Ярилцы : Моnkey-ийн уралдаанд: ...

Моnkey-ийн уралдаанд: ...

...Автобус ирэхгүй юм байх даа. Заа алхсан нь ч дээр биз дээ. Гурван зуун төгрөг хаа ч юм. Гүй тэр өчигдрийн тэр нэг юм юуглээ “Хн.. юу ч үгүй гуйлгачин байх шив дээ” гэж хэлсэн шүү. Хуцаж байгаа юм шүү. Хулгайчид хүртэл гуйлгачингаараа дуудуулаад байхдаа ч яахав дээ... Гэхдээ ч алхчихаар өдөр тийшээ ядардаг шүү...

-Чи хоцроод байна... Цалингаас чинь хасна гэдгийг мэдэж байгаа биз дээ. Энэ муу бага эмчийн өөдөөс “Хуц” гэж хэлээд хаалгыг нь саваад гарах сан...

-Галдан гуай, та гайгүй хонов уу?

-Мммм... хэцүүхэн л хонолоо. Өчигдөр өвөөд нь эргэлт ирсэнгүй. Урьд шөнөжин элдэв хоол зүүдэлж хоноод. Ходоод өвдчих шиг боллоо.

-Охин чинь яасым бол?

-Мөнгө олдоогүй юм байлгүй. Уг нь хоёр бууз ч болсон бариад ирдэг сэн...

Зайлуул даа... Энэ өвгөнийг их л өрөвдөх юм даа. Хоолноосоо аваад ирдэг байжуу. Заа... дотор махаар хийсэн хоол яаж энд авчрах вэ дээ. Нөгөө Урнаа жов жов гээл олон юм яриад унана.

-Чи өдөр юу идэхийн?

-Мэдэхгүй л байна...

-Гуанзны хар дэвтрэнд миний өр бараг цалингийн талтай тэнцэхээр болцон байлээшд хахаха...

Энэ лав юмтай. Лав л цоо эрүүл биш. Өр тавиал хоол идээд байдын. Гүй тэгээд хоол идэхгүй ч байлтай нь биш дээ. Над шиг нэг хоёр зүсэм талх этрээр өдрийг бардаг хүн ч бараг байдгүй биз дээ. Өдөрт мянган төгрөгөөр хоол авч идсэнээс орой хоёр муу хүүдээ хоол хийгээд өгцөн нь дээр биз. Юувлээ... тэр чинь бараг хоёр элэгний дайны үнэ юм биш үү. Хн... долоо хоног шарж иднэ биз дээ тэрийг чинь. Бид гурав ч бага иддэг тулдаа л миний хэдэн цаасыг сардаа хүргэх юм даа... миний хоёр хүү ч хөөрхөн шүү... ганц удаа ч болов амттай юм авч өгч баярлуулах сан. Ядаж л өнөө зуугийн печень... Цалин хэзээ буух билээ... юу вэ... долоо л хонож байгаа юм байшд...

-Ээж... багш өнөөдөр нэн ядуу айлын хүүхдүүд бос гээд.

-Яахжаагаан?

-Дүүргээс дэвтэр, ном өгөх гэж байгаа гэнэ үү...

-Өө тиймүү???

-Би ичээд боссонгүй...

-Чи...

-Хэрвээ би босуул Цэцэгээ харчийшдээ ээж тэй. Юу ч гэж бодхым билээ.

-Нхн...

Миний хүү босчихгүй дээ... Ээжийнх нь цалин дуусцаншдээ. Одоо яана даа. Аргагүй л хүүхэд юм даа. Эцэг нь гэж нэг юм... заа тэр тухай дахиж бодохгүй. Хөгийн амьтан архидаад, хүүхэндээд явж байгаа биз... яаж яваад... заа больё. Дахиж бодохгүй. Түй түй.

-Ээж ээ... нүүрс дуусцаншд нээрээ. За яахав яахав... та битий санаа зов... ганц өдөр дүү бид хоёр гүрийчнэ хэхэ. Бид хоёр чинь мундаг том залуу болсышдээ. Эртээр нүүрсгүй байсышдээ. Тэхэд би дүүгийн гары нь даараад байхаар нь лаа асаажаагаад дулаацуулцышд. Мангартаал инээгээд байсан хэхэ. Дулаацсым байлгүй. Хашааны үүдэнд нэг дугуй хаяцан байхаар нь оруулаад ирсэн. Тэгжийгаад бүр болку бол тэрийг түлээ хаячнаа.

Хорооноос хэдэн шуудай нүүрс өгнө гэсэн нээрээ яасым болоо. Нөгөө авгайд жоохон долигонохгүй бол аягүй бол өгөхгүй дээ. Зивүүн амьтан.

-Чамд ер нь ажил хэрэг байдымуу. Залуу хүн байж өглөө бүхэн шахам л хоцрохын. Ямрымаа хийгээд байдаг байнаа... хн... нөхөр чгүйм байж орондоо хэвтээд байдымуу яадын...

Хуц. Хуцааа хуц хуц хуц хуц... үхэх сэн. Хоёр хөөрхөн хүүгээ яалтай ч билээ.

-Мянган төгрөг өгчих.

-Яаж байгаан.

-Урнаагийн ээж нь нас барцан гэжийн. Уг нь хоёр хоёр мянган төгрөг татаж байгаа. Чамайг яахав гээд мянган төгрөг татжийн. Эрхбиш ганц мянган цаас өгчиж чадхым байгааз дээ.

-Надад...

-За би өгчий. Цалингаас чинь авы шүү. Нээрээ өнөө Галдан гуай нас барцышд. Урьд шөнө. Охин нь гээд нэг юм өглөө сэгсийсэн амьтан л ирж байна лээ. Шөнө унтдаггүй юмуу хаашаан. Архи үнэртээд байсан байх шүү бараг...

Маргааш хурдан болоосой. Маргааш яах билээ. Хүүгийн сургуулиас мөнгө нэхээд байсан... Нүүрс дуусчихсан байдаг... Мах ч бас... Дотор мах авахаас... хойд талын ТҮЦ-нийх өртэй гээд өгөхгүй байх даа... бага хүү ханиад хүрчихсэн байсан... за яахав тэгж байгаад өөрөө эдгэнэ байх... цалин буух ч болоогүй л байна даа...

Юу ч болсон маргааш л болоосой. Ядаж л шөнө болоосой...
start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

мазаалай, батак, Батак
Чүрчаак

хүүшээ чи блогноос өөр юу ч хийдэггүй юм уу.

Ицми

өөр юу хийхийн?

Чүрчаак

кк агуу хүн шүү тэгжийгээд. Ядаж хоол иднэ биз

Monroe (зочин)

Өнөөдөр чинь нэг л эвгүй сэтгэл өвтгөж эхлээд дуусахнуу гү юу. Ингэж байгаад уйлнаа би яг мэджээн!

Бөгтөр

Таньдаг өгүүллэг байх чив.

Урьд нь бичсэнийгээ одоо оруулж байгаа юм уу? Эсвэл дахиад оруулчихав уу?

SinГ©ad O'Connor

айрынн, гэхэд би одоо халуураад бас өлсөөд, гарч хоол идэхээс даараад нойр хүрээд тунчиг хэццүү байна, яг шартцымшиг санагддаг муухай ханиад вэ

Зочин

... ойрд харин ч ажлынхан ээлжилж хэвийн боовноосоо авч ирээд өдөр юу иднээ гэж санаа зовохгүй сайхан байна, тэр боовнуудыг нь би л идэх юм, идэх ч гэж дээ орой хоёр хүү рүүгээ зөөчихдөг юм

Чүрчаак

ийм амьдрал зөндөө байгаадаа хөөрхий гэж.

Peta

зөндөө байгаадаа...бууз боов хояр залхааж байна

legion (зочин)

чи энэ бичлэгээр уралдаанд орж байгаа юмуу.

agaar (зочин)

яааая. бас л эвгүй амьдрал б.ашүү

Gorgeous

ээ бурхан минь ээ ингүүл нээрээ амьрал биш шөө

БИ (зочин)

энэ ямар учиртай бичлэг болохгы сайн ойлгосонгүй. Надад тайлбарлаж өгөхийг хүсч байна.

alone

hmm iim amidraltai humuus zondoo bga bhdoo...

≡ Панда ≡

ёоох дотор харанхуйлаал хоолой зангираад явчлаа шүү.
айрын айрын

нүд бүрэлзээд явчлаа

Амьдрах сайхан гэдэгт итгэдэг хүн

хөөрхийс дөө, олон байгаа даа ийм амьдралтай хүмүүс

Луу & Мэлхий

Бодож байгаагаас ч их байгаа ийм амьдралтай ХҮМҮҮС

org (зочин)

Гэр бүлийн үүрэг хариуцлага гэж мэдэхгүй, хамтын амьдрал тууштай сэтгэлийн талаар ойлголт үгүй өнгөрсөн зууны 70, 80аад оныхон ингэж амьдарч байгаашт. 90-ээд оныхон нь одоо залгамжлах нь тодорхой

guest (зочин)

yamar orovdoltein be? enenii hajuud minii zovlon bol yu ch bishiin bnaa :((

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)