Ярилцы : Хүн бүхний хандлага өөр /бэлгийн чиг хандлага яриагүй байна/

Хүмүүс янз бүрийн байдлаар л асуудалд хандах юм. Одоо жишээлүүл Аватарыг хоёр үзсэний хувьд хүмүүс яаж хандаж байгааг уншлаа, анзаарлаа. Манай Монголчууд Аватараас гарахдаа “байгалийн баялагт хүмүүс ингэж л хандах юм даа. Манай Өмнөговь ч...” этэр гсн юм ярьжийгаан. Зарим нь болохоор “хүн гээч амьтан ийм муухай шунаг сэтгэлтэй, балиар заваан” гэжийгаам. Гэтэл америкийг эсэргүүцдэг хүмүүс “Америкчуудын цэргийн бодлого 2154 он хүртэл өөрчлөгдөхгүй. Өнөө л түрэмгий, дайрсан, зэвсгийн хүчээр бүхнийг шийдэх гсн хэвээрээ л байх нь байшдээ” гэж хэлжаам. Аа гэтэл өнөө Америкчууд нь “Бид нар Наарийчуудын тэр гоя газар очиж чадку яассс азгүй хувь тавилантай хүмүүс вэ” гэж сэтгэл санаагаар унаж байна гээл бичиж. Бас “олигтой кино ч биш дээ, үхсс баас” гэхийг ч сонсов. Ганц муу кинон дээр л хүмүүсийн хандлага гичнээн олон байхнав.

Яг өнөөдрийн малчдад туслана, туслахгүй хохь чинь гэж байгаа шиг этэр гээд кк.

Би энэ нэг жишээг Микагийн блогоос уншсан санагджийн. Тэрийгээ хуулбарлая.

Нэг залуу ёстой мундаг гэгддэг зураач дээр очоод өөрийгөө зураач болгохыг гуйжээ. Алдартай зураач үүнийг нь зөвшөөрөөд нилээн удаан нөгөө залуутай үзэж тарж дээ. Овоо ч хугацаа өнгөрч, овоо ч зурдаг болж.

Тэгээд багш нь: чи өөрийгөө зураач болжуу үгүй юү гэдгээ мэдье гэвэл хамгийн сайнаараа хичээж байгаад нэг зураг зураад, тэрийгээ аваад гудамжинд гараад зогс. Зургийнхаа хажууд танд миний зурсан зурагнаас таалагдахгүй хэсэг байвал түүн дээр нь будаг түрх гэж бичээрэй гэжээ. Залуу тэгье гээл нэг зургийг тасархай зураад авч явлаа. Орой зургаа бариад уйлаал ороод ирсэн. Яасан гээд харсан чинь зураг гээд байх юмгүй эрээн мяраан будаг болсон цаас л байв. Залуу: би ч зураач болоогүйм байна. Ер нь болох ч юмуу гүй ч юмуу гэж бодоод аймаар сэтгэлээр унав.

Тэрийг нь хараад багш нь: одоо дахиад ганцхан удаа сайхан зураг зур, тэгээд урьдын адил гудамжинд гараад зогс. Харин энэ удаа "танд миний зургаас таалагдахгүй хэсэг байвал засч зурна уу" гэж бичээд будаг хажууд нь тавь гэжээ. Залуу ч сонин царайлаал багшийхаа хэлснийг хийхээр явав. Орой боллоо. Залуу аягүй баяртай царайлцан орж ирж байна. Зураг нь цэв цэвэрхэн, яг яаж зурсан тэр хэвээрээ байлаа. Хэн ч тэрний зурганд гар хүрч чадсангүй. Та бүхэн энэ бичлэгийг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл энд дарна уу. Дандаа гоя гоя юм бичдэг блоггер шүү. Би байнга уншдын.

Хүмүүс аливаа юманд асар олон өнцгөөс олон олон байр сууринаас ханддаг. Хүмүүс нь олон юм чинь арга ч үгүй биз дээ. Юу л хэлкээд байна даа гэжийнүү. Байз хэлэхжийн би. Өөрөөс чинь өөр өрөвгөр толгойтой хүмүүс хорвоогоор дүүрэн байдаг гэдгийг санаачээ л гэж хэлкээд байна. Чиний бодол чамд зөв, Балдангийн бодол Балдандаа зөв. Тэгж яриул Галсан мээрэнгийн чуганц хүртэл дэлхийн дулаарлын эсрэг өөрийн гсн бодол тээж л яваа. Зөвхөн чи л зөв бодцон нь юм шиг, зөвхөн чи л ухаантай нь юм шиг царайлаал “надад тулах цэг өг” этэр гэж орилж хашгичхаа больчихийч. Би ч дандаа л буруу юм ярьдаг хүн дээ гэж өөрийнхөө нүхийг малтаад гарав. Алж мэдэх улсууд шүү дээ та нар.
start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

мазаалай, батак, Батак
Энд дар (зочин)

Nogoo totiny onigoog sanaj baina uu?>
Chi oilgoson biz dee?

Урсогүухидду

Би их олон хүний өнцөгөөс харахг хичээдэг. Бөөрөнхий гэсэн үг. Зөв ч юм шиг буруу ч юм шиг инкээ л бөөрөнхий байгаамдаа уг нь...

Луу & Мэлхий

Хэн билээ нэг ах хэлсэн байдаг чинь.

Чиний яриж байгаа надад таалагдахгүй байна, гэхдээ үгээ хэлэх эрхийн чинь төлөө амиа өгөхөд бэлэн гэсэн байдагдаа. Уул нь тийм л баймаар байгаашд, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, гэхдээ тэрийгээ тулгадаггүй

Урсогүухидду

Бөөрөнхийлөх гэдэг сайхан гэхдээ зарим хүнд таалагддаггүй.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)