Ярилцы : Хуримаа хийсэн айлд хонож болдгүйн зао

Хуримаа хийсэн айлд хонож болдгүйн зао

Би одоо уул нь тайлангаа бичих ёстой байхку юу. Залхуу хүрээд болдгүээ. Хихи. Манай менежер солигдцон байху юу. Намайг болоог бичдэгийг мэддэг байсын. Харин одоо манай ажлаас болоог руу ордог хүн байхку. Ккк. Даанч би өөрөө л болоог руугаа орох завгүй болцон байгаа болохоос кк.

Инкээд хараад байхаар би тийм нэг багшаасаа айдаг дунд сургуулийн сурагчийн барилаасаа салаагүй байгаам шиг санагдаад кк. Энэ нэг тийм сонин мэдрэмж тэй? Бараг л саяхныг болтол би амралтын өдөр дуусахын алдад л гэрийнхээ даалгаврыг хийгээгүй чимшиг, нэг тийм балрахкээд байгаам шиг бодол санаанаас гардгүй байсышд. Тэгэнгүүт ямар ч даалгаваргүй АЖИЛ хийж байгаашдээ гэж бодонгуут дотор уужрах ч шиг. Тэхээр энэ сургуулийн даалгавар аймаар дарамт болжийсон байгаа байхку юу. Хөгширч үхэхжаа би ийм хэвээрээ байшд ай. Тэхээр би хүүхдээ даалгавраар яадын... хая наадхаа гэж хэлж зүрх зоригий нь дандаа бадраажийнаа этэр гэсс кк.

Ааааааааа заааа тэхээр иймиймаа миний хүүхдүүдэээээээ этэр гээл чанга чанга хашгичаад байвуул яажийнаа.

Ингэдэг байхку юу. Манай дээд сургуулийн дөрүүн жил үй зайгүй найзалсан охин маань хуримаа хийдиймаа. Казакын. Хуриман дээр нь очлоо. Өнөө хуримаа хийжийгаа хоёрыг чинь зогсоочоол казакаар яриал вайна, яриал вайн. Юу ч гээд байгаад бөө мэдээ. Бодох нээ л “за чи бага шиг завкайраарай... архи бага уугаарай... за чи /хүүхэнд нь/ гэр орноо цэвэрлээд, нөхөр хүүхдээ аятайхан халамжлаад ай” этэр гээл захиад байх шиг байгаан. Ойлгомжтой юмыг юугий нь ч тэгтлээ удаан захидын бөө мэд. Тэээл эцсийцэст албан ёсны найр ч дууслаа бяд ч найзындаа шинэхэн гэрт нь очлоо. Жинкнээсээ найрлалаа даа.

Найрлаал вайлаа, найрлаал вайлаа. Нэг мэдсэн манай нэг найз хос хунгийн дуулийг ч дуулж байх шиг. Өө нэг мэдсэн бичодоо яргай ташуур нь байгаасай хө, ял цаазгүй болоосой хө ч гэнүү. Орон шоронгоос оргож боскээд байгаамуу хаашаан. ккк. Юун нөгөө найран дээр дуулдгүй дуу мууг мэджаагаа ч шинж алгаа. Нэг мэдсэн өглөө болчиж. Сэрсэн... өөөө хөөө би шинэхэн бэрийг тэвэрцэн гэвтжийн. Юун баларсым энчодоо гээл орноос нь буусан “ёоо” гээл нэг амьтан эвкэржийн. Гэдсэн дээр нь гишгэчиж. Шалаар нэг шопроотолсон амьтас. Чи цаашаа, би наашаа гээл том өрөөнд нь орсон чинь шинэ хүргэн буйдан дээрээ нэг муу даавуу нөмөрцөн гэвтжээн. Өө хөөрхий... Юун хуримын анхны шөнө мөнө. Будаа.

Муухай царайлаад гэртээ орсон ээж өөдөөс “чичодоо хаачаад ирэв” гэжээн. “хуримаа хийсэн найзындаа хоночоод ирлээ” гсн “юу фэй... хуримаа хийсэн айлд хоноод явжийдаг хөндий толгойтой хүн чамаас өөр байхуу гэжээн. Болдгүймуу гсн яаж болдын гэсс. Тэрнээс хойш би хуримаа хийсэн айлд хонож болдгүйм байна даа гэж бодоол байгаа кк.
start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

мазаалай, батак, Батак
saihansanaa (зочин)

hehehe uhtelee ineelee sh dee. hugjiltei yumaa. yaj ch bodson hurimaa hiisen hosiind anhnii udur ni tegeed bur kazak 2-nd shuu bolohgui baihaa hu.

H.Ray (зочин)

ээ дээ энэ архи уу...

агаар (зочин)

эхэхэ. шинэ хүргэн хөөрхий

Урсогүухидду

тийшд...

hehe (зочин)

hehehe yo savaagaad haychih yumaa bvr nvdend haragdchihlaa kk

Gorgeous

хахаха хүргэн яарррр азгүй ийн та яар азтай ийн кк.

кк (зочин)

эртээд фм-р анхны хөтлөлт, анхны тэврэлт, анхны үнсэлт на на на-г хадагалах хэрэгтэй этр гээл юм яриал байсан. та бүхэл бүтэн айлын хуримын анхны шөнийг нь аваа явцан бээшд, юун хадгалах

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)