаар авах ял байх ёстой, ёсгүй

Цаазаар авах ял байх ёстой, ёсгүй

Цаазаар авах ялын талаар удку УИХ хэлэлцэх гэж байна. Тээд энэ талаар их олон бодолтой байгаа л даа хүнүүс. Би өөрт бодогдоод байгаа хояр талын бодлоо бичийлд.

Цаазаар авах ял байх нь зөв:

-Манай нийгэмд шүү дээ. Зөв гэх нэг дэх шалтгаан нь Монголчууд бид цусыг цусаар төлүүлж байсан ард түмэн. Тэр утгаараа гэр бүлийнхнийг нь хүйс тэмтэрсэн алуурчин шоронд гэвтжаа гэж бодохоос амьд явахад гэцүүхэн болно.Тиймээс тэр этгээдийг алуулж байж л санаа амрана.

-Энэ төр засаг тэдний гар хөлд итгэх арга алга. Шоронд байгаашдээ хөгшөө, гянданд гэвтжаа гэж хэлжаа ч цаагуураа суллаад тавьцан байвуул яана. Нөгөө муу алуурчинтай би гудманд тааруул яахуу. Тиймээс шууд алах ёстой.

-Тэгжээтэл өршөөлийн хуульд хамрагдчуул яана гм. Тэгээд ч манай улсын шоронд хүн гэмт хэрэгт мэрэгшинэ үү гэхээс хэзээ ч засрахку.

Цаазаар авах ял байх нь буруу:

-Хүмүүнлэг нийгэмд гэдийн. Яахуу энэ үг одоохондоо бяднаас арай хол сонсогдоно л доо. Гэхдээ л бид одоотой биш ирээдүйтэй зууралдаж амьдрах ёстой.

-Насаар нь гянданд зовоомоор бээшд. Шууд буудаж ална гдг бол бараг шагналым бишүү. Гянданд шөнө бүхэн алсан хүмүүсийнхээ нүүр царайг зүүдлэг л дээ. Хүмүүс татварын мөнгөөр тэжээлээ гэдийн. Тэр алуурчдыг ажил хийлгэдэг гэж сонссын байна. Тэр мөнгөөр нь талийгаачдын ар гэрийнхнийг насаар нь тэжээх ёстойн байгаан.

-Одоо манайд цаазаар авах ял нууцаар явагддаг. Цаазаар авцоон... гэчээд тавиад явуулцан бол яана. Авлигад бүрэн автсан энэ нийгэмд гүйцэтгэгч, эмч, харгалзагч гсн гурван хүнийг аргалахад болку гэх газаргүй. Тиймээс зүээр гянданд хориулмаар байна.

-Манай гяндангийн нөхцөл муу. Тэнд хүн 5 жил болоход эрүүл биегүй болж 10-15 жил болоход амьд сүг болдог гэж сонссым байна. Тэгж зовоох нь сайхан санагдана.

-Манай мөрдөн гэцүүшд. Хүнийг хилсээр цаазалчуул яана вэ?Бид төрийн нэрийн өмнөөс гээд энэ муу хэдэн луйварчдын гарт давхар иргэн хүнийг алуулах боломжийг олгоно гэжүү? гэцүү л юм

гээд олон шалтгаан байна. Хояр талтай. Одоо яг тэг ингэ гээд хэлэхэд хэцүү. Гэхдээ би вол үндсэндээ цаазар авах ялын эсрэг л байдаг хүн.



start=62 , cViewSize=50 , cPageCount=3

Сэтгэгдэл: 112-с 63-112 харуулж байна

мазаалай, батак, Батак
dao (зочин)

утгагүй л дээ. хүн алсан хүнийг алах гэдэг нь. яахав нэг биш нэлээн хэдэн хүн алаал биз тэглээ гээд тэр хүнийг алах эрх чамд үүснэ гэж байхуу. хуулинд бол өш хонзонгийн сэдэлтээр алахыг бүүр хүндрүүлж үздэг гэжүүгаа тэгснээ хүн алсан бол ална.

Efia ^_^ SecreT

сэкрэт биш ифиа, тэгээд бас хуучин цагийн свийтхоорт.

Зочин

Хүн алсан хүнд бол цаазаар авхуулна гэдэг бол ШАГНАЛ.

Efia ^_^ SecreT

Хүн алсан хүнд бол цаазаар авхуулна гэдэг бол ШАГНАЛ.

Stormy

Ерөөсөө гэмт хэрэгтнүүдийг тодорхой байдлаар тарчилгаж байгаад л алчих хэрэгтэй ш дээ. 5-8 жил гянданд хашрааж, өршөөчих юм шиг сэтгэгдэл төрүүлж байгаад л хуньчих хэрэгтэй юм байна. Гянданд хийхээсээ өмнө харин сайн тарчилгах хэрэгтэй. 9 эрүү, найман яргын аргаг хэрэглэвэл бүүр ч сүртэй. Хонгор азарганд 7 хонуулахад л болно доо.

Ицми

Дао: хааарин тий

аа за наад нэг голых нь элдэв зураасыг харсангүй этр гэхиймүү хаашаан кк Ифиа

Бэмбирэрэрэрэй (зочин)

форум... шиг блог...

Луу & Мэлхий

Stormy-д Хамгийн гол нь ална гээд байх юм, чи яааг алж бгааг нь мэдэж байгаа юмуу???

Азгүй ар талгүй нь буудуулаад,хаана булуулсан нь ч мэдэгдэхгүй.

Мөнгөтэй нь болохоор пассаа солиол гараад явчина. Түмэнжаргал нтрийг цаазлуулсан гэдэгт би лав итгэдэггүй.

Хүний амь үнэлж барашгүй капитал гэдэг биздээ цаад үндсэн хуулинд чинь. Хүн алсан хүн ч гэсэн хүншдээ.

Алахаас арай өөрөөр асуудлыг шийдэж уул нь зүгээр биздээ.

Бид нар цөөхүүлээ гээл нулимас нь цийлэгнээд дайраад байна.

Тэгсэнээ архинд хордоол, голд живээл, хоолонд хордоол, өвөл хөлдөөл, буудуулаал, хүний наймаанд яваал, цаазаар авхуулаал
Дууслаашдээ нөгөө цэнхэр бөгстэй хүмүүс чинь.

Ална л гээд дайраад байхийн

Efia ^_^ SecreT

аанха. Блогийг маазраа биш гэдгийг хааяа хүмүүст сануулдаг таныг хүндэлдгийм ш дээ. /энийш би 2 бахиа хэлж байх шиг байна тэ/

Efia ^_^ SecreT

2 дахь удаагаа гэх гэжийсийн

"КЭЛЭНДЭР" (зочин)

Алах хэрэгтэй. Амийг амиар солино.




гэж хэлэх гээд цээжин дээр үг булталзаад байгаа боловч, гагцхүү тухайн байдалд аль аль талд нь орж үзээгүй болохоор хөндлөнгөөс хараад энэ нь буруу ингэх нь зөв гэж хэлэхэд ухаан үнэхээр хүршгүй нь. Би ч их мунхаг хүн шүү дээ. Гэхдээ би Их Засаг хуулийг дахин сэргээхийг хүсдэг хүн. Цаазын тухай яриа ч адармаатай юм даа, яг хайр дурлал шиг л ... Александраа ?

batak (зочин)

Асуудал бнаа бна цаазаар авна авахкүй гдг чинь сайн муу 2 ын туйл болчоодаагаам шигээ
шууд цаазална гэхээр арай биш
шууд цаазлахкүй гэхээр бас айрррай биш
тэхээр яг яасан яасан тохиолдолд яг яаж яаж
юу яана гэдэгийг нь маш сайн тодорхойлж байж
судалж хэмжиж байж монгол хүндээ тааруулж л гаргах нь их зөв байх тиймээ манайхаан
хир хор хохиролтой цаашид ийм зүйл байлгахыг хүлээн зөвшөөрнө зөвшөөрөхкүү гэдгээ
тодорхойлж байгам чинь

dao (зочин)

тийм л хүн алсан хүнийг алмаар байгаан бол алуусан хүний ар гэрийнхэнд тэр эрхийг нь өгвөл таарна. тэрнээс бусдаар өөр хүнийг алсаных нь төлөө өөр хүн ална гэхээр утга авцалдаа юу ч харагдахгүй юм.

Stormy

Түмэнжаргал гэж ямар хүн цааз сонссон юм бэ. Би л лав оогт сонсоогүй юм байна. Чиний нялх үрийг нэг хулгайч хүчиндээд толгойг нь таслаад хаячихсан байвал чи яах вэ. За чамаас амийг чинь авахгүй ээ. Чи шорондоо амьд байж бай даа гэх үү. Ёстой үлгэр шүү найз аа. Бодит байдал дээр чи ч гэсэн амийг амиар л гэх болно. Харин цөөхөн тусмаа бусдын эрх ашгийг хамгаалж алуурчдыг устгах хэрэгтэй. Нэмж хэлэхэд Түмэнжаргал биш Түмэнгэрэл шүү.

batak (зочин)

хулгайчын хурууг тасдаал
хүчиндэгчийг хөнгөлөөл
хэрвээ түрүүчийнх шиг асран хамгаалагчыг
нь янз бүр болгосон бол ажил хийлгээд нүглийг нь цайруулаад
аан тэр нийгэмд хөнөөлтэй цааших алуурчдын хохирогчдын ар гэр
алуурчины эцэг эх ах дүү ямар саналтай байгааг нь харгалздаг
байвал яасын төрсөн эцэг нь хүртэл гутарсан үйлдэл хийсэн этгээдийг
бол хэцүүштээ тийм биздээ

би ч хууль гаргавал аймаар хэрцгий хүн байхийм байндоо тастаал хөнгөлөөл хэхэ бурхан мин

Луу & Мэлхий

Түмэнгэрэл чинь Түмэнжаргал болцон явж байгаадаа цаана чинь

За за бууд бууд тэгвэл, зүгээр л ял нь нүдээ олж байгаасай л гэсийн уул нь.

болор

Цаазаар авах ял байх хэрэгтэй гэж би бодож байна. 1-рт Ял авсан цаазлуулахгүй гэхэд 25-30 дээшээ насаараа хотх ял авна. Тэрэнд зориулах цахилгаан хоол гээд хайран юм. Харин тэрний оронд асрамжийн газар тэр зардлыг зориулсан дээр. Тэр тас хөгжсөн орнууд бол яахав дээ мөнгөө хийх газраа хайж байдаг хүмүүс ялтанаа алахаа болиод тэжээнэ л биз. Харин манай Монгол бол арай болоогүй байхаа

Бөөн бодол (зочин)

Хамгийн гол нь огт цаазаар авах ялгүй байна гэдэг утгагүй зүйл гэж би боддог. Амьд хүнээс гарамгүй жигшүүртэй гэмт хэрэг үйлдсэн хүнийг цаазаар авах нь зөв болов уу? Гэхдээ хэтэрхий хоморголон биш, гарцаагүй нотлох баримтаар батлагдсан гэмт хэрэгтэнд оноож байх нь шудрага ёсонд нийцэх болов уу гэж бодож байна. Жишээ нь нэг гэр бүлийнхэнийг хүйс тэмтрээд, хамгийн бага хүүг нь хүчиндсэн, дараа нь ДНК-н шинжилгээгээр тэр нь батлагдсан хүнийг цаазаар авах нь зөв.

Харин хүний амийг залуу гэнэн үедээ алдаж эндээд хөнөөсөн бол өршөөл уучлал үзүүлэхэд тийм их буруутахгүй болов уу? Хүн алсан л бол алах ял гээд зүтгээд байвал гэмгүй олон хүн хэлмэгдэж болно. Манай шүүх цагдаагийн байгууллага хүнийг яаж гүтгэж, яаж ял хүлээлгэдгийг та бүхэн 7 сарын 1, Д.Энхбат нарын хэргээс харсан л байх. Энэ мэт гэмт хэрэгт цааз өгөхгүй байх нь зөв болов уу?

Зөвхөн онц хэргций, онц ноцтой жигшүүртэй гэмт хэрэгт л цааз өгч байя. Ингэхдээ буруутайг нь гарцаагүй нотлох баримтаар гаргаж ирэх хэрэгтэй гэсэн санааг хэлье дэ. Хэтэрхий туйлширч бас болохгүй байх аа

Аниргүй (зочин)

айййй яасан ширүүн хурц тэмцэл болоо вэ?

Аниргүй (зочин)

бөөн бодолд: хууль бол хууль, хуулиар онц хэрцгий, онц ноцтой жигшүүртэй гэмт гэж яг юуг хэлэх вэ? гэдэг их сонин байх л даа.

Аниргүй (зочин)

үхсэн л бол үхсэн юуу ч хийгээд нэмэргүй, мэдэхгүйм даа, за тэрчяахуу энэ төр засаг 500 мянгаа өгөхгүй бол 7 сарын 1 3 сарын нэгэн эсвэл 2 сарын нэгэн ч юм уу ямар нэгэн аймшигтай олон нийтийг хамарсан жагсаал цуглааан цаашлаад хүн амины хэрэг мэрэг ч гарч болхымммллл :p

Бөөн бодол (зочин)

Онц хэрцгий гэдэгт хүнийг тарчилгаж алсан, жишээлбэл хүчиндээд дараа нь мөчлөөд цүнхэнд хийх эсвэл хүчиндээд дараа нь олон удаа хутгалж үхэхгүй болохоор нь нууранд живүүлсэн... бас шунахайн сэдэлтээр эгч дүү 2 жаахан хүүхдийн хоолойг хэрчсэн гээд аймаар хэргүүд байдаг, эд нарыг хэлэх байх да.

Зочин

Zugeer l tsaazaar avah heregtei.Ard tumnii nuden deer shuud alah heregtei.

Tegvel busad aluurchdad neg bodogdoh blgui dee.

Аниргүй (зочин)

зочин: ард түмний нүдэн дээр тэгэж болкү л дээ, тодорхой хэсэг бусаг хүрээллийн дунд гэвэл тохирхым, ард түмэн гэдэг чинь их эмзэг арчихаар л хагарчихаад байдаг надад данстай хэдэн хундагнууд шиг зүйл шүү дээ

Луу & Мэлхий

Нийгэм аймаар бухимдалтай байгаа нь мэдэгдэж байна шүү

Аниргүй (зочин)

тхххх аймаааар бухимдалтай, кккк эсүүл стрэээстэй гэх үү???

Аниргүй (зочин)

ингэхэд энэ блогын эзэн нь би лав бишшүүүү шувуунаас айдаг хүн байды

Аниргүй (зочин)

бөгнөөрөө шувуутай загуурааар блогоо гоёцгоооё эдр :P

ЗУЛ (зочин)

Би аль нь зөв аль нь бурууг мэдэхгүй байна лд,,, магадгүй хэн нэгэн дотно хүн маань /түй түй муухай юм бичкжийнэ/ .............. болхоор л

Ицми

хахахахаах болчькээч

Batsy

Амийг амиар гэдэг хамгийн тэнэг тэнцэтгэл, дүйцүүлэл. хүн алсан хүнийг алахыг дэмжинэ гэдэг өөрсдөө аллага үйлдэж байгаагаас ялгаа юу байна.

dogi (зочин)

tsaazaar awax yal baix estoi

Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)

би байх ёстой гэж боддог.Тайлбаргүй........Харин гянданд байдаг гарууд лаг амьдардаг гэсэн.Өдөр болгон цагаан хэрэглэлийг нь солино.Хэвлэлээр хангана.Хувцсаар хангана.улс үнэгүй тэжээдийн

LoveLove

Гадаадынхан шиг 358 жил, 245 жил нтр гэсэн ял өгдөг бол айн. ккк
Бүх насаар нь хорих ялд хийсэн хэргээс нь шалтгаалаад тодруулга хэрэгтэй байх гэж боддын. Өршөөлийн хуульд хамруулахгүй, албадан хөдөлмөр хийлгэнэ, эсүүл бүр ганцаарчлан хорино гээд. Удаан хугацаагаар ганцаараа байхад хүн тамлуулснаас илүү зовлон эдэлдэг гэж сонссон.
Тээд хүчин хийсэн тэр дундаа бага насны хүүхэд хүчирхийлсэн хүнийг шууд засах хэрэгтэй. Ер нь бол цаазаар авах чинь хэтэрхий энэрэнгүй. Зовоохын дээдээр зовоох хэрэгтэй.

ыбөыбөыөыө

байх нь зөв муусан новшнуудыг олны өмнө алдаг байвал гоя гарчиганд

Enzo

Алж байна гэдэг амраагаад дараа төрөл рүү нь явуулж байгаан...зовохгүй гэсэн үг шүү дээ..аан одоо манайд цаазаар авахыг эсэргүүцэж байгаа гол шалтгаан нь гэмгүй хүнийг хилсдүүлээд хорооцон байвал яахуу....энэ хамгийн гол асуудал....яяяяямар авснаас нь гаргаад уучлаарай одоо та амьдар гэмгүй байсан байна гэлтэй биш......Яг энэ талаар хэлэлцүүлэг явуулахаар аймаар том маргаан үүсдийн....

Enzo

Тэгжээтэл өршөөлийн хуульд хамрагдчуул яана гм. Тэгээд ч манай улсын шоронд хүн гэмт хэрэгт мэрэгшинэ үү гэхээс хэзээ ч засрахку. Хариулт:
Хүний амь хохироосон хэрэгт өршөөлийн хууль гаргадаггүй хорьдог юм.
Миний бодлоор харин ч амьд байлгаж хүнд хортой нөхцөлд ажил хийлгэж хийсэн гэмийг нь ясанд нь тултал нь ойлгуулах нь зөв гэж боддийшдэээ.......

showtimer (зочин)

7 terbum xun bna xun bagadaagui
600 myanguulaa baixdaa uchnuuniig ni buudaj baij bolool baisan

legion (зочин)

saikhan seegiI unshij yavtal yun oyutni tolbor bolood yavchikhvaaaa ..................gaikhlaa sh deee uchriig olood nadad medegd ИЦМИ

Цэцгэн эрхи

Манай ах хүнд алуулчихаад амийг амиар гэнэдээ гэж бодоод шүүх хурал дээр нь очсон. Тэр хүнийг нь хараад цаазлууллаа гэхэд манай ах босоод ирэх биш, гэмгүй эхнэр хүүхэд нь зовох юм байна. Тэгснээс шоронд хатаавал өөрөө зовох юм байна гэж бодож билээ. Амьдын шийтгэл гэж том юм байдаг гэдэгт итгэдэг.

egg (зочин)

тэр хүн амины хилс хэргээр 7 жил шоронд суусан ах үнэхээр хэцүүеээ, тухайн үед нь талийгаачийн гэрийнхэн амийг амиар гээд цаазлуулчихсан бол яаанаа гэм зэмгүй хүнийг алаа хаях нь байштэ, тэхдээ тэр хүн 7 жил шоронд суугаад гарч ирсэн ч одоо хүртэл ял нь үргэлжилж байгаа юм шиг байдаг гэсээн, ажилд орох гэхээр шоронд байсан гээд авдаггүй, гэр орныхон, үр хүүхдүүд нь байнгын алуурчны гэрийнхэн гэсэн хочтой, одоо мянга энэ хүн хэлмэгдсээн гээд нэмэр байдаггүй гэсэн

Xe Xe (зочин)

Anirguitei sanal neg bainaa.

Premium Пэчка

yu geed olon aawiin huuhduudiig hoorond ni herelduuleedaagaan ntr

цаазаар авах ял бол маааааашшш зөвьььь зүйл шүү
болж өгвөл олон хүний нүдэн дээр цааш нь харуулах хэрэгтэй


элбэг гэж нэг юм
одоогоор бүгдийн өршөөгөөөд байга а гээ биз дээ

Tuugii

Минийхээр цаазаар авах ял байх нь зөв гэж боджын.Учир нь монголчууд маань бас л уур омогтой ууралсан үедээ бол яаахаас ч буцахүй түрэмгий хүмүүс шүү дээ.. Хориж цагдаж л байхгүй бол болохгүй байх аа.

Мөрөөдөл (зочин)

байх нь дэмий байхаа

ara (зочин)

tsaazaar avax chin ix enerengui sh d ene nasniix n uiliig duusgaad l boloo nasaar n xorino gdg bol ugaasaa xuniig segel zui bolood bie maxbodiin xuvid sug l bolgoj bgaa sh d xumuus ix teneg amiig amiar n gd bdg yum ter chin xeterxii xongon bgaa bxgui yu

khuske (зочин)

tsaazaar avah yal bsan ni deer shdee odoo uyd ih gemt hereg garch bgaa ene ni gemt hereg hiisen ch udku garaad irne gesen oilgolttoi bgaa gemt heregtnuud bodol tsaazaar avah yal bsnaar gemt hergiin too bagasiishdee teglee ch ter huniig nasaar ni zovooj bsnaas shuud l horootson ni hamaagui shuluuhan

smile (зочин)

цаазаар авсанаас насаар нь ялыг нь эдлүүлж нүгэлээ цайруулах боломж өгсөн нь дээр.Хүн болж төрчихөөд олигтой амьрарч чадахгүй насаараа эрх чөлөөгөө хасуулан,хүний хараа хяналт хүний эрхэнд
амьдрах чинь үхлээс илүү хэцүү биш гэжүү?

Shijir (зочин)

Зөв бич

Зочин

нялх хүүхэд хүчиндсэн ээж аавыгаа алсан хар тамхи санаатайгаар борлуулсан нийлүүлсэн тараасан хилээр оруулж ирсэн амьтасыг бол эртхэн цэвэрлэж байвал дээрсэн шоронд ажил хийлгээд юу шалих юмбээ тэр чинь улсад ашиг авчраад сүйд болно гэжүү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)