Ярилцы : Таанууст дуулгах нэг зүйл байна...

Таанууст дуулгах нэг зүйл байна...





Хорь гарч яваа нэгэн турьхан бүсгүйн бяцхан хүү нь төрөлхийн ясны хэврэгшилтэй, тархины усжилттай гэнэ. Эхээс мэндлээд удаагүй нярайд вакцин хийхээр ирсэн сувилагч хөл нь хавантай байгааг ээжид хэлжээ. Гэрэлд харуултал хугарчихсан байж гэнэ. Ингээд төрөхөд гурав хоноод л гэмтлийн эмнэлэг рүү ээж хүү хоёр явжээ. Нялх хүү гэлтгүй насанд хүрсэн хүн гар хөлөө гэмтээхэд ямар их өвдөлтийг мэдэрдэг билээ дээ. Тэсэхийн аргагүй хүнд байгааг ээж зүрх сэтгэлээрээ мэдрэн шаналах хэдий ч тусалж бас чадахгүй. Энгэртээ тэврээд хөхүүлэхсэн гэвч  хөл гар нь хугарч мэдэх тул зүрх сэтгэл бас тэсэмгүй өвдөнө. Дэмий л нөхөртэйгээ хүүгийнхээ хоёр талд нь хэвтээд бүүвэйн дуу аялж өгдөг байсан гэх. Хүү нь төрсөн цагаасаа л хавтгай модон дээр хэвтэж байгаа. Энэ хооронд эгэм, гар, хөлийн шилбэ гэхчилэн олон газар хугарчээ.  Нэг нас хүрэхэд байдал өөрчлөгдөнө гэж эмч нар болон ээж аав нь хүлээж байсан ч бодож байсан шиг байсангүй.

Н.Сод-Эрдэнэ хүү саяхан хоёр ой хүрчээ. Сүүлийн гурван сар яс нь хугараагүй болохоор ээжийн сэтгэлд нар гийнэ. Бас болоогүй саяхнаас ойр зуурхан хэвтээгээрээ далаараа гулсаад явдаг болоод байгаа гэнэ.  Харин ээж нь байнгын л хэвтэрт байдаг хүүгийн амьдрал бага  сага ч өөрчлөлт гарч байгаад баярлана.  Бас хааяахан тэвэрч болохоор болсонд сэтгэлийн үзүүрт гэрэл гийнэ. Бүр болоогүй удахгүй хүүгээ хөлд ороод босоод явна гэж бэлгэшээн “Монгол фото” дээр зургийн эвлүүлэг хийлгэсэн байх ажээ.  Бас өмсөх гоёог нь хүртэл зэхчихсэн байна лээ.

    Тэрбээр сүүлийн жил гаран хүүгээ эмчлүүлэхээр олон газрын хаалгыг татжээ. Ашгүй хүүг нь оношлон, 100 хувь эмчилж болох таатай мэдээ сонссон болохоор боломжийг алдахгүй гэхдээ хоёр хөлөө цуцтал өглөөний нартай уралдан гарч, үдшийн бүрийд харина. Энэ хооронд бяцхан хүүг өвөө нь хардаг ажээ. Уг нь эднийх Дорноговь аймгийн айл гэнэ. Сод-Эрдэнийн ээж Баярмаа охин, хүү хоёртой. ХААИС-ийг төгссөн ч мэргэжлээрээ ажиллах боломж гарсангүй. Оюутан байхдаа гэр бүл болсон ч харамсалтай нь өнөөдөр өрх толгойлсон эмэгтэй болчихсон. Хүнд өвчтэй хүүгээ, бас нэгэн цагт хайртай гээд амьдрал мөрөөдөж ярилцаж суусан эхнэрээ эр нөхөр нь орхиод явчихаж. 

Охин нь энэ жил хоёрдугаар анги болохоор ээжийнхээ хамтаар Дорноговь руугаа явуулсан гэнэ. Баярмаа хүү, аав хоёртойгоо Чулуун овоод түрээсийн байшинд амьдарч байгаа. Энэ айлын амьдрал сүүлийн хоёр жил их л ундуй сундуйхан байх хэдий ч хүүгээ эрүүл болгох сэтгэлийн тэнхээ бүхнийг ажралгүй туулахад дэм  хайрлана. Аавынхаа тэтгэврийн хэдээр хоол ундаа залгуулж, илүү гарснаа болж л өгвөл цааш хийчих юмсан гэж хичээнэ. Тиймдээ ч идэж ууж байгаагаа хүртэл хасаж үзнэ. Амьд хүн аргатай гээд зүтгэнэ.

Анх хүүгээ эмчлүүлэхээр зориг шулуудан нутгийн зон олондоо ханджээ. “Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос” гэдэгчлэн хүүгийн заяа түшиж ээж хүү хоёр нутгаасаа дөрвөн сая гаруй төгрөгтэй гарчээ. Төдөлгүй Сод-Эрдэнэ хүүгийн талаар Дорноговь төдийгүй хотод мэдээлэл түгж  тэдэнд туслах сайхан сэтгэлт хүмүүсийн цуваа өдөр ирэх тусам үргэлжилсээр л.

Үүнд:
“Эрдэнэс таван толгой” 350,000 ₮
“Оюу толгой” ХХК 620,000 ₮
“Мэргэн” групп 300,000 ₮
“BO рекордс” 700,000 ₮
“MCS менежмэнт” компани 500,000 ₮
Зам тээвэр аялал жуулчлалын яамны сайд Х.Баттулга 500,000 ₮
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 100,000 ₮
УИХ-ын гишүүн асан М.Энхсайхан 200,000 ₮
УИХ-ын гишүүн Я.Батсуурь 100,000 ₮  гээд хүүгийн нэрийн хандивын дансаар тусламж үзүүлсэн хүмүүсийн тоо нэлээн болоод байгаа юм байна. Одоогоор дансанд нь оношлогоо, 14 хоногийн эмчилгээний мөнгө цуглаад байгаа гэнэ.

Саяхан бас нэг таатай мэдээ сонссон нь Эрүүл мэндийн яамны комиссын хуралдаанаар хүүгийн тухай хэлэлцэх болсон гэнэ. Ямартаа ч сайн мэдээ дуулах биз ээ. Хүү саяхан нулимсны сувгийн  хагалгаанд орох байсан ч нүүрний яс нь хугарч мэдэх учир түр хойшлуулчихаад байгаа юм байна лээ. Бас тархины усжилттай болохоор эдгээрийгээ ч гэсэн Солонгост эмчлүүлээд ирэхийг Баярмаа бүсгүй хүсч байна. Энд зөвхөн ясны эмчилгээнд гэхэд 50 сая төгрөг хэрэгтэй. Одоогийн байдлаар хүүгийн урилга ирсэн бөгөөд тэд Солонгосын Gangdong дахь Kyunghee их сургуулийн эмнэлэг руу явах юм. Тиймдээ ч цаг хугацаатай уралдан тэрээр гүйсээр л. Тусламж хүсэн хүмүүст хандсаар л байна.
Тийм шүү, үрсүүд эрүүл өсөх аваас ээжүүд жаргалтай.


Нэг ч ээжийн нүдэнд гуниг бүү хургаасай.


Хандивын данс: Хаан банк: 5360399971
Хадгаламж: 2817001180
Харилцах утас: 9661-3233

start=-24 , cViewSize=50 , cPageCount=1

26 сэтгэгдэл:

мазаалай, батак, Батак
...Shake...

“Эрдэнэс таван толгой” 350,000 ₮
“Оюу толгой” ХХК 620,000 ₮
“Мэргэн” групп 300,000 ₮
“BO рекордс” 700,000 ₮
“MCS менежмэнт” компани 500,000 ₮
Зам тээвэр аялал жуулчлалын яамны сайд Х.Баттулга 500,000 ₮
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 100,000 ₮
УИХ-ын гишүүн асан М.Энхсайхан 200,000 ₮
УИХ-ын гишүүн Я.Батсуурь 100,000 ₮ гэнэ үү ...

Эмчилгээ нь эхэлчихсэн л байх даа ... Туслахыссс

Ицми

Грийнмама гдг блогчин өшдөр пинбоксоор орж ирж энэ бичлэгийг постолж өгнүү гэж хүссэн юм. Он сар нь сонин л юм байна нээрээ. Грийнмама орж ирж тайлбар өгнө үү

Ицми

Шэйк: утас нь байна тэр дээр

даварцан DOVE

пээ, хөөрхий дөө
энэ утас авдаггүй ээ

...Shake...

Утас нь дуудаад хариу өгөхгүй байна ... Мээсэж бичээдэхлэй ...

Оранж (зочин)

зарим юмнууд чинь хугацаа нь өнгөрсөн байдий штээ. сайн асуухкү бол

Ицми

грийнмама л маргааш нөгөөдөргү постлоод өгөөч гээд гуйгаад байсышдээ

Панда (зочин)

Туслы лд, нээрээ тэр он сар өдөр нь сонин юмаа... Грийнмаман орж ирж тайлбар хийгээрэй

Alice (зочин)

Sayaxan zuragtaar garch bsan sh dee. Setgyylch nariin dund zarlasan uraldaani bai bolox neg mashiniig beleglej bna geed. Neleed ynetei mashin bsan, zaraad emchilgeend ni xandivlana geed 10-aadxan xonogiin umnu bilyy dee.

Золу

Ямар аймаар юм бээ чадлаараа л туслая...нээрээ хаана сонин он сар байгаан би харахгүйн

Undriga (зочин)

Шэйк, хариу ирвэл нь бидэнд мэдэгдээрэй.

nomin (зочин)

hugatsaanii huvid sayhniih gj bodjiina ntv-eer garch bsn huuhed mon bololtoi

maya (зочин)

Гого-ийн Блогчин ээжүүд туслахаар нн дээр мөнгөө цуглуулаад эхэлчихсэн байгаа.. Блогчид маань бас нэгдвэл сайхан л байна

baidag l negen (зочин)

za tusalnaa bolomjooroo huu ohin 2-s maani ylgaa yu baihav dee

Zoozhon

http://www.facebook.com/pages/Soderdene/214004335294279?sk=wall

Сайн байцгаана уу ээжүүдээ..Зоозхон нь нэг ийм санал гаргах гэсиймаа энэ Сод-Эрдэнэ гээд хүүд тусалцааяа гэж уриалга гаргах гэсэн юм..Бидний хэдэн ээжүүдийн энхрий үрсээс ялгаа юу байхав. Хорвоод хүн болж мэндэлснээсээ хойш төрөлхийн ясны сийрэгжилттэйгээсээ болоод өвдөж шаналаж яваа юм байна.Бүгдээрээ сэтгэлээрээ мөнгө цуглуулаад энэ хөөрхөн хүүд, ээж болон гэр бүлийнхэнд нь туславал ямар вэ ээжүүдээ? Та хэд минь юу гэж бодоцгоож байна? Их мөнгө хандивлах нь гол нь биш боломжоороо манай грүппын ээжүүд маань хандив цуглуулахаар шийдээд одоогын байдлаар 120.000төгрөг цугларчихсан байна...Бүгдээрээ идэвхитэй оролцоцгоогоорой гэж уриалмаар байнаа...Энэ 7хоногтоо багатаагаад хандиваа өгөх боломж байна уу? Грүппрүүгээ орж пост уншаарай. Баярлалаа Зоозхоноос..http://www.facebook.com/groups/eejuud/

chuups (зочин)

erchuud neeree iim baliar shuu, yaj orhij yavj chadjiinaa, sain yavah u ter hun. hugatsaag ni todruulaad heleerei. bolomjrooroi mongo shiljuulnee

Zoozhon

http://zoozhon.blog.gogo.mn/read/entry344969

Namun Imp
Өнөөдөр хүүгийн ээжтэй холбогдлоо. Одоогоор 40 сая цуглаад байгаа юм байна. 2012,01,08-09 Солонгос явахаар төлөвлөж байна гэнээ. Хэдийгээр эмчилгээний зардал бүрдээгүй ч байгаа мөнгөөрөө эмчилгээгээ эхлээд тэгээд эмчилгээ хийх хоорондоо цуглуулж л байя гэж ярьж байна. Хүүгийн Facebook page дээр байгаа хандивын данснууд нь бол ажилж л байгаа юм байна.

манай фэйсбүүкчин блогер ээжүүдийн грүппын ээжүүд нийлээд хандив цуглуулж эхэлсийн Худалдаа хөгжлийн банк Гантуяагын Цолмон 4503 1599 5987 2860
энд ямар нэгэн байдлаар Сод-Эрдэнэ хүүгийн нэрийг барьж луйвар хийх гэсэн далд санаа, явуулга огт байхгүй шүү. Манай грүппын ээжүүд бүгдээрээ хүүхэдтэй, үрийн зулай үнэрлэсэн адилхан эх хүмүүс учраас бүгдээрээ нийлж хандив цуглуулая гэдэг санааг би гаргаад хандиваа цуглуулж эхэлсийм байгаан...

greenmama (зочин)

kkk itsme egchdee bayrlalaa. 2laa buruu oilgoltschihjee. bi taniig ene huugiin tuhai sain meddeg gj bodson ym. yagaad ch tegj bodsiin, humuust tusaldag bolohoor chin l ter bh. tgd ene huu shuu gj sanuulah gj ene linkoog ywuulsiimaa. zoozhon tailbarlaad ogchihson bn. dahin bayrlasnaa ilerhiilj bn aa.

Ицми

Грийнмама: хэхэ би ч одоо буянтай хүн юмдагуу даа :Р. Би ойрд тв үзэх завгүй л ёолкдож байна даа кк. Гэхдээ би бас тв-ээр зөвхөн кину л үздэг болохоор бас их гэцүү. иймэрдүү юмнаас бүр ч зугатаадын. байнга л уйлжийдаг хүн чинь гэцүүм байшдээ кк.

Хүнүүсээ... тээд ойлгомжтой болсон гэж бодож байна. туслах хүмүүс нь энэ хүүхдэд туслаасай. Хүүхэд гдг юу ч мэдэхгүй цагаахан амьтад зовж шанална гэхээр надад их хэцүү аймаар санагдаад байдаг юм. Нэг ч болсон хүүхдийг зовлон шаналлаас нь салгаж буян болцгооёоо хүмүүсээ... Хүүхэд бүхэн инээж байгээ :)

Antidote (зочин)

Өр өвдөх юм даа.

Зочин

үнэхээр өр өвдөж байна хүмүүсээ ээжүүдээ тусалцгаая зоозхоныг дэмжиж байна ямар буянтай хүмүүс вэ

Ицми

постоо олж рикламдаараай шивэрт гуай хохьчий шүү... бүгдий нь арилгаа хаячий шүү дургүй хүргээд байгуул

Цэцгээ

Блогчин ээжүүдийн групп-р дамжуулан хандиваа өгнөө.

Гана

uu buur nariin uchir ni iim bsiinmuu

ovoo tsuglasan l ym bna

dusliig huraaval dalai gej

bi bas tuslanaa ene 7 honogtoo neg garahdaa l dansand ni munguu hiiy Zoozhoon

Эхлэл ДИЗААН

уул нь смс тусгай дугаар овоо цуглуулчихдаг юм байна лээ шд

Sabrina

Манай охины ёлка энэ жил их баян байгаан тэгээл энэ маамуу нь ёо ёо болчихоод эмнэлэгт хэвтэх гэсэн чинь мЮнгЮ байхгЮй гэнээ гээд манай нЮхЮр бид 2 хандив ярьсан чинь охин бас ёлканыхаа мЮнгийг маамуудаа Югье гэсэн.ХЮЮхэд хЮртэл энэ зургийг хараад ойлгож байх шиг байна шд.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)