Ярилцы : Хандивлагчдад хүргэх мэдээлэл... /шинэчлэв/

Хандивлагчдад хүргэх мэдээлэл... /шинэчлэв/

ГоГо.мн сайтын мэдээний хэсэгт гарсан /энд дарж нэвтэрнэ үү/ эмээд сар шинийн баярын бэлтгэл ажилд нь туслах ажлыг тус сайт санаачилсны дагуу бидний хэсэг нөхөд тусламжийн ажиллагааг дэмжин дараах үйл ажиллагааг зохиож байна.

Эмээд цагаан сарын бэлтгэл ажил болгож  тавгийн идээ 21 боов еэвэн, чихэр, 10 ширхэг сүү, 10 кг буузыг Монгол контент компаниас гаргаж өгсөн бол Остоорми хувиасаа гурил, будаа аваачиж өгсөн. Мөн бид 40 мянган төгрөгийг бэлнээр өгч түлээ нүүрс аваарай гэж аминчлан захисан билээ кк.

Харин одоо бидний хувьд эмээгийн зээ охинд туслах ажиллагааг зохион байгуулж байна.

Зээ охин нь одоо зургаан настай бөгөөд өрөөсөн чихнийх нь хэнгэрэг хагарснаас юм сонсохгүй болсон. Цаашид нөхүүлэхгүй байсаар байвал ярьж чадахаа болих юм. Охин хэнгэрэг нь хагарсан шалтгаан нь аав нь сүрьеэгээр нас барсан бөгөөд охин 2 настайдаа аавынхаа өвчнөөр халдварлагдаж, улмаар хэнгэрэг нь хагарчээ.

Ингээд өнөөдөр Шэйк, Дурлагч хоёр маань явж охиныг эмнэлэгт үзүүлсэн. Энэ тухайгаа Шэйк фэйсбүүктээ дараах тайлбарыг бичсэнийг энд шууд сийрүүллээ. Шэйк:

-Охиныг үзүүлэхэд чихний үрэвсэл харьцангуй гайгүй гэсэн бөгөөд харин хамарын гамерит тусаад тэр нь нилээд хүндэрсэн байна гэсэн.

Чихний хагалгааг хийхийн өмнө хамрын гамеритыг эмчлэх зайлшгүй шаардлагатай, эрчимт эмчилгээ 7 хоног үргэлжилнэ. Эрчимт эмчилгээнд хүчтэй антибиотикийн болон физик эмчилгээ орж байгаа бөгөөд физик эмчилгээг ЭМЖЖ эмнэлэг үнэгүй хийж өгөхө...өр болж, эмийн эмчилгээний эмнүүдийг нь нийт 31,000.0 төгрөгөөр авч өгсөн болно. Эмчилгээний 4 дэх хоногт дахин үзлэгт орох ба сайжраагүй бол наркозтайгаар хамрын угаалга хийнэ гэсэн. Гэхдээ хүүхэд юм чинь амархан сайжрах байх.

Эмч "Охин азтай юм. Жаахан л хоног алдсан бол гамерит нь хүндэрээд менингит болох шахсан байж" гэснийг сонсоод охины өмнөөс та бүхэнд талархаж байгаагаа дуулгахад таатай байна.

Гамеритын эмчилгээ дууссаны дараа компьютер-томографийн зураг авхуулж, чихний хагалгааг хэзээ хэрхэн хийх талаар шийдвэр гарна гэсэн. Тэр болтол бага сага мөнгө нэмж цуглуулах хэрэгтэй болох байх.

Ээж охин хоёрыг гэрт хүргэж өгөөд 7 хоногийн эмчилгээнд явах унааны мөнгө 20,000 төгрөг өгсөн болно. Нэгдсэн төсөвөөс нийт 51,000 төгрөг зарцууллаа.

Зиаа... тусламж ийнхүү өргөжиж байнаа. Дараах хандивлагчдад энэ таларах мэдээллийг хүргэх нь зүйтэй гэж үзсэн болно. Хандивын ажиллагаанд оролцож байгаа нийт буянтнууддаа баярлалаа.

1. Ундрига-20

2. Үлэмж, Дэппсү 25

3. Жтулга 20

4. Анчин 10

5. Анти, Номинка 20

6. Монгол контент 100

7. Оюунчимэг 5000

8. Илхан 20

9. Ицми 20

10. Лоф 50

11. Ганзо 20

12. Аруунэг 10

13. Зандаа 20

14. Раннер 5000

15. Зараа 5000

16. Бороо 20

17. Саншайн 30

18. Дурлагч 20

19. Молука 25

20. Шэйк 100

21. Навч 20

22. Нууцхан 21

23. Баатарсүрэн 21

24. Базараа - 20

25. Болдууш - 20

26. Крафт - 20

27. Ж.Энхээ - 20

28. Номин - 10

29. Жой 20

Хандивын үйл ажиллагаанд шинээр оролцож буй хүмүүс:

30.Мауз -10

31.Өнөрөө- 10

32.Аеро -5000

Сайн үйлс дэлгэрэх болтугай... ДАНСНЫ ДУГААР: ХААН БАНК - 5022143368 Д.БОЛОРМАА


start=-29 , cViewSize=50 , cPageCount=1

21 сэтгэгдэл:

мазаалай, батак, Батак
Joe.

сайхан бүхэн дэлгэрэг дээ

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

амьд Будда нар

Stormy

Хагалгаа энэ тэр нь хийгдээд бүх зүйл амжилттай болбол бид нэгэн гэр бүлд ирээдүйг гэрэлтэйгээр харах мөн их итгэл найдварыг өгч байгаа хэрэг.

Нуна (зочин)

Сайхан зүйл хийж байгаам бнаа. Цалингаа буухаар мөнгө нэмэрлий даа кк

Нуна (зочин)

Би сая Стоор ахын сээгий дээрээс LIKE гэсэн юм хайгаад нааассс хахах

...Shake...

"Бидний нөхөд эв санаагаа нэгтгэн, нэгэн зүгт зориглон хөдөлбөөс болохгүй бүтэхгүй зүйл үгүй болж, бүгдийн манлайд хүрч болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ." гэж Сүх агаагийн хэлсэн дээр нэмж хасав ...

Мауз

би бас нэмэрлэнээ. Манайхан мундаг хүмүүс шүү.

Цэцгээ

Сайхан буяан хийжээ. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

tuka.itsme (зочин)

itsme bi handiw ugmuur bna minii dansand 20.0 bgaa teriig ugie nadad dansniihaa dugaariig uguuch

Улаан Хатан

Еээ хөөрхий охин ийм багаасаа... Би нэгдэе.Мөн Би блогоос мэдээлэл авахдаа тун бага болсон болохоор ямар нэгэн мэдээллийг танидаг хүнүүс нь хэлээрэй.

номин (зочин)

сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Улаан Малгайт (зочин)

Та нараар бахархаж байнаа. Мундагггг

Maybe [10%]

Бурханыг ажилгүй болгогчид

О.Тамир (зочин)

Би бас өөрийнхөө хэмжэээд туслана

Билэг (зочин)

Сайхан зүйл хийжаан байна. Хандив нэмэрлэнэ ээ

Byambaa (зочин)

gadaadaas yaj mongo shiljuulex bee?

chuups (зочин)

bi bas baga ch gesen hed tog nemerlii dans baina uu?

LoveLove

ДАНСНЫ ДУГААР: ХААН БАНК - 5022143368 Д.БОЛОРМАА

мими (зочин)

Магадлал НЭГ хувь (Мэйби)

Бурханыг ажилгүй болгогчид
13. 2012 оны 02-р сарын 16
лайк

Zochin (зочин)

Энэ араажуу нь ямар аймаар чанга дуугардаг эд вэ, плэй дараад бондгос хийтэл цочлоо гэж...

Khan-So

za tegd sn uils delgereh boltugai gj

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)