Ярилцы : "Угаасаа байхгvй юм чинь, ёс журмыг Монголчуудаас эрээд яадаг юм бэ!"

Өчигдөр би нэг зүйл бичсэн дээ. Тэрэн дээр их олон санал, гомдол ирсэн. Тэгээд хүн бүхэнтэй хэрэлдээд байлтай нь биш, бодоод сууж байтал харин ажлын мэйлээр “Тархины тураал” нийтлэл ирсэн байдаг байгаа. Би мэйлээ дор бүр шалгаад байдаггүй юм л даа. Тэгээд би эндээс тэр хүмүүст хариулт олох шиг боллоо. Энэ нийтлэлий олон удаа уншиж байсан ч унших бүрт анх удаа уншиж байгаа юм шиг сэтгэгдэл төрж, нүүр улалздагаа хэлмээр байна. Ноднин билүү энэ нийтлэлийг бас блогтоо оруулж байсан. Дахиад оруулы. Гэхдээ хэсэгчилж...Монголд олон жил ажиллаж байсан судлаач КИМYРА АЯАКО: “Тархины тураал”...

...Хагас жил Монголд байхгvй байгаад буцаж ирэхэд юм болгон хөгийн
харагдаад, монголчууд нэг л хөгийн санагдаад болж өгдөггvй. Олон жил хөгийн юмны төлөө зvтгэж явсан би ч бусдад хөгийн харагдаж байгаа байлгvй дээ.

Би бол япон хvн.

Гадаадын хvн Монголыг хөгийн байна гэхэд дургvйцэх нэгэн байж болно. Гадаадынхан манай Монголыг хамаагvй шvvмжилж болохгvй гэх хандлагатай хvн ч байж болно. Гэвч миний бие Монголд хөл тавьснаас хойш яг арван жил болж байна. Хэрэв «Гадаадын хvн манай орныг бvv шvvмжил» гэх юм бол би тийм хvнд «Гадаад орноос тусламж бvv ав» гэж хэлмээр байна. Эд барааны тусламж байвал аваад байна, сэтгэл санааны тусламж бол хэрэггvй гэх гээд байгаа юм уу?

Ер нь монголчууд нvдэнд харагдах ашгаас өөр сонирхолгvй, юу ч хэлээд нэмэргvй. Гэтэл нvдэнд vл vзэгдэх нэг юм л хvнийг хvн болгодог шиг санагдах юм. Сайд, дарга болохын төлөө ёс жудгаа худалдаж чаддаг хvн, тэр хvнийг тойрон шавсан шимэгч хорхой шиг хvмvvс.

Миний бодлоор Монголд сайд дарга болсноос малчин болсон нь илvv мундаг.

...Хятадын “Их сургаал бичиг” номын VI бvлэгт “Улс орны хувьд эд хөрөнгийн сонирхол жинхэнэ ашиг сонирхол биш, харин ёс журам бий болгох л жинхэнэ ашиг мөн” гэж бичжээ.

...Бас дэлхийн II дайны vеийн Японы хямралыг ч өнөөгийн Монголын шилжилтийн vеийн хямралтай зvйрлэдэг хvн бий. Япончууд тэр vед хvн бvр хvчээ дайчлан ажиллаж, Япон орныг баян тансаг болгоё гэж бодож байснаас бус, одоогийн зарим монгол хvн шиг эх орны нэрээр хаа нэгтээгээс олж ирсэн мөнгийг өөрийн нэр дээр гадаадын банкинд шилжvvлж байгаагvй юм гэнэ билээ.

Ийм байхад манай япончуудтай өөрсдийгөө зvйрлэх гээд байгаад зэвvv хvрч байна. Ингэхдээ би манай япончууд мундаг, Монгол хvмvvс муу гэх гээгvй. Хvн л юм хойно аль алинд нь сайн муу юм бий. Гэхдээ монголчуудыг харахаар юмыг зөвхөн хэлбэрдээд л, агуулгыг орхисон шиг бодогдож, санаа зовоох юм.

Yнэхээр соёлын хямрал. Ном уншихгvй, унших ном ч байхгvй. Мэдлэг нь өөрөө олж авсан биш, дандаа бусдаас л дуулсан зvйл байдаг. Ижилхэн санаа бодолтой, нэг төвшний хvмvvс цуглаж ярилцлаа ч хөгжиж дэвжихэд ямар ч нэмэргvй. Телевиз, радио, хэвлэл гэхэд бас л ижилхэн ухаантай, ижилхэн төвшний хvмvvс бичиж, ярьж, нэвтрvvлж байгаа учраас ялгаагvй, тvрvvчийн л цуглаад ярьсны vргэлжлэл.

Тархины тураал. Сайн сураагvй гэж хэлvvлсэн хэрнээ, бас өөрөө тvvнийгээ мэдэж байгаа хэрнээ бодож санах юмгvй яваад л байна.

...Ер нь япончууд хvнээс юм гуйхаас ичдэг, хvний юм авахаас санаа зовдог. Хэрэг бvтсэний дараа л баяр талархал илэрхийлэхийг чухалд vзэж жин даруулдаг. Дэлхий нийтээс ялгарах монголчуудын нэг онцлог бол дээр дурдсан, хэргээ бvтмэгц таг чиг болдог зан.

...«Хvн гэдэг хоол, унд, хувцас хунарт зовохгvй болж байж сая хvний ёсыг бодно Монголчууд мөр бvтэн, гэдэс цатгалан болж байж ёсыг сурах байлгvй дээ» гэх хvн ч тааралддаг. Гэвч юу л бол доо.

Монголчууд хоол унд, хувцас хунарт санаа зовохооргvй болчихвол харин ч нvглийг мартах байлгvй. Монголчуудтай харилцахлаар л сэтгэл сэвтэнэ. Сэтгэлийн тусыг ойлгохгvй хардаж сэрдэнэ. Тэгээд «Ямар ч тооцоо, зорилгогvйгээр хvнд тусална гэдэг ойлгомжгvй юм. Тооцоотой, зорилготой байж л хvнд тусална гэдэг нэг талаар зөв» гэх нь урам хугална.

Монголд хvнд хариугvй тус хvргэнэ гэж байхгvй. Энэ бол ядуу байгаагийн шинж. Тулга тойрсон тооцооны богино ухаан монголчуудыг туйлдуулж байна. Миний хувьд, бvр багаасаа «Хvнд туслах бол хариу санаж тооцоололгvй сэтгэлээрээ тусалж бай» гэж сурсан билээ.

...Монгол залуучууд «Гадаадынхан бага юм өгч байна. Бvр ихийг өгөх ёстой. Юм өгч байгаа нь цаанаа учиртай» гэх мэт хардлага сэрдлэгийн хачин сэтгэл их гаргана. Баян ядуу гэдэг ер нь юу юм бэ. Миний бодлоор баян хvн өөрийгөө гэх аминч vзлийг дийлэн зохицуулж чаддаг байхыг хэлнэ. Сэтгэлийнх нь бvх орон зай зөвхөн «би» гэх ганц бодлоор дvvрсэн хvнийг аминч vзэлтэн гэнэ.


...Өөрөө vл тансаглан, өрөөлийг тансаглуулагч л жинхэнэ баян хvн.

Хятадын «Мэнз бичиг» номд «Ордны дотор цэвэр тансаг боловч гадаа хог новштой, тарианы агуулах сав хов хоосон байхыг хулгайчийн тансаглал гэнэ» хэмээжээ.

Муу луйвраар залилж авсан мөнгөөр хvvхдээ гадаадад сургахаар явуулдгийг ойлгохгvй байна. Юуг нь ойлгохгvй байна вэ? Аав нь луйвраар олсон мөнгө гэдгийг мэдсээр байж, тийм мөнгөөр суралцахаар явж чадаж байгаа хvvхдийнх нь сэтгэлгээг vнэхээр ойлгохгvй байгаа юм. Би ямар мундаг хvн биш, монголчуудад сургаал айлдах чадалтай ч биш дээ.

Ер нь Монголд эхлээд хvний дотоод сэтгэлийн хувьсгал л хийх хэрэгтэй. Тэгж жинхэнэ хvн бий болгох ёстой байлгvй дээ. Жинхэнэ хvн гэдэг ямар хvнийг хэлэх вэ гэвэл худлаа хэлдэггvй хvнийг л хэлнэ.

«Монгол хvний vгэнд битгий итгэ!» гэдэг vгийг хаанахын хэнээс ч сонсож болно. Танилцах тусмаа итгэх боломжгvйг ухаарна. Монголыг сайн мэддэг хvн бол юу гэж хөрөнгө оруулалт хийх вэ дээ. Мэдэхгvй хvний толгойг эргvvлж байгаад, хэдэн цаас салгаж аваад нvvр буруулахыгаа л мөнгө оруулалт гэж бодоод ойлгуулаад байх шиг.

Монголын ард тvмэн өөрөө хийх ёстой гэж бодохгvй, хэн нэгэн хvн хийж өгөөсэй гэж хvлээгээд сууж байна. Хэн Монголын нийгмийг гайгvй болгох ёстой юм бэ? Дандаа хvний гар харна. Өөрт хамаатай юмыг өөрөө л хийх ёстой гэдэг зарчим алга.

Гадаадад сурч байгаа хvмvvс, гадаадад гарсан хvмvvс монгол орноо хаяагvй байх аа. Гэхдээ тэд «Монголыг гайгvй болохоор нь очно» гэж ярьдаг.

Бас л хvний гар харсан сэтгэлгээ. Монголчууд гадаад хэл их сурч байна. Тэгж сураад юунд хэрэглэх, ямар зорилготой вэ? Бизнес, мөнгө, нэр алдар бодохоос бус, эх орондоо хэрэгтэй хvн болмоор байна, эх орны төлөө сурах ёстой гэж бодох хvн байхгvй. Юуны өмнө өөрийн амьдрал байдлыг сайжруулаад, дараа нь эх орноо гэж боддог, бас тэгж хэлдэг хvн олон.

Өөрийн амьдрал байдлыг сайжруулах гэсэн хvний хvсэлд хэр хэмжээ гэж байхгvй. Монголчуудтай харилцах бvрт, сvvлийн vед «Арсланг дийлэх гэж оролдоод оролдоод яаж ч чадаагvй өчvvхэн хулгана хавханд хавчуулж шархалсан өвдгийг нь хазаж орилуулсан гэнэ ээ» хэмээх нэгэн vлгэр санаанд орж ирээд, тэр арслангийн өвдөг нь би юм шиг санагдаад болж өгдөггvй.

Монголд байх тусмаа монголчуудтай харилцах талаар их юм сурлаа. Амин хувиа хичээгчдийн дунд байх тусам алаг хорвоогийн хоосон чанар илvv тод харагдах аж. Хорвоо ертөнц дандаа нэг янзаараа байхгvй. Цэцэглэсний эцэст хагдрах зайлшгvй. Алдар нэр, албан тушаал гэгч нэг л бодит чанартай биш санагдаад байх юм.


КИМYРА АЯАКО

start=-9 , cViewSize=50 , cPageCount=1

41 сэтгэгдэл:

мазаалай, батак, Батак
Ицми

урт юм шиг санагдаж байнуу? гэхдээ ердөө гуравхан хуудас тул уншаарай.

Joe.

za bayrlalaa ntr

навч (зочин)

энэ үнэхээр зэвүүн үнэн шүү. унших бүрт нүүр улайх...

Уудамын ЭЭЖ

урт л санагдаад байна, гэхдээ уншнаа

Ицми

хэрвээ та нар энийг урт гээд уншихгүй байга бол энэ нийтлэлийн нэг гол санааг 100 хувь батлах болно... ажлын дундуур уншихад мэдээж урт л даа. Тийм болохоор зав зайгаа гармагц уншаарай. Ердөө гуравхан хуудас гэдгийг дахин дахин сануулъя

Jay™

Энэ нийтлэлээ бүтнээр нь надруу мэйлдчих тэгэх үү?

Үсрэгч

Би бүр аль дивангарт уншчаад за арайчигдаа л гэж бодсон шд.Хүнээр ингэж муугаа хэлүүлэх ямар муухай гээч.Тэрний оронд өөрсдөө "Муухай Монгол хүн" гэж нийтлэл бичээд тэрийгээ нийтэлчээд бусдад хужаагийн эрлийзээрээ дуудуулаад сууж байсан бол хамаагүй дээр байсын хэхэ8

Зочин

Бүтнээр нь авч болох уу? Коала

Elkhan

Би ч бас авийлд...

Уудамын ЭЭЖ

уншцан

Луу & Мэлхий

Ингэж ил тод хэлэх гадаад ховордоо. Ер нь л нэг иймэрхүүшдээ манайхан, хүлээн зөвшөөрдөггүй л болохоос.

Тэрнээс гадна энийг урт гэвэл юу унших юм болж байнаа?? зохион бичлэг нтр уншихуу 120н үгтэй хэхэх

Ицми

аан за ойлголоо...

даварцан DOVE

хая уншсамас. Одооноос эхэлж япон хүн шиг сэтгэж хийж эхлэхийг урьтал болголоо этр

Chepak (зочин)

Uurandaa l bichchihsiin bailgui dee. Gehdee bas bugdiig ingej harluulj bolohgui sh dee. Minii eh orond muuhai ni ch bii saihan ni ch bii bugd niilj baij sav duurdeg hoino...

Yahuu hundlunguus haraaad zuvluud ch bgaa muu zagnaad ch bgaa muu kkkk

Ицми

http://share.gogo.mn/c7b4xtytgQ74501300422258/turaal.docx

Луу & Мэлхий

Өө ашгүй бүтэнээр нь share хийсэнд баярлалаа

miimii (зочин)

tiihh unshij bsan unshlaa, unenshdee...icheed bdiin olon uls ingej bodjaga gj bodohoor sda

Ицми

Аав нь луйвраар олсон мөнгө гэдгийг мэдсээр байж, тийм мөнгөөр суралцахаар явж чадаж байгаа хvvхдийнх нь сэтгэлгээг vнэхээр ойлгохгvй байгаа юм. Би ямар мундаг хvн биш, монголчуудад сургаал айлдах чадалтай ч биш дээ.



энэ бол гадаадад сургуульд сурсан ч ирдэггүй, ирсэн ч олигтой зүйл хийдэггүйн тод жишээ

bataa

bodood bhad unench yum shig hudalch yum shig

gehdee zah zeeliin niigem gej yug heleed bgaagaa bodoh ni deer bh l daa hun uurtuu baylag buteegeed tuuneesee turuu taxaaraa demjeed, tur ni ergeed niigemdee uilchildeg l bh

harin kommun bol bugdeeree niigmiinhnee tuluu nudnii ed es tsutsgii met hairlan zutgeh bh l daa

"eh orniihoo tuluu" yagaadch amidrald ni hurehgui tsalin avaad yavj bgaa zunduu l ulsuud bgaaa

zugeer 1 bodood unguruhud zugeer l yum bna hehehe

showtimer (зочин)

1.Japan xun bish Japanii zasgiin gazar maniust tusaldiin
2.Zasgiin gazar bolboos bux yumiig bodlogiin xureend avch uzdeg yum
3.Japan bol aguu ix uildverlegch oron busdad yum xumaa zaraxiin tuus bolson uls baidiin
4.Zarax yumiig ni avax uls bur tuildaa xurchixgui baigaasaa gesendee tuslan amiig ni denjignuuldeg ni ix gurnuudiin deerees xoish barimtaldag bodlogo.
5. Tuildaa xurtel yadarsan uls ergeed sergedeg sergexgui bol uurt ni yamar ch ashiggui obekt bolon xuvirdag tiimees yamarch ulsiig tuilduulaxgui baixiig xusdeg
6. Mongol tuildaa xureegui uchir tednii zeel tuslamjaar ugsun dungees iluu unetei japand xereggui bolson mashiniig daldruuldag tseg bolj baigaam geed yariad baival asar ix yum bolnoo
7. Japan xuniig uruvch tailgan gedegt ixeer ergelzej bna

anime (зочин)

за хараал ид гэж, зүгээр л амьдры дэхүү бүгдээрээ. сайн ч муу ч энэ хүний л амьдрал, эсвэл бид хүн биш юм уу, нэгэнт ирэх хувь тавиланг зүгээр сайхан тайван угтая айн.

...Shake...

Ай СайХХХан ... Би блог бичдэг болчихоод 2 удаа энэ өгүүлэлийг нийтэлж билээ ...

Runner

унших бүрд хэнд ч юм уур хүрээд байдын

showtimer (зочин)

Manai ulsad gazar xudluul Japanii zasgiin gazar ixeer tusalax l baix ldaa Gexdee Japan xuniig neg udriin buu xel 1 tsagiin tsalingaaraa tusalna gej bodoxgui bna Yalgaatai oilgolt shuu

Monroe (зочин)

Agree!

legion (зочин)

бизэд байсан мэдээлэл байноо хө

дурлагч

Үнэн л хэлж

Жинчин

байдал ийм л байдаг үнэн шүү дээ, Монгол өвөг дээдсийн эртнээс биеээ засаад гэрээ зас гэдэг санаа....

AXIOM

tiimee unen helj ... ene hund mongoliig geh setgel baigaa ni ilt sangdlaa

smile N (зочин)

Ali deer caak.mn deerees unshchaad ingej heluuleh ch gejdee gj bodson shuu. ''Tarhinii turaal''-ene bol hamgiin aimar ug

далай (зочин)

энэ байдлаас гарахын тулд яагаад ийм болчихов оо гэдгээ олсон дээр байх аа. дараах зүйлүүд нөлөөлсөн болов уу гэж өчүүхэн бий хувьдаа бодож байна

1. Монгол улс буддын шашны олон урсгалууд орж ирж тэр дундаа шарын шашны нөлөө маш их болсон, бүр манай улсаас шарын шашны тэргүүн богд нарыг тодруулж ард нийтийг дагуулж эхэлсэн нь ард түмнийг шашны мухар төөрөгдөлд оруулж мухар сүсэгт гүн гүнзгий автаж шарын шашны олон төрлийн зан үйлийг ойлгохгүй хэрнээ дагадаг дууриадаг болсон.
2. Зөвлөлт засгаас явуулсан их гүрний дээрэнгүй бодлогоор, бүр тодруулбал аль л боловсролтой мэдлэгтэй сэхээтэн, манлайлагчдыг устгаж хэлмэгдүүлснээр ард түмний дунд удаан хугацааны турш айдас бий болгож үг дуугүй хэлбэрдэн даган дууриах зусардахаас өөр аргагүй байдлыг бий болгосон. Энэ сэтгэлгээгээр нэг бус үе өсөж хүмүүжсэн болов уу. Дээрээс нь коммунизм бий болгох нэрийдлээр ард түмний тархийг хий хоосон бүтэшгүй мөрөөдлөөр угаагаад өгсөн. (Одоо хүртэл нам засагтаа үнэнч хүмүүс байдаг, нам засаг гэдэг холбоо үг хүртэл бий болсон байгаа биз дээ)
3. Дээрх нөхцөл байдлууд дээр дээрээс нь нэмээд манай эцэг өвгөдийн үнэн түүхийг гуйвуулаад дүйвүүлээд дунд сургуульд нь заагаад тархийг нь давхар давхар угаагаад өгсөн. 90 - д онд дунд сургуулий төгсөж байсан бид бол Чингис хаан гэнгүүт цэнхэр шошготой архи л санаанд ордог байлаа шүү.

Ингээд эцсийн үр дүнд нь юу болсон бэ гэхээр түүхээ мэдэхгүй бахархах омогших, урамших зүйлгүй урам зориггүй залхуу, зусарч бялдууч, зальтай, муу санаатай, өчүүхэн бодолтой, аймхай, мэдлэг боловсролгүй, мухар сүсэгтэй(ганданд ном уншуулаагүй хүн бараг байдаггүй байх оо), төлөвшилгүй, ашигч, архичин ард түмэн болж хувирчээ. Хэлэх ч муу үг олдохгүй байна. Тэгээд яах вэ?

Түүхээ судалья, мухар сүсгээ огт больё(харин явж явж Ленин багш нь билээ үү Маркс багш нь билээ үү ганц нэг зөв үг хэлсэн байдаг шүү - Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн гэж), номоо уншья. Тэгээд хаанаас нь эхлэх вэ?
Хүмүүс мухар сүсгээ шууд хаяж чадахгүй байх аа. (Гэхдээ амархан л даа, юунд сүсэглэж байгаагаа мэдэхгүй мухраар далдын хүчинд итгэж байснаа ээж, аавыгаа, эх дэлхийгээ шүтье) Харин түүхээ судлах нь илүү хялбар байх болов уу. Тэгвэл ядаж гадныхны өмнө нүүр улайхгүй дуугүй суухгүй. Тэгээд омогшъё, бахархъя, оролдъё, суръя хийе, чадъя, амьдаръя, аж төрье.

Peta

Умшиж байсийм байншуу нээрээ Басл бодууштай..

dream

надад энэ самурайтай санаа нийлэх ч юм байна. угаасаа манайд тийм нэг хүнээр юмаа хийлгэчих санаатай хүмүүс байдаг гэдгийг би мэднэ. гэхдээ хүн бүхнийг тэгэж хэлж болонгүй. уулын мод урттай богинотой гэдэг биз дээ
хамгийн гол нь бүх нийтээр нь хамруулсан байдал нь таалагдасангүй.
showtimer ийн хэлдэгч зөв гэж бодож байна. эцсийн эцэст япон манайд өгсөн их зээл тусламжийхаа хариуд яу хүсэж байгаа нь бараг л ойлгомжтой шүү дээ. том гүрний далд бодлого. энэ самуурайн сатгахүйгээс дачсан асуудал шүү дээ
за за би нээх ухаантай нтр биш болилоо ккк

Bodolxon

бодох л зүйл шүү дээ. зарим нь бол бүүр туйлширч байна шүү

Блогчин ээж

Энэ нийтлэл хэдий үнэн ч, зөвхөн еэвэнгийн нэг талыг л бусдад харуулан нөгөө тал нь энэ гээд сууж байгаатай ижил санагдлаа...
Бүх нийтээр хамруулан дүгнэсэн нь жаахан тиймэрхүү. Тэгээд ч аливаа улсын худалдан авах эхний алхам бол хүүгүй их хэмжээний буяны тусламж...Хэрвээ тэд үнэхээр л сайхан сэтгэл гарган тусламж өгсөн юм бол яагаад сүүлд нь ингэж дотуур тамир гарган хөгийн юм бодож байна вэ?
Үүний хариулт нь...Мэдээж бэлгийн хариуд бэлэг горьдсоных шүү дээ. манайх шиг улс эргүүлээд мөнгө өгч бол чадахгүй, ер нь өгөөд байх юм байхгүй орон гэдгийг тэд мэдэж байгаа. Тэгсэн мөртлөө юу биднээс нэхээд байна? Биднээс юуг авах гээд ингээд дотуур тамир гаргаад байна...
Энийг бодолцох л хэрэгтэй байх даа...

AEЯO

"гараа өргө... бууды шүү... би буутай хүн шүү гэж мэгээд :Р" хаахаахааххаахаахаа

Janna (зочин)

Yag uneniig l helj. Dalai geh hunii setgegdeltei sanal niilehgui bna. Harin ch socialisimiin ued hun hundee hariu nehehgui setgeleeree tusaldag baisan shuu dee

Kakadu

Үнэн байна Энэ муусайн монголчуудыг харахаар л уур хүрээд байдын Та нар ийм ашиггүй амьдарч байснаас газар нутгаа зүгээр чөлөөлөөд дэлхийн гадаргаас арилаад өгвөл дээр дээ

aa (зочин)

nuur ulaih yum bna hajuud daanch hun baisangui. neeree l unen dee.eh ornoo gsn setgelgui mongo mongo. alban tushaal ghees. 1990 onoos ardchilal ehleed huvi hun ami amia bodsonoos iim aviagui zan bii bolje.

Учир битүүлэг

үнэээн үнэн,ичиж бна би лав.....

далай (зочин)

Janna - д. яг үнэндээ манай нийгмийг цэвэрлэчихсэн шүү дээ. хамаг л өнгөтэй өөдтэй нийгмийн соруудыг их хэлмэгдлийн үед түүгээд устгачихсан. уг нь тэр хүмүүс чинь л өмнөх үеийнхээ түүх ёс заншил үндэстний соёлыг авч явж байсан хүмүүс. түүгээд устгачихаар ямар л өөдтэйнүүд нь үлдэв гэж. тэгээд тархийг угаах ч харин амархан байх. феодализмын үлдэгдэл гээд ургийн овог хэрэглэх ёсыг ардын хувьсгал ялсны дараа үндсээр нь устгаж байгаа юм. энэ тархи угаалтын тод жишээ. гэтэл эсрэгээр овогоо хэрэглэхгүй болвол хамаатан саднууд хоорондоо гэрлэж элий балай гажиг хомсдолтой хүүхдүүд төрж эхэлнэ. энэ чинь бүхэн чинь бүх зүйлийг хоосноос эхэлж байгаатай адилхан. өөрөөр хэлбэл бид чинь нэг дал наян жилийн л хөгжлийн түүхтэй улс болж хувирч байгаа юм. бас зүгээрч үгүй түүх соёлоо сэргээх оролдлого хийгдэж байгааг хүлээн зөвшөөрнө. тэгэхээр хэдэн мянган жилийн соёлын түүхээ хадгалаад ирсэн япончууд ингэж хэлэх нь аргагүй л юм даа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)