Ярилцы : Миний мэдэх туйлшралууд...

Миний мэдэх туйлшралууд...

Бяд ер нь их туйлшрамтгай хүмүүс шүү дээ. Тээд санажийгаа хэдийгээ бичий л дээ. Хувцас хунар голдуу л юм даа. тэхдээ яахав. Би ямар эдийн засаг улстөр мэдэх биш. Тэхээр ийм байгаам.

-Ерээд онд юмуу даа. Айл болгоны хана эсвэл хөргөгчнийх нь хаалган дээр жунгаа хүүхний зураг байлаа. Одоогоор бол палкаат юм даа. Нэг тийм нялцганасан уут гэхэд уут биш гэхдээ л арвын уут шиг юман дээр зураа хаяцан. Заа тээл тэрийг чинь бараг л бурхны оронд залах нь холгүй айл болгон тавьдаг байлаа. Тэрийг тавиагүй айл бараг айл бишиймүү хаашаан кк. Тэгжийтэл хэн нь ч юм нэг нөхөр “хятад хүүхний зургийг тавьсан айлын нялх хүүхэд нь өнгөрчиж гэнэ. Тэр чинь сүнстэйм байшд” этэр гээд аваа хаядын. Хаха. Тгсн чинь л айл бүхэн өнөө муу хүүхний чинь зургийг хананаасаа хуу татаж аваал цонкоороо чулуудчдын. Тээл хичээлээ тараал гараад ирсэн чинь гудмааааар нэг хужаа хүүхний зураг жинкэн хөглөрчаам чинь. Туйлшрал шүү энэ бас л ккк.

-Аа бас ингэдийн. Манайхан чинь цугаар цугаараа Эрээн лүү гардын. Америк явжаам шиг л баяртай явдаг байлаашд. Тээл гэнэт өөр газар орон явсан хүмүүс чинь яадын. Тэнд юу өмсчийгааг л хуу хамаад ирдийн. Тэгэнгүүт өнөө ямаатай шаахай жинкэннн моод болдын байгааз дээ. Ах бид хоёр тэрийг өмсмөөр байдаг. Тгсн аав болохоор “хятад шаахайны мөр манай гэрийн босгоор алхахгүй” гдг хатуу дүрэм тогтоосноо удсан ч гүй өөрөө Эрээн лүү наймаанд явж алжаа байхгүй юу хаха. Юун хужаа шаахайны мөр гарку этэр ай. Өөрөө хужаа руу гараа явчжийшд. Тгсн өнөө хужаа шаахай чинь 1 ямаатай, 2 ямаатай, 3 ямаатай нь бүр саак этэр гээл ай. Өвөл зунгүй гудмаар нэг хужаа шаахай угласан, пөөнийсөн пөөнийсөн баагийнууд л гүйлдээд байшдээ зүгээр хаха. Одоо бодохоор инээд хүрдийн.

-Өө тэгжийтэл яахнуу араб алчуур зангидаагүй хүн хүн биш боловоо хөөрхий. Улаанбаатарын гудмаар нэг арабууд явлаа шүү дээ. Тэгжийтэл махиаран ороолт, элдэв янзын өнгөтэй иртүүз, өдөн күүрчик гээл гараагүй юм байхгүйээ. Хамгийн гол нь гарсан юм бүхнийг нийгмээрээ, нийтээрээ, улс орон даяараа өмсжийж л сая өмссөн болно шүү дээ. Гудманд адилхан хувцастай хүнтэйгээ яаж таардаг байсым бол доо зайлуул кк.

-Хиймэл мөр нэхх моодонд оровоо. Монголчууд гэдэг нэрийг бараг л “Мөртэйчүүд” гдг үгээр солихоо шахавуу яав хаха. Нэг л тэвкийсэн тэвкийсэн мөртэй залуус, хүүхнүүд гудмаар нил. Өнөө хиймэл мөр нь бараг л чихэнд нь тулах шахна шүү дээ. Өндөрсөх тусмаа л саак.

-Охид хүүхнүүд урдуураа үс унжуулжийгаад тэрийгээ босгоно. Үсийг босгох олон янзын арга байнаа. Есийн тос түрхэх /ихэнхдээ налимийгаад уначдаг зус байгаан/, масло /за энэ бол өвөл тас шүү дээ. Масло түрхээл гарангуут таг хөлдөөл гоя. Жинкэн босоо аварга/, мэдээж жинкэн гээль. За даа бараг л байгаагүйм доо. Тээд эрчүүд бас гээлийг янзүрээр орлуулдаг байсан л юм гэнэ лээ. Манай ангийн хүүхэд элсэн чихэр устай хольжийгоод гээль хийцэн. Тэээл нэхх ганган амьтан орцныхоо үүдэнд суусан чинь хавь ойрын хамаг ялаа дагаж шаваад аюул болсын гэсээн хаха. Сүүлдээ бүр тэсэхээ байгаад гэртээ ороод угаацан гсн хаха.

За санажийгаа нь энэ байна. Өөр ч олон юм бий доо. Нийгэм шилжих шилжилтийн үед гэнэт янзүрийн юм үзсэн хүмүүс ч их л инээдтэй инээдтэй юм хийдгийм байлээ дээ харин чиг хаха. За яады яады тэй. Ямар ганцаараа биш нийгмээрээ нийтээрээ улс орон даяараа инээдтэй байсым чинь яады зус :D
start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

мазаалай, батак, Батак
Runner

ха ха солиотой юм бичдийшд

Gorgeous

эмэгтэйчүүд үсээ босгодог гэжүү?

агаар (зочин)

тимо. тэгдэг байсымуу. би лав нийтээрээ халтар царайтдаг байсныг мэдийшд.

ZEO ^-^

хэхэхэ инээдтэйн тэхдээ гоё дурсамж юмдаа

Луу & Мэлхий

Хөөрхөн жоохон жоохон тэгээд туйлшираад явж байсан нь хамаагүй дээр юм бишүү хэхэ

одоо бүүр замаа алдлаашд ( туйлширдаг сэдэв нь мангар том болцонъ)

Урсогүухидду

Монголчууд дэлхий даяар шахам үзцэн юмыг оройтож үзэж байгаа нь тэр байхгүй юу. Одоо ч гэсэн оройтож үзэх хандлага ажиглагдсаар л байдаг.

zochin (зочин)

kkk yag tiim bsan shu, nudend haragdchihlaa kkk, ter emegteichuud usee bosgodog chin mariya geed mexico olon angit kinonii gol duriin emegteig dyyraij moodond orson bha kkk

агаар

hehehehhehe. ineedtein

zz (зочин)

хаха солиорулжындө жи нэрэ

zz (зочин)

мөр нь өндөрсөх тусмаа л сак гэжугааз хаха

Хонгор (зочин)

Уншиж дуусчихаад like товчийг нь хайгаад нэг хэсэг боллоошт. Тэгснээ өө энэ чинь нээрээ facebook биш

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)