Шэйк: Тайлан ...
2012/02/20-нд
Эмүүжин охины эмчилгээг дуусгаад Сонгдо эмнэлэгт компьютер томографийн зураг авхуулж, эмчлэгч эмчийн хамт хагалгааны эмч Жаргалхүүтэй охны хагалгааны талаар зөвлөлдөв. Хагалгааны эмч үзээд:
1, Сонсголын бичлэг хийлгэх хэрэгтэй
2, Үзлэгээр чихэнд холестом ургасан, чихний суваг идэгдээд сонсголын яс өгөршсөн, холестомын идээ тархинд ороход тун дөхсөн аюултай байдалд байна. Яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай байна гэсэн. Хагалгаа хийхэд:
... - Чихний хөндий цэвэрлэх
- Сонсголын ясны нөхөн сэргээлт
- Хэнгэрэг нөхөх ажилбар хийгдэнэ.
Энэ нь хүнд хагалгаа, мэрэлийн гаралтай сонсгол бууралт хагалгааны үр дүн тааруу, чихний эмгэгтэй холбоотой сонсгол бууралт бол сонсгол сэргэх магадлалтай. Хагалгааны үр дүн нь хагалгааны дараах 1 сарын хяналтад хэр сайн явахаас шалтгаална.
Хагалгааны төлбөр нь сонсголын яс соливол 650,000.0 төгрөг, солихгүй бол 450,000.0 төгрөг, ор хоногийн төлбөр 36,000.0 төгрөг болно гэсэн.
Энэ өдрийн зардал: Томограф - 150,000.0, Сонсголын бичлэг - 20,000.0, нийт 170,000.0 төгрөг
Цуг явсан Сторми, Зандаа, Мауз нартаа гялайсан.
2012,02,29-нд
Эмчлэгч эмч Заяатай уулзахад сонсголын бичлэг хийсэн, зүүн чих огт сонсголгүй, баруун чих /аппараттай/ 50% сонсголтой, чихний сонсголын бууралт нь 50% мэдрэлийн гаралтай, 50% чихний эмгэгтэй холбоотой байна, эхний ээлжинд баруун чихэнд хагалгаа хийнэ, бүтэн наркозтой орох болохоор нилээд хүнд хагалгаанд тооцогдно.
Маргааш шээсний болон цусны шинжилгээ хийлгэж, хэвтэх бичиг хийж өгнө. 2012,03,04-нд эмнэлэгтээ хэвтээд 2012,03,05-нд хагалгаандаа орно. Хагалгааны зардал 650,000.0 + 35,000.0 = 685,000.0 төгрөг болно.
Баруун чихний хагалгааг бүтэн наркозтой хийх болохоор зүүн чихний хагалгааг 6 сарын дараа хийнэ. Зүүн чихний хагалгаа хийгээд сонсгол сайжрахгүй ч цаашид гарах урхагаас урьдчилан сэргийлнэ гэсэн бөлгөө.
Цугтаа явсан Лофф, Дурлагч, Саамка нартаа гялайлаа.
Одоогоор Цээмээгийн өгсөн 470,000.0 төгрөгөөс зарцуулсан 220,000.0 төгрөг, үлдэгдэл 250,000.0 төгрөг байна.
Нэмэлт мэдээлэл:
Цагаан сараар охины ээжээс хандивлагчдад зориулж дараах мэндчилгээний смс ирснийг нийт хандивлагчдад хүргэж байна.
"Ээж охин бид гуравт чин сэтгэлээсээ тусалсан миний дүүгийн тэнгэрлэг бүх найзуудад нь сар шинийн мэнд дэвшүүлье. Элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байх болтугай. ирэх луу жилдээ эгч нь бүгдийнх нь төлөө залбирч явах болноо" гсн шүү...
Хэн хэн хэрхэн хандив өргөсөн талаарх мэдээллийг энд дарж уншина уу.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

30 сэтгэгдэл:
гяляля... Шэйк...
Лоффф-д 135,000.0 байгаа, Чепак 300,000.0 өгнө гэсэн. Гээд бараг болчихож байгаа. Гэхдээ цөөхөн хэдэн цаас нэмж Нэг сарын хяналтанд явах зардлыг нь өгчихвөл болоод явчих байх ...
Зүгээрээ Цээмээ ... :р
Saamka gej yamar blogchin ve
сайн юм болжээ хандив өгөх гэж намайг ядсаар байтал охин эдгэрээд том болчихын байна лдаа. Гэхдээ хандив өгж болно биз дээ. Нэг зав гарвал ажилаасаа ховхорч байгаад өгнөө.
өө эрт мэдсэн бол оролцку юу.Гэхдээ одоо оройтоогүйм байна.Дансны дугаары нь авчлаа
би одоо нэрээ Цээмээ гэж сольдымуу яадын... энэ Ицми гдг нэр бүр утгаа алдлаа шүү к
Ккк яагаад нэр нь утгаа алдцын гоя л нэр ш д ..би бас хандив өгөхөд оройтоогүй байгаа ингэж бодож байгаа
Одоо хандивлагчид гэхээ болиод АМЬД БУДДА-нууд гэж байя. Амьд Будда
hghghg
хахахах гэж уншнуу :Р
Нэг сарын хяналтын төлбөрт нь хэдэн төгрөг орохын болоо.
Ene saikhan ajliig ehluulen bas idevhtei urgeljiluulen busdad buyan bolj baigaa Itsmi ba tuunii nuhdud huviasaa gun talarhal ilerhiilye. Jaahan ch gesen handiv ugsun baigaa. Ta nartaa az jargal sain saikhniig husen eruuya.
Энэтхэгийн Шүддходана хааны агь Сиддарта Гаутамагийн амилсан хойд дүрээр тодрууллаа ... Цээмээг ... :р
тодруул тодруул... итар :Р
Шинэр хандив өргөсөн Цэцгээдээ гяляля... хандив өргөсөн талаар сонссоо... тэгжугаад нэг сайхан нартай өдөр хандивлагчдын мэдээллийг дахин апдтэй хийх болноо гэдгээ мэдэгдяаа. анкаарал тавьсанд гяляля :)
Ицмигээс асуух юм байнаа
"апдтэй" гэж юу гэж байгаан бэээ
хэрвээ үсгүүдий нь хойно урд нь оруулаад ойлгох гээд хичээгээд үзүүл тун ч сонирхолтой, уншууштай, хүсүүштэй, дахин уншууштай... үг байх болно :Р
Чепак үүүү вишд вишдь 300-г хувиасаа өгчаамуу, чи шоо
би дахиад жоохоон нэмнээ ккк
ymar mundgiin be all
Чупс - 10,0
Цэцэгээ - 10,0 төгрөг хандивласан байна. Баярлалаа
Тэр Чепак гэдэг нь ямар блог байдгийн нэг хары хары хэ хэ.
ХХБ-ын нөгөө данс руу хийж болохуу Цээмээ
хаан банк нь холдоодаахын :)
ок
Уянга - 20,0
ХХБ-ны дансны дугаараа өгнө үү?
tseemee ahaitand talarhaj bna. Daraa tanltsah baih. Handiviin dansnii dugaariig dahin bichne yy, bi huvi nemree oruulaya. buyan bolog, mongoliin urs eruul usuj urjeesei
ДАНСНЫ ДУГААР: ХААН БАНК - 5022143368 Д.БОЛОРМАА
ХААН банкны данс руу 20,0 шилжүүллээ. Эмүүжин охин эдгэрч энэ амьдралыг сайн сайхан туулах болтугай
хэцүү ч гэсэн сэтгэлийн тэнхээтэй байгаарай.
nulims ursaw