Ярилцы : Энд дурьдагдсан хүмүүс бүгд бодит бөгөөд одоо хүртэл амьдарч байгаа (:

Жун Сан Ми Раныг таван жилийн өмнө кино театрын гадаа анх харж, анхны харцаар дурлажээ. Ми Раных зурагттай тул тэр хэрэг болгон тэднйид очиж гудамныхантай нь хамт зурагт үзэнгээ Ми Раны чухам юу нь түүнийг соронз шиг татаад байгааг олж мэдэхийг хичээн охины нүд, хамар, уруулыг ээлжлэн ширтэнэ.

Ингээд таван жилийн дараа асар их зориг гарган Ми Рантай танилцан улмаар энэ хугацаанд болсон бүх зүйлийг түүнд ярьж:

-Би одоо их сургуульд орсон тул хийх хичээл маш их... гэтэл чи бодогдоод би хичээлдээ төвлөрч чадку байна... гээд охинд үерхэх санал тавина. Ми Ран ийм сайхан залуу өөрийг нь гуйж байгаад их баярласан ч цааргалж буй мэт дүр үзүүлэх ёстой хэмээн бодно. Тэгээд долоо хоногийн дараа "хичээлдээ төвлөрч чадку байгааг чинь харгалзан үзэж, саналыг чинь хүлээн авлаа" хэмээн захиа бичсэнээр тэдний үерхэл эхэлж, захидлаар харилцана. Захидал учир тэд их л нялуун дүрслэлийг бичилцэнэ. Харин хааяа нэг уулзахаараа тун ч бүрэг. Аа тийм. Тэр хоёр таван жил бодсоны эцэст үерхэж, гурван жил үерхсэний эцэст нэг нэгнийхээ гарыг атгалцдаг болсон талаар энд дурьдах нь зүйтэй хэхэ.

Удалгүй хойд солонгос эдийн засгийн уналтанд хүрч өглөө, орой нэг нэг цагаар л тог өгч бусад үед нь улс даяараа харанхуй ноёлоно. Харин энэ нь нийгмийн гарал үүслээсээ болоод олны нүдэн дээр уулзаж чаддаггүй хайртай хосуудад сайхан боломж. Жун Сан оройн хоолоо идчихээд гэрийнхнээсээ гарах зөвшөөрөл авч, Ми Раных руу алхана.Тэднийх рүү ойролцоогооор 40 минут алхах бөгөөд очиход нь Ми Ран гарч ирэх болоогүй гэдгийг тэр мэдэх ч өөрийн эрхгүй яаран алхана. Гэрийнх нь гадаа очоод харанхуй буланд охиныг хүлээн зогсох түүнд зүрхнийх нь цохилт хамгийн чанга сонсогдоно.

Ми Ран заримдаа хоёр, гурван цаг ч хүлээлгэнэ. Хэдий тийм ч охин гэрээсээ яаран гарч, Жун Саныг ирсэн гэдгийг зөнгөөрөө мэдрэн итгэл төгс алхан очино. Тэр хоёр "Ким Чен Ир бол бидний нар" "Кич Чен Ирийг өөрсдийн амиараа хамгаалъя" гэх мэт лоозон бүхий гудмаар чив чимээгүй алхана. Алхсаар хотын гадна гарч эхлэхэд тэд шивнэн ярьж эхлэнэ. Шивнэсээр нэгэн цэцэрлэгт хүрээлэнд очиж удтал ярилцаж сууна. Тэд их л инээлдэнэ. Юухан хээхэн ярьж, чин сэтгэлээсээ инээлдэнэ. Ингээд шөнө дунд гэртээ харина.

...Жун Сан нэгэн цэцэрлэгт багшаар ажилд орно. Цэцэрлэгийн хүүхдүүдэд эхэндээ хоол өгдөг байсан бол удалгүй гэрээсээ хоол авчрахыг даалгав. Хүүхдүүд удалгүй гэрээсээ ч хоол авчирч чадкуд хүрнэ. Нүдэн дээр нь илт жижигрэх хүүхдүүд цэцэрлэгтээ ирээд ширээ дэрлэн унтахаас өөрийг хийж үл чадна. Гэдэс нь томорч, нүднийх нь доод зовхи хавагнана. Үс нь хатуурч, арьсаар нь гялгар яр шавж эхлэнэ. Ингээд 50 хүүхэдтэй ангиас 15 хүүхэд л дөнгөж данган амьд үлджээ.

Хойд Солонгост 1998 он гэхэд хүн амынх нь арван хувь нь өлсгөлөнгөөр нас барсан гэх баримт байдаг. Гэхдээ энэ нь тэр хаалттай орноос олж авсан тоо гэдгийг битгий мартаарай. Өөр юу эс болсныг яаж мэдэхэв.

Сонирхуулж хэлэхэд хойд солонгост их удирдагчийнх нь 34 мянган хөшөө байдаг аж. Харин түүүнийг нас барахад юу болсон гэж санана?

Энэ мэт гайхалтай түүхэн баримтуудыг "Атаархах зүйл үгүй" номонд дурьдсан байгаа. Жун Сан, Ми Ран хоёрын хувь тавилан хэрхэн шийдэгдсэн бол, энэ номонд дурьдагдсан өөр бусад ямар хүмүүс байгаа бол, ямар ямар баримтуудыг хавсаргасан бол гэдэг нь сонин байгааз. Тэгдийм даа кк. Үнэхээр сонин. Үнэхээр гоя ном.

start=46 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 96-с 47-96 харуулж байна

мазаалай, батак, Батак
batak (зочин)

харин тий

Ерэн есөн сарнай

хөөх энэ номыг бэлэглэсэн хүн бол их тийм сайн хүн байх. бас нои уншдаг хүн байх тйим үү? кк

Ицми

99 сарнай: тиймээ хэхэ

Ицми

үнэ нь дэлгүүрүүдэд :13500 байгаа гэжээн шүү хүүхдүүдээ хэхэ

dao (зочин)

ted bidend ataarah zuilgui bid ch tedend ataarhah zuilgui adildaa bol adiul godildoo bol godil entr


uhaand n uhna uhtsen 76tai hurganaas ehleed buusun hurtel darga nar n huniihee toonii nayan huvi n boltson ulun hooson hodoodtoi hirnee delhiin hemjeenii asuudal yarij suudag, mundag genitei huh ugzugtei barag l hun bish shahuu gedgee huleen zuvshuurtsun bidend bas ataarhah zuil bn uu ingehed kekkk

scorpio

"Кич Чен Ирийг өөрсдийн амиараа хамгаалъя" хэнийг гэнэ вэээ?? хэхэ аймар алдаа олж хардаг бээшд. энэн дээрх 2 ямар ч бүрэг юм бэ дээ хөөрхий :P

Ицми

Дао: юу фэээ.. ном ярьжаахад юу болгоод бйагаам пээ

Скорпио: ямар алдаа?

scorpio

Кич гээд бичцэн бээшд

AntiDotE

Өр өвдмөөр юм гарах байлгүй. Сүүлд нь өрөвдөөд, өөртөө гутраад лай юм болно кк.

дурлагч

Хөдөөгүүрээ дөнгөж төрсөн эх эхэсээ идэж биеэ тэнхрүүлж бйасан л гэдийм бйанлээ. Аймаррр

showtimer (зочин)

budaa avj id geed mungu uguxuur buu avdag ulsuud daa teneglel ni duusaxgui bol uiliin ur ni baragdaxgui biz

Үсрэгч

Ицми эгчийн 21цаг 4мин өмнө бичсэн сээгийнд ЛАЙК

Zochin (зочин)

uruwdultei ulsuud daa zarim 1 ym bichchiheer ulsiin niits zadruulsan heregt orchih bh da.

Зочин

Энэ номыг internom, az hur, ih delguuriin nomiin delguur, erdem, bolovsrol, uhaan dalai, mir geed nomiin delguruuded baigaa

dao (зочин)

үсрэгчийн 2 цаг 50 минутын өмнө бичсэн сээгийг уншаад баахан тоо бодовшд кэкккк

САНАСААР

сонин л юм ойлгох юм байна ойлгохгүй юм байна би усан толгой шүү

Зочин

din din

Saaral (зочин)

ter shuleg bichihed hurgesen hun chine yag bi bainashte, he he

Дээс...

ардчилсан солонгост очиж хэдэн сар байжугаад ирүүл сайхан турах байхдаа :ъ

Дээс...

Ном уншдаг залуучууд айхтар ховордсон цаг юм уудаа... би лав ном уншдаг бүсгүйчүүдийг ихэд хүндэлдэг. Гэхдээ зарим охидууд ном уншдаг гэдгыг имиж болгоод байх шиг.... дээр нэг охинтой танилцаад тэгсэн сүрхий л надтай ном хаялцаал эхэлсын ...тэгээд гэрт нь очоод номыг чинь үзий гэсэн... Oxford dictionary гаргаад иржаамдаа ... ха ха хөөрхөн чимшиг... тэгсэн манай нэг бас айр лаг найз байдын тэгээл надад гадаад дотоод бодлого, олон улсын харилцаа яриал шааж өгдөг байхгүй юу тэгээл бас гэрт нь очоол номнууды чэн үзий гэсэн тольныхоо доотолыг ухаж ухажыснаа нэг олон улсын харилцаа гэсэн англи дээр ном бас нэг словарьтай гаргаж иржаам.... тэгснээ аан бусдын олдгүй аав аваад явцан болтой чихшиг ха ха ... уншсан ганц номноосоо л надад яриад байсан байгаам ха ха ... за тэгээд худлаа номоор имиж хийдэг охидууд болиоррой би бол хараал мэддышүү л гэж хэлий даа....бас Словарийг номонд тооцкү шүү нтр ха ха

TigerFish

Itsmid handaagui bizdee :p

агаар

хаха. дээс нтр валиар хэлэхийн тэ нтр. энэ номыг авч уншинааа. дипломоо яаж бичий гэж яджахад бс лай юмууда нтр. за тэрчяху

Witness (зочин)

"Шүлэг"-ийг уншсан. Сэтгэгдэл бичих боломжгүй байлаа.

Энхээ

дээс бол айр айр би гайхжийнэ гэж най алга мэдлэгтнүүд айр юмөө

Ицми

Саарал:хэхэ тио...

Дээс: хэхэ... манай Дээсийг охидууд худлаахулхидкээдээнуу... баргийн юманд хулхидуулку шүү гээрэй кк

Тайгер: чи нааг охин гэж боддымуу...:Р

Агаар: хаха за дипломны хажуугаар гээгэнт өөр юм бичүүл бас өөрчлөгддөг тал бий

Витнес: ганхан хүнд зориулсан болохор бусад хүнээс сэтгэгдэл авах шаардлагагүй байсымаа сорри кк

энхээ: ккк манай Дээс чинь айршд.. би вол айж явдым этр :Р

TigerFish

энэ хүмүүс одоо бичлэгнээс нь ооооогт хамаагүй сээгий үлдээдгээ болимоор юмаа :p

Ицми

хаха мэдрэл Тайгер

Witness (зочин)

:)

Зочин

Kkkk

жигүүр (зочин)

энэ ном өөртэй нь ямар нэгэн сэжмээр холбоотоймоо... ПИАРдсан байх чинь кккккк

Witness (зочин)

Блогчдыг пиардсан сурталчилсан гэж хардагчдыг үнэнхүү гайхах юмаа. Блогчид өөрийн бодсон санаснаа бичих эрх чөлөөгөө эдэлж буй чөлөөт сайн дурын уран бүтээлчид. Тэдний бичсэнийг бид ямар ч үнэгүй уншиж таашаал авч суудаг болохоор ингэж хоёрын хооронд тэнэгтэж хардахаа боливол зүгээрсэн.

Ицми

Жигүүр: холбоогүээ... над хүн бэлэглэсийн... би авч уншаад над үнэхээр таалагдсан учраас таа нарт бас дуулгаюу л гэж кк

Витнес: тайнкс :)

Зочин

".би авч уншаад над үнэхээр таалагдсан учраас таа нарт бас дуулгаюу л гэж кк"

ийм л сайхан сэтгэлтэй хүн байхад элдвээр хэлж этр яана вэ энэчодоо :P

та нарын биднүүсийн төлөө л гоё ном уншчаасай мэдээд авчаасай дуулчаасай инкээл ингэжийхад арайчиг даа :P

Ицми

хэхэ тийшшш

Avatar (мобайл зочин)

Hehe ene hunuus neeree baileeshd te neeh hoorhon

жигүүр (зочин)

надад бэлэглэвэл зөрүүлж би бас кино бэлэглий шд...:)

HelsenUg

энэ гоё ном биш байхаа. энэ харин сайн бичигдсэн ном байх. өрөвдөлтэй л түүх байна даа.

Ицми

http://book.gogo.mn/book/detail.html?code=EB06000012

энд энэ ном 7000 төгрөгийн үнэтэйгээр орсон байна. хүсвэл 3500 төгрөгөөр 30 хонг түрээсэлж уншиж болохым байна шүү монголчуудаа к

TigerFish

за тэр ч яахав
юуу байнааааа

Зочин

Энэ номыг 3500 төгөөр зарна :P

Ерэн есөн сарнай

Ицми зөндөөн их баярлалаа.

Ицми

Зочин: пай чи болиоч...яасс муухайен

99: за зүээрээ хэхэ

Ерэн есөн сарнай

хэзээ орсонын мэдээгүй байсын гээд гялаасныхаа тайлбарыг бичлээ кк.

TigerFish

алгасч сээгийддэг гэнүү энэ Ицми гуай

хөөөөөш юу байнааааа
номын санд ажиллаад байгаа юмуу?

Ицми

Тайгер: өө давж харжийсан байна уучлаарай этр хаха... тий бивол номын санч этр :Р

Аанхаа

Манай Чен Ир улс орноо сэргээх гээд сэтгэлээ шархлуулан явахад энэ хоёр ингэж садарлаж явдаг бий вийййййй нтр ккк
нээрээ наад номбыг чинь авч уншы байз

Сэтгэгдэл үлдээх боломжгүй.