Ярилцы : Алиу нэг сайхан хэрэлдий цөмөөрөө к

Алиу нэг сайхан хэрэлдий цөмөөрөө к

Дорж сард 380 мянган төгрөгний цалин авдаг дунд сургуулийн тооны багш. Эхнэр нь бас л тэр хавьцаа цалин авдаг монгол хэлний багш. Энэ айл гурван хүүхэдтэй. Том нь дээд сургуульд, бага хоёр нь дунд сургуульд сурдаг.

Хагас сардаа нийлээд 300 гаруй мянган төгрөг авна. Тэгээд байрандаа 60 мянга, хоолондоо төдий хэмжээний мөнгө зарна. 14 хоногт энэ гэр бүлийн 5 хүн автуус унаа, өдөрт өвчүүнийхээ араар шидэх ганц нэг бууз хуушуурханд зарах мөнгөө хуваалцана. Нэг нь л өдөрт ирэх очихын 800 төгрөгөөр зөвхөн атуусанд сууна гээд бод... бодоод бодоод бодын шийр дөрөв байдаг нь хорвоо юм даа. Юун хувцас, юун чихэр... юун битмийнлэг хоол хүнс, юун шинэ жимс...

Гэтэл ерөнхий сайд Дотоодын нийт бүтээгдэхүүн 3000 болсон, 2012 онд 5000 болно гэж илтгээд байдаг. Үүнтэй холбоотой ойрын жишээ авылд.

ДНБ өсчээ гдг нь “бүхэлдээ”, “ерөнхийдөө” манай эдийн засаг асар хурдацтай өсчээ гсн үг. Гэтэл маньд “ерөнхийдөө” ч наалдах юм байдгүй.

Тухайлуул аав, ээж хоёр чинь хашаанаасаа хэзээчийн, хэнийчийн нуусан хэсэг алтыг олчиж л дээ. Тэгэнгүүтээ тэрийгээ зарж баяжаад ээж чинь булган дээл авч өмсөөд, аав чинь лаг бээнз авч унаад, тэгснээ хоёулаа өдөр, оройн хоолонд лаг лаг ирстраанд ороод байдаг...

Гэтэл... гэтэл өнөө гуруун хүүхэд нь бахь байдгаараа гамбираа шарж идээд, ахыхаа хувцыг багадахаар дунд дүү нь өмсөөд, дунд хүү нь бага дүүгийхээ гамбирын талыг булааж авч идээд байвал яадын... ингэнэ гэж ярьсымуу...


Тээд бас зогску аав, ээж хоёр чинь байсгээл таанрыг дуудаал гэр бүлийн хурал хийгээл... “Манай хашаанд айрр их алт байсаан... тээд тэр алтыг зараад цөмөөрөө гоя баяжжаа хүүхдүүдээ.. тун удку та нар үр шимий нь хүртэнэ...гэхдээ одоо ч гсн гоя л байгааздэй... та нарт аав, ээж хоёр нь гамбиртайгаа хольж идэх 21 грамм элсэн чихэр өгжаашд...” гээл өөдөөс чинь хамаг байдгаараа ярзайгаад, бүлтэлзээд байвал яадын...

Энд нэг л юм буруу байгаазд? Өөрийн эрхгүй хэл чинь загатнаад хэрэлдмээр санагджаазд. Тэгдийм даа. Хэрэлдмээр байвал энэ доотлын зурган дээр дар гэм к. ЗУРГАН ДЭЭР ДАРЖ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦООРОЙ.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХДЭЭ ЭНЭ ЗУРГАН ДЭЭР ДАР ДАА...



start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

мазаалай, батак, Батак

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)