Ярилцы : Надаа тэр цаг хугацааныхаа машааныг өгчөөч....

Надаа тэр цаг хугацааныхаа машааныг өгчөөч....

Би би би би би цаг хугацааны машаантай байсан сан сэн сон сун сүн болуу гэж мэгээд к.

-Би яг тэр цагт очих байсан. Миний амьдралын хамгийн жаргалтай мөчүүд аавтай минь хамт өнгөрсөн. Тэр нэг орой аав бидоёр үхтрээ инээж билээ. Аав бүр орноосоо унаад. Сүүлдээ яагаад инээгээд байгаагаа ч ойлгохоо байтлаа инээсэн. Ээж бүр энэ хояр мэдрэл юм чинь яагаадынаа гэж мэгээл. Аавыгаа өнгөрөхийн өмнө очих байсан. Очоод эрхэлмээр, тэврүүлмээр, үнсүүлмээр байсан хүслээ дарж суусан тэр цагтаа очоод юу ч бодохгүйгээр, өөрийгөө барьж тэвчихгүйгээр аавдаа очиж үнсүүлэх байсан. Хажууд нь хэвтээд эрхлэх байсан.

-Би яг тэр цагт очих байсан. Одоогоос яг арван жилийн өмнө. Манай найзууд тойроод юм яриад зогсжийтол нэг нь чиклаадтай самар иджийсэн. Би гэж нэг өлөв долов гсн юм “надаал даа” гэцэн чинь над руу нэг нэгээр нь хэд гурвыг шидэж билээ. Би яг тийм тулсан үед юу ч хийж, бүр дугарж ч чаддаггүй тэнэг байгаан. Би цаг хугацааныхаа машаанаар тэр үед очуул шууд босч очоод чамайг... тиймээ чамайг тийрж унагаах байсан. Тэр новшийн явдлыг чинь би хэзээ ч мартахку, тийм ч учраас чамтай арав гаруй жил найзалсан холбоогоо заналтай нь аргагүй тасалсан. Дахиж хэзээ ч чамтай найзалку, харьцахчку хохь чинь итар :Р

-Би яг тэр цагт очих байсан. Худлаа томорхолгүй бүх үнэнээ хэлээд барьж байсан нулимсаа сад тавьтал уйлах байсан...

-Би найман жилийн өмнөх яг тэр өдөр очих байсан. Тэгээд хаашаа ч гаралгүй гэртээ хэвтэж өнгөрөөх байсан.

-Би яг таван жилийн өмнө Нью-Йоркийн гудамжинд зориг гарган үлдэх байсан. Тэгээд ахын өгсөн дугаар луу залгаад “би харлахаар шийдлээ. Яаж танайд очих вэ” гэж ярих байсан.

-Би яг таван жилийн өмнөх тэр нэгэн өдөр лүү очих байсан. Над руу утсаар ярьсан төрийн ажилтанд “өө тэгий... хоёулаа энэ төслийг хуваагаад цохичий. Танд хувийг чинь би өгий... тэгээд харин цаашид хамтран ажиллы” гэж хэлэх байсан.

-Би тэр нэг залуугийн гуйсныг биелүүлж, гэрт нь очиж ээж, аавтай нь танилцах байсан. Тэгээд “тэгий... хоёулаа сууя... чи яг одоогийнх шигээ намайг жаргалтай байлгаарай. Яг одоогийнх шигээ намайг дандаа хайрлаарай” гэж хэлэх байсан. Хараал идсэн цаг хугацааны машаан чинь орон зайг туулдым бол одоо би очоод “намайг уучлаарай” гэж хэлэх байсан. Гэхдээ би чамаас одоо өөр юм хүсэхгүйээ.

-Би аавынхаа сүүлчийн цэргийн баярын өдөр очих байсан. Тэгээд танд өгнө гэж амласан чиклаадаа өгөх байсан. Намайг уучлаарай ааваа :(((

-Би яг тэр микрофон барьж зогссон үедээ очих байсан. Тэгээд өөр олон дэмий юм юу ч донгосолгүйгээр “ээжээ, таньдаа баярлалаа” гэж хэлэх байсан. :(((

Даанч энэ хараал идсэн цаг хугацааны машаан чинь над алга... тээд би яахын вуууааааййййнннн... гэж мэгээд

start=14 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 64-с 15-64 харуулж байна

мазаалай, батак, Батак
Ицми

би өөрөө уншаад байхнээ нэг л зүйлийг ойлголоо... би хэзээ ч зүрх сэтгэлээ дагадаггүй хүн юм байна... би дандаа өөрийгөө барьж, хорьж амьдардым байна :(((

3apaa (зочин)

Цаг хугацааны машин гэсэн чинь шууд муу Дэвдээхэй нус бодогддог гэжийшт

AntiDotE

Цээмээ, хиймээр санагдвал хийгээд л явжий л даа. Тэгээд чухам л хашир баагий, ингэчүүл яахуу, тэгчүүл яахуу гээл бодонгуутаа болкуэээ гээл жийгээд унагачдаг байх даа. Яахуу дээ багшийн хэлдгээр алдах юм байхгүй ээ гээл хий.

Ицми

ёоо нээрээ тэгчүүл нааг юу гэж бодох бол, ингэчүүл би яах бол, тэгчүүл хүмүүс нааг юугж бодох бол, миний нэр хүнд ингэчүүл уначих байх даа... гсн хараал идсэн толгой өвтгөсөн бодлуудаас үнэхээр залхжийн... одоо би хаа хамаагүй амьдарна... нааг биштий гайхаарай таанууд гэж мгэээд :Р

LoveLove

Би хэлдийшд битий тийм юм боджий гээд :Р Сторын хэлдгээр алдах юм юу байна :Р

...Shake...

Өөрийгөө наад бодлуудаасаа чөлөөл айн ...

Runner

Даанч энэ хараал идсэн цаг хугацааны машаан чинь над час алга...

LoveLove

хогоор яады. амьдрал сайханлайшд :Р

Ицми

хахаха Лоф гоя хэллээ...


би угаасаа ернол их гутранги үзэлтэй хүнлд к

Ganto

Ёооооооооё. Үнээр тэнэгтхиймаа. Тээм машээн байгуул ирээдүү рүү очих хэрэгтээш дээ. Тэгээл буцаж ирчээл гялс ирээдүүд болох зүйлүүдийг одооноос засаал гэжуугаа. Тиймээ Ийцмий

Elkhan

Буцаж ирэх цагыг нь сайтар тааруулчихаад ... Түрээсэлдэг л байх даа...

Gorgeous

Хэхэ надад яг ингэж санагдах юм оогт байхкүү жигсэн. Яг адилханим боддын бна. Сайн санакээд ухаад бодуул тэрийг тэгчхиймсс гэгэж бодогдох л байх л даа. Дэхдээ би санамааргүйайн. Мартсан чигээрээ инкээл явмаарайн.


Та тэр бодлуудаасаа чөлөөлж чадуул надаа аргын зааж өгөөрэй.

SinГ©ad O'Connor

Надад одоо харин цаг хугацаа л хэрэгтэй байх шиг байна.

Gtulga (зочин)

Яасан 8 жилийн өмнө тэр нэг өдөр гэрээсээ гараад охин насаа алдцио?

Хармогү

Яааг үнэнийг хэлэхэд уйлмаар бичлэг байна. Өмнөх бүх бичлэгүүдээс хамгийн сайхан нь юм шиг. ...Үнэн л бол хэхэхэ... Гэхдээ одооноос тэр хогийг хүсэхээргүйгээр амьдрахгүй юу дөө. Би ч гэсэн хэн юу гэчих бол гэж хүнийхээр амьдардаг байсан. Энд ирээд өөрчлөгдсөөн. Мэдээж хэн нэгнээс хамааралтай өөрийнхөөрөө байж болохгүй үе байдаг ч зохицуулах хэрэгтэй байх л даа... гэхдээ таны бичлэгийн агуулгаас үзвэл та хэтрүүлчихсэн байнашдээ.. Одоо истоо хүссэнээрээ тачаалаараа өөрийнхөөрөө АМЬДАР кккк

Ицми

Жи: лол... чи яадын гэрээсээ гарч яваал тээл зандангаа тайлцымуу хахаха бүх хүнийг өөртэйгээ адил битий боджээ мий дөө

Хүчитхүү

Та нэг ирээдүйрүү явах гээд үзээч :)

Робинзон Крузо

Butterfly Effect гээд өнгөрснийг өөрчилбөл ингэнэ гээд бараг оноод хэлцэн кану байна цаана чинь

Maybe [10%]

Өнгөрсөн цаг хугацаагаа биш
Үлдсэн цаг хугацаа л яахаа бодож амьдар

яааа аймар хэлсэнүү

Ицми

хаха айрр чаалаашдээ Мэйби :Р

би хэзэээ ч ирээдүй рүү явку.

Ицми

ааая яв гээдаам шиг чаачлаа шүү :Р

Ицми

бишээ цаг хугацаааны машаан гадаа явкээд сигнааалдаадаам шиг чаачлаа :Р

Maybe [10%]

Ицми хурдан гарааад ирээчээ ирээдүйрүү явчаад ирийлдаа
очиж олимп үзчээд ирий

Зочин

харамсахгүй өнгөрөөх амьдрал гэж байхгүй шүү дээ, тэрхэн үедээ хамгийн зөв юм шиг санагддаг ч тэртээ өндөрлөгөөс харахаар нулиммаар санагддаг зүйлс зөндөө, нулимахыг нь нулимаал цааш явах хэрэгтэй

крафти

надаа байшд тэр машаан чинь Ицми яахиййн чээ нтр

Sabrina

бичлэгийг нь уншаад уйлсанаа сэтгэгдлийг нь уншаад аймар чанга инээчлээ.
8 жилийн өмнө осолд орсон юм уу? эсвэл зүгээр л сул хаячихсан өгүүлбэр үү?

chuups (зочин)

tsag hugatsaanii mashin baidag bol suumaar l baina.

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

estoi ih taalagdlaa ene bichleg

Цэцгээ

Гоё бичлэг байна. Цаг хугацааны машин байсан бол ирээдүйрүү очиж яахын өнгөрсөн тэр сайхан бас өөрчилмөөр тэр л үерүүгээ л очмоор байна. Ингээд бодсон чинь зарим нэг хайртай хүмүүсээ санаад хоолой дээр нэг юм тээглэчихлээ.

dao (зочин)

yaay dahiad tsag hugatsaanii mashaand suumaar sanagdchlaa

заяц (зочин)

сайййййхан сэдэв зарлаарай хүүхээээ

Луу & Мэлхий

Цаг хугацааны машин байсан бол нээх олон рэйс хийлгүй 3 явчаал ирэх юмсан, их юм өөрчлөхгүй юу хэхэх

Мөрф (зочин)

хэн юугчих бл гэлгүй, харамсах зүйлгүй л амьдрах юмсан... ичих эмээх нэрэлхүү сэтгэл ихэнхдээ харамсах зүйлд хүргэчих юм. / уртаар санаа алдав /

aku (зочин)

надад цаг хугацааны машин байсан бол хаврын тэр өдөр зүэр гэртээ үлдэх байсан юм.тэгсэн бол бид 2 өдийд салаагүй байх байсан байх.гэхдэ би тэрнээс салаагүй байсан бол би өөрөө л зовох байсан гэдгээ мэддэг болохоор надаа цаг хугацааныхаа машааныг өгөхгүй байсан байхөө бурханы хайртай хүүхэд юм шиг байгаам шүү.эртхэн хараад зовоосон ч гэсэн илүү зовохоос хамгаалдаг

MeGaN

bsan ch boloosoi neereee

Эрдэнэ (зочин)

Цаг хугацааны машинтай бол баахан валютын ченж хийх байх даа.

.

яагаадч юм зүэр л нулмис цийлэлзлээ, нэг инээгээл нэг барайгаал хэдхэн хормын дотор тэнэгтэж өгчийнөө би

Ори (зочин)

Би тэр шоклаадтай самарны оронд байсан бол бишээ таны оронд байсан бол өдийд үсээс сулгаагаад таанц эргэж байгаа даа... Муу балиар хогнууд~!!

Avatar (мобайл зочин)

Nadaa law bsan bol say idsen hoolniho dawsig taaruulah bsiin :-P

Che.

Бичлэг болон сэтгэгдлүүдийг нь ахин дахин тогтож уншваас сэтгэл, зүрхний угаас цаг хугацааны аясаар өөрийн эрхгүй оргилон гарсан бичлэг шиг мэдрэгдэв. Сайхан бичлэг байна. Ахиад л эхнээс нь уншиж эхэлнээ. кк

MrBi (зочин)

чи 10 жилийн өмнө тэр гарыг тийрээл унагаасан бол чиний амьдрал шаааааааааал өөр байх байсан гээд боддоо гсн хэхэ дараа нь болсон бүх явдлууд чинь шаал өөр байх байсандаа уйлах шаардлагагүй, new-york явахгүй сэтгүүлч болохгүй тэр залууг ч танихгүй одоо блог бичихгүй чи намайг мэдэхгүй би чамайг мэдэхгүй бүүр одоо байх ч байсымуу бүү мэдшдээ тийм болхоор, алдсан оносон өнгөрсөн амьдрал чинь чамайг бий болгосон болхоор би өөртөө хайртай ч билүү амьдралдаа хайртай ч гэдэг бил үү нэг тиймэрхүү үг байдаг ч билүү гүү ч бил үү мартчиж
;)

Ицми

:(

Гүмүда

ih taaalagdlaaaa

Zochin (зочин)

Sain uu Itsme, blogiig n unshij ineeh durtai, gehdee blogoos n chi hugjiltei hun bolovch ih pessimist yum bn gej haragdaad baidag yum. Ungursun yavdaltaigaa zuuraldaj setgelee uimruulj yaahnav. tegsen dor bol odoo, ireeduidee yaah ve gedeg deer hamag energiee zartsuul. ungursunduu haramsaj tolgoigoo shaagaad bh yum bol uuriiguu az jargaltai bailgaj chadahgui baih daa.

Ицми

снуу... чи нааг их зөв олж харжэээ... би үнэхээр байж болох хамгийн гутранги үзэлтэй хүн кк. өөртөө итгэлгүй, юм бүхнийг муугаар боддог, гутранги үзэлтэй тэнэг амьтан байгаан кк

Rain

Hiisen zuildee haramsahaas hiigeegui zuildee haramsaj suuh ni iluu hetsuu bdg. Gehdee ene ongorson buhen tanii amidraliin tuuh. Yag l huruunii hee davtagddaggui shig oor hen negnii amidraliin zam bish zovhon taniih. tiimees tendees hetsuu bolgoniig sohoj gargaj ireh hereggui. Pessimist blaa geed muu yum bs bhgui bolovuu gej bodoj bn. Buh yum shn bolno oodrog bai gej helehgui ee. Yagaad gevel yum buhen oor zuiltei haritsuulahad sn bdg, uchir ni ene bolson zuilees chini muu zuil bolj boloh l bsn shuu dee =)

зочин (зочин)

Одооны хүмүүсийн нийтлэг төрх л байна даа. Би бол тийм өчүүхэн зүйлийг одоо болтол бодож найзыгаа үзэн ядаж явахгүй. Их л хорсомтгой зуумтгай хүн юм . Амьдралд хүнд өчнөөн юм тохиолдоно тэр болгоныг өшиж хорсож биш уучилж энэрэх нь илүү байж л туулна даа.

Зочин

Том Хэнксийн тоглосон нэг кинонд хүүхэд байж байгаад гэнэт том хүн болоод л тоглоом туршаад тэгээд нэг бүсгүйтэй найзлаад байснаа хүүхэд нас руугаа буцах боломж олдонгуут тэр бүсгүйгээ хамт явы гэдэгдээ. Тэгэхэд тэр бүсгүй хэзээ ч үгүй гэдэг. Тэгэхэд нь гайхаад энэ одоо ямар сонин юм бэ гэж бодож байсансан. Гэхдээ амьдрал үнэхээр тийм юм байна лээ. Өлзийтөгсийн хэлдэгээр тэнд би байгаа би өөртөйгөө уулзах хэрэггүй тэгэхгүй бол би байхгүй болчихоно

Ицми

Рэйн: сайхан үгс байна тайнкс

Зочин: тэр хүний яс чанар нь угаасаа тийм юм. юу ч мэдкү байж битий хуц. ганц өгүүлбэр уншчаад тэрүүгээрээ дүгнэлт хийдэг юун өчүүхэн тархитай юм чи

Зочин: анхн

passion (зочин)

надад их сайхан санагдлаа. its me чамд вайшдээ хошин шогийн мэдрэмж дээрээс brilliant сэтгэхүй байна. нуулгүй хэлэхэд уйлмаар байна. найз минь чамд амжилт хүсве!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)