Ярилцы : Газар хөдлөлтөд Ицми бэлэн биш байна, яадгүүлээ

Газар хөдлөлтөд Ицми бэлэн биш байна, яадгүүлээ

Өнөөдөр газар хөдлөнө гсн. Хар багын олны анкаарлыг өөртөө татаж, биеэрээ дүүрэн нүд цуглуулах хообийтой байсан нэг нөхөр орой зурагтаар үсэрч гарч ирснээ “28-нд газар хөдлийшдэээ. Хохийшд таануус” этр гэж айлгажаам чинь яахы бэ эцсийцэст. Энэ нүд цуглуулах дуртай улс чинь бас гэцүүм. Ээлж ээлжээрээ гарч ирээл “үер бууна, газар хөдлөнө, чи үхнэ... хөөе хөндий толгойтой чамайг гэжээн... Ицми хөөөөөе ийш тийшээ хараад байх юм байхгүй чи үхнэ. Ганцаараа юм байж ийш тийшээ хараал энэ их тэнэгээ” гээл орой болгон зурагтаар гараал хэлэхийн. Энэ хэвлэлийн эрх чөлөө чинь бас тэгжийгаад гэцүүм байна хөөе.

Тээд яахуу дээ. Өнөөдөр газар хөдлөнө гээд энэ улс амьтан чинь цүнкэндээ нэг цэвэр ус, холбогдох бичиг баримт, ганц нэг боов /эрхтэн биш/, зүсэм талх, нэг оройгоо даагаад хоол хийгээд идчих жожкоон мах этр аваад явжаа гэнүү. Би юундаа дутахуу гээд түрүүн пинцлийний шилээр ус аваад кармаалчлаа. “нэргүй” гээд шарил дээр минь бичих вий гэж айгаад иргэний үнэмлэхээ бөгсөндөө гавчуулцан юүхүү.

Тэхээр хүүхдүүд минь намайг нурангинаас олуул яахнуу. Шууд өмд тайлж үзэх нь вайшдээ. Тээд нүдэн дээр нь ил байгаа юмыг ганц өмд шувт татаад харчку “нэргүй”, “нэр нь үл тодрох баатар” этр гээд оршуулчваа. Хэлсий шүү би таанууст. Заа эд нар аягүйлол тэрийг сэтгэж чадку шууд оршуулна л даа. Тэхээр би ийм нэг таних тэмдэг өгий за юу. Би ерөөсөө салааавч гаргаж үхнээ. Яады. “Газар хөдлөлт бол май шүү... чи наааг дийлкү шүү” гсн санаагаа тэгж утга урлагийн, баатарлагаар үзүүлж байгаа байдал байх нь. За тэгжийтэл аягүйлол эрхий хурууг нь шороо чулуу гавчаад салаавчлахаас өөр аргагүй болоод үхцэрсэн нэг баагийг “Ицми” гэж оршуулж баларнаа яадын байгаан. Энэ их сэтгэл зовоосон асуудал юмаа ерөөсөө. Яасхийжийгаад тэр нэг чулуун дээр Ицми гэж сийлүүлдийн байгаан бүү мэдээ.

Тэээд бас үхтлээ уднааа өнөө нурангин дор нь. Хийх юм олдку байж магад өнөө дуу яваад байдаг жожкоон юмы чинь юугдэг вилээ дээ. Тэрийгээ аваад орноо. Хумсныхаа хуурай, хэдэн лаак, ацтоон этрээ аваад орно. Юмыг яаж мэдхүү лай болж нэхх сайхан залуу намайг аврах гэдэг, өөдөөс нь муухай хугарч мугарцан хумстай амьтан арзайгаад гэвтжийлтай нь биш. Толь... толь толь толь..Ицми нүүр ам шороо болчуул яана, толь чухал шүү дээ гэснээс муу л юм болуул бичодоо 911 гдг дугаар хамгийн түрүүнд толгойд орж ирдийн.

Энэ муусайн амээрикчууд нээрээ энэ дугаараа тэгж Ицмиг хүртэл андууртал нь чихэнд хоногшуулахымаа. Би бодоолэйсэн чинь монголын нэг ч канун дээр “хөөе 102 дууд” гэж гардгүүм байлээшд. Тээл үзжийгаа кинунууд дээр чинь юм л болуул 911 дууд, 911 дууд гээл байхымлээ. Тээд өнөө мэдрэл чинь аягүйлол нурангин дор 911 рүү залгасаар байгаад үхнээ. “Таны залгасан дугаар ашиглалтад байхгүй байна” гэнгүүт сонин юм даа, энэ надаар тогложийн даа гээл цэнэгээ дуустал залгах нь вайшд. Хамгийн сүүлд “тэнэг мал минь ийм дугаар ашиглалтад байхгүй гэж хэд хэлүүлэхсийм бэ” гсн автомат хариултыг сонсоол дуусах нээ. Өнөө 102 нь яарч сандарсан үед толгойд орж иркү л дээ.

Газар хөдлөлтөнд угаасаа би бэлэн бишийм байна гсн эцсийн үр дүнд хүрлээ гэж.
start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

мазаалай, батак, Батак
SinГ©ad O'Connor

одоо чи хүртэл хуучнаа гаргахаар энэ гөүгөү яах болжийнаа айййй йййй этр гэж мэгээд :Б

Ицми

өшдөр харин нэг хүнтэй уулзсан чинь хуучин бичлэгүүд чинь алга болцымуу баларсын гээдээсийн хэхэ... тэхээр нь сая гүүглээр хайсан чинь хамаг бичлэг маань Монки дотор байжийдаг бээшд... тэхээр нь бүгдий нь хуулаад оруулчлаа к

legion (зочин)

хээх дэмий юманд санаа зовж явах юм дааа лол
нээрээ чиний блогийн шинэ бичлэг зөндөө оруулсан байна ш дээ .ерөөсөө ил харагдахгүй бнаа.би ероосоо мэдээгүй байсан тэгэд л хакеруудаас асууж байж овоо юм уншиж байна эсвэл чи бас л бичлэгтээ шүүлтүүр хийсэн юмуу.яршиг шүү гай л байна.хальт бухимдав

Jay™

Ицмигийн бөгсөнд
Иргэний үнэмлэх... Тэр юу вэ?


-Газар хөдлөлт

agaar (зочин)

ахаха. ацтон нтрээ бөгсөндөө хийгээд явдыму яадын. найдвартай нь дээр ингээд

Сасори Ори Сижихүн (зочин)

Би энэ бичлэгэнд аймар дуртай~! Устгацан байсан чинь монки дээр байгаамуу тээ. Тэгүүл би тэр нөгөө магнитфонтой бичлэгийг бас тэр монголчууд нийтээрээ даган намирдаг бичлэгийг дахиж уншнаа~!!!

Lkhagva (зочин)

Huuchin bichleguudee olj ugsund bayarlalaa, itsme:-)

Ицми

зүгээрээ Лхагваа (:

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)