Ярилцы : Хандивлагчдад: Бид энэ хорвоод төрсөн нэг охинд сонсголтой болоход нь туслалаа...

Бидний хандив цуглуулж, туслалцаа үзүүлсэн  Отгонцэцэг эгчийн охин Эмүүжиний хагалгаа амжилттай болж, сонсох чадвартай болсныг дуулгахад таатай байна.

Эмүүжин охины хагалгааны талаар Шэйкийн бичсэн тайланг хүргэж байна. Шэйк энэ хугацаанд сэтгэлээсээ оролцож эмлэгт үзүүлэх бүх боломжоор хангаж, хүргэж үйлчилсэн билээ. Шэйктэй энэ хугацаанд хамт байж түүнтэй хамт ажлаасаа чөлөө авч сэтгэл гарган ажилласан Дурлагч, Лоф нартаа баярлалаа.

Тайлан:

Охины хагалгаа 2012 оны 3 дугаар сарын 5-ны өглөө 09:00 цагт ЭМЖЖ эмнэлэгийн захирал, доктор Жаргалхүүгийн удирдлаган дор, бүтэн мэдээ алдуулалттайгаар 3 цаг үргэлжилж амжилттай боллоо. Хагалгаа нь охины баруун чихний хөндийг цэвэрлэх, сонсголын ясыг боломжтой бол нөхөн сэргээх, нөхөн сэргээгдэх боломжгүй бол сонсголын ясны протез суулгах, хэнгэрэг нөхөх зорилготой байсан. Хагалгааны явцад чихний хөндий бүрэн цэвэрлэгдсэн, сонсголын 3 яс /алх, дөш, дөрөө/-ны 2 нь буюу алх, дөш яс нь нөхөн сэргээх боломжгүй, нийлээд шар будааны чинээ болсон харин хамгийн чухал яс болох дөрөө яс нь гэмтээгүй байсан ба дөрөө ясан дээр алх болон дөш ясны протез тавьж, хэнгэрэг нөхөх ажиллагаа явагдсан байна.

Орой 17:00 цагийн үед очиход охины биеийн байдал сайн, наркоз гарсан байдалтай байсан ба эмнэлэгээс Лхагва гаригт буюу 2012,03,07-нд гарах байсныг эмнэлэгийн удирдлагатай ярилцсанаар Баасан гаригт буюу 2012,03,09-нд гаргахаар болсон.

Биднийг охины ээжтэй уулзахад "Дүү нартаа маш их баярлалаа. Та нарынхаа ачыг яаж хариулна даа" гэж хэлээд нулимас унагаж байсан нь эх хүний баярласан сэтгэлийнх байсаан.

ЭМЖЖ эмнэлэгийн захирал Жаргалхүү "Охины хагалгаа амжилттай болсон. цаашид хагалгааны үр дүн нь гам барих, хагалгааны дараахи хяналтад тогтмол явах эсэхээс маш их хамаарна. Энэ охинд буянтай ажил хийж буй та нөхдөд баярлалаа" гэж хэлсэн нь эмчилгээ нь амжилттай болсон эмч хүний сэтгэлийнх байсаан.

Эцэст нь тэмдэглэхэд: Эмүүжин охинд туслах ажлыг сэтгэл зүрхээрээ дэмжсэн бүх анд найз нартаа, ЭМЖЖ эмнэлэгийн захирал, доктор Жаргалхүү, дэд захирал Заяа болон тус эмнэлэгийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье ээ.

Эмүүжин охины ирээдүй гэрэл гэгээтэй, сонсголонтой байх болтугай.

Ингээд энэ хорвоод мэндэлсэн нэгэн хөөрхөн охинд энэ хорвоогийн хамгийн сайхан үгсийг сонсох боломжийг бий болгоход гүн туслалцаа үзүүлсэн хандивлагчдынхаа нэрсийг ярайлган бичихдээ баяртай бийнаа... Та бүхний үйлс дандаа бүтэж байх болтугай...

Ундрига 20,000
Үлэмж, Дэппсү 25,000
Жтулга 20,000
Анчин 10,000
Анти, Номинка 20,000
Монгол контент 100,000
Оюунчимэг 5,000
Илхан 20,000
Ицми 20,000
Лоф 60,000
Ганзо 20,000
Аруунэг 10,000
Зандаа 20,000
Раннер 5,000
Зараа 5,000
Бороо 20,000
Саншайн 30,000
Дурлагч 20,000
Молука 25,000
Шэйк 100,000
Навч 20,000
Нууцхан 21,000
Баатарсүрэн 21,000
Базараа 20,000
Болдууш 20,000
Крафт 20,000
Ж.Энхээ 20,000
Номин 10,000
Өнөрөө 10,000
Маус 10,000
Мөөнөө 5,000
Нуна 20,000
Чупс 10,000
Цэцэгээ 10,000
Уянга 20,000
Мөнхцэцэг 20,000
Тору 50,000
Хико, Сайхнаа 20,000
99101155 20,000
Симона 10,000
Жой 20.000
Чепак 300,000
Нямка 20,000

гяляля... Охины эмчилгээний явц болон ээж Отгонцэцэгийнх нь сар шинийн мэндчилгээг уншихыг хүсвэл энд дарна уу.

Яагаад охинд туслах болсон талаар уншихыг хүсвэл энд дарна уу.

start=-6 , cViewSize=50 , cPageCount=1

44 сэтгэгдэл:

мазаалай, батак, Батак
...Shake...

Цээмээдээ гяляля ...

LoveLove

Азтай охин...

Бид эмээд туслана гэсэн үндсэн зорилгоноосоо хазайсан ч нэгэн бяцхан охиныг эрүүл энх болгож байгаад үнэхээр баярлажийн. Хандив өгсөн бүх хүнд ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯРЛАЛАА. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

chuups (зочин)

za ashgui dee gol ni hagalgaa amjiltai l bolson bol. iim yum zohion baiguulj baigaa buh humuustee bayarlalaa, gol ni zohion baiguulj naash tsaash yavna gedeg chin hamgiin tom ajil ni shuu , bugdend ni amjilt husie

Ицми

ийм ажилд ажлаасаа чөлөө аван барин үйлчилж явна гдг бол хэн хүний хийх ажил бишээ... тиймээс Чуупсийн хэлдгээр хамгийн гол нь л нааш цааш явх ажил шүү дэй

Stormy

Амьд Будда

БОРООНД НОРСОН ГЭГЭЭН ДОМОГ АХ НЬ БИЙНАА (зочин)

амьд будда нар

Jay™

Тиймээс Шэйкдээ маш их баярлалаа.

Anime

Ум сайн амгалан болтугай..
Ккк би хандив өгөөгүйм байшд, бодоод байсан чинь, за яахав яахав сэтгэлээрээ аз жаргал хүсий.
Ийм азтай охин хол явна оо. Ээжийгээ өргөсөн эрдэм номтой сайн хүн болоорой миний дүү.
Дээрх ах эгч нарынхаа ачийг хариулая гэж бодож байгаа бол миний дүү том болоод архи л битгий уугаарай ккк.

Пиорлэ Дэппсү (зочин)

Энэ охин азтай. Дараа нь хүнд туслах бол нэг өрөвдөлтэй залуу гарч байна лээ. эхнэр нь талийгч болсон, 3 хүүтэй, гааз дэлбэрээд 3 хүү нь түлэгдчихсэн, байнга л усанд оруулж, байнга л арчлах юм зайлуул хүүгээ.

ёстой нөгөө 38-тай аав байна лээ дээ. амжиргааны орлого нь нөгөө 21 мянга. ажил хийгээд явъя гэхээр хүүхдүүдээ цэцэрлэгт өгч болдоггүй, түлэнхийн шарх нь сэдрээд бохирдчих гээд байдаг гсээн.


их өрөвдсөн.

Ицми

дараагийн буяны ажиллагааг зургаан сард хийнээ. тэр үедээ бид нэг хүүхдэд туслы гэж санажаан. гэхдээ хэт ядуу хүүхдэд биш. бас нэлээн харж судалж байгаад туслы гсн санаа бна

...Shake...

Энэ Цээмээ аргагүй л амилсан Будда шүү ...

Runner

Таануусдаа бөгдөөрөнд нь гяляля. Сайн хүнүүс шүү. Ингээд бөгдөөрөнгий нь нэг сайххх тэврийяааа

Anime

Энэ хүүхэд том болчоод энэ бичлэгийг уншаад шууж байна гэж бодохоор гоё санагдаад байхым кк. Хэрвээ ицми-н ааш нь хөдлөөд блогоо утгачихгүй бол бас ГоГо.Мн дампуурчихгүй бол шүдэ.

Золу

сайхан сэтгэлтэй сайн хүмүүс...Сайн үйлс дэлгэрэх болтугай

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

Энэ Шейк зүгээр нэг үсээ хусаагүй бололтойм. Нөгөө бурханч лам гэдэг шиг "бурханч блогчин" Шейк гэж нэрлэвэл таарна. Бараг өдөр болгон шахуу хаа холоос зөөж, санаа тавьж, эмнэлэг дээр цуг байлцсан бналээшд. Бас тус дэм болж байсан Лофлоф, Дурлагч 2 ч бас ялгаагүй. За тгээд энийг зохион байгуулагч эхлүүлсэн Цээмээ сэцэн хатан болон нийт хандив өргөсөн, сэтгэл санаагаа чилээсэн бүх хүмүүс бол бүгд л амьд Будда нар юм шүү дээ хүүхдүүд минь.

Gorgeous

I'm glad part of that. Good job guys.

крафти

сайхан ажил сайн хийлээ ..амжилт

secretwish (зочин)

би өнгөрсөн 5 дахид нэмээд 21-ийг хийсэн бгаа, ХХБ рүү, адилхан дүнгээр хийчихсэн болохоор анзаараагүй болтой :)

secretwish (зочин)

өнөө хүний хөгжлийнхөө 21-ийг л хүний хөгжилд зориулаад байгаам ккк, мянгы нь аваад үлдчих гэхээр завшаад байгаам шиг санагдаад :P

AXIOM

ymar mundag zaluuchuud ve

Аанхаа

Би ч нээх ийм буяны тус энээ тэрээд нээх хойрго л доо, гэхдээ энэ бол үнэхээр мундаг ажил болсон байнаа. Та хэдээр их бахархаж байна. Дараа нь бол ирээдүйтэй, авъяастай хүүхдийг олж илрүүлэн туслах ёстой байх

Болдууш

Болоо болоо. Ямар ч өвчин гам сайн барихаас л бүрэн эдгэх эсэх нь хамаатай байдаг. Гамаа л сайн бариарай. Тээдас мундаг сайн охин /бүсгүй/ болоорой. :P

Elkhan (зочин)

Гэгээн домог, Jay 2-той санал нийлж бна... :p

Khan-So

shn ajil hiiged imtsi der bayrlalaa

Цэцгээ

Та нараар бахархаж байнаа. Үнэхээр хүний сэтгэл хөдөлөм сайхан ажил бас буян болжээ. Хүүхэд бүхэн эрүүл энх өсөж торних болтугай.

Batbold

Дуудлагаар компьютер форматлана.Вирус устгана.Програм суулгана Утас:88779746

secretwish (зочин)

хүүе чи нээрээ миний мөнгөөр пиавдцым бишииздээ :P, уул нь би 2 удаа 21000-ыг явуулсышд, миний боджаагаагаар 42000 болох ёстой баймаар....

secretwish (зочин)

гэтэл энд 21000 гээл байгаад байх юм ????

Ицми

ккк... одоо бичлэгээ апдэйт хийж оруулна... би хүний буяны мөнгөөр пиавдаад явдаг хүн биш

secretwish (зочин)

харин би бас тэгээл бодоолайгаа л даа
ариун Тереза эх минь тэгүүлэн би хэндээ юундаа итгэж амьдрах юугаа шүтэж амьдрах вэ гээл гайхаалээсийн ккк

Ицми

энэ бичлэгэн дээр чиний 21 мянга чинь байгаа. энэнээс гадна дахиад 21 мянга байгаа гэж бодож бйна. тэрийг чинь би санхүү хариуцаж байгаа Лоф-д өгчихсөн.

secretwish (зочин)

харин би бас тэгээл бодоолайгаа л даа
ариун Тереза эх минь тэгүүлэн би хэндээ юундаа итгэж амьдрах юугаа шүтэж амьдрах вэ гээл гайхаалээсийн ккк

Ицми

хараал идсэн пиав уумаар санагдвал хараал идсэн түрийвчнээсээ мөнгө гаргаад уучих хэмжээний цалин авч ажилладаг хараал идсэн хүн байна би... ёстой ношийн юм бичдэг байшд

secretwish (зочин)

сорри 2 дахиад орчиж
тэхдээ миний лавлан асуусанд битгий эгдүүцээрэй, хандив оруулсан хүмүүс эндээс л өөрийнхөө өгсөн мөнгийг орсон эсэхийг харах нь зүйн хэрэг гэж бодсын хараал идсэн новшийн коммент бичиж уур унтуг чинь хүргэсэн бол дахин хүлцэл өчье

Ицми

зүгээр асууж болох байтал доромжилсон комент бичих ямар хэрэг байсын.

secretwish (зочин)

би дээр асуусан санагдана
тэрнээс хойш 20 хоног өнгөрчээ
тэгээд ч би доромжлоогүй, аль болох эвтэйхэн асууж байгаа нь энэ

Ицми

хүмүүсээс мөнгө цуглуулаад, тэрүүгээрээ пиав аваад уучдаг... гвл маш том доромжлол юм шүү... ийм асуудал гарна гэж бодсон учраас би өөрөө мөнгө бариагүй. би мөнгөнд огт хамааралгүй байсан хүн гэдгийг энэ дашрамд хэлчихье

khosoo (зочин)

Medeegui ungursunduu haramsaj baina. Ih buyantai saihan setgeltei humuus yuma. Emuujin ohind bayar hurgie. Ene olon humuusiin itgeliig daaj saihan amidraarai

Ицми

энэ бол сайн дурын ажил. би энэ ажлаас гадна өөрийнхөө ажил амьдралыг бас зохицуулдаг юм

secretwish (зочин)

үнэхээр уучлаарай, тоглоом шоглоомоо хэтрүүлчихсэн бололтой

secretwish (зочин)

ийм том ажил өрнүүлсэнд чинь талархаад баршгүй
тийм муухай асуулт асуусандаа гэмшээд баршгүй
тэхдээ чи дэндүү омголон юмаа, магад чиний сайхан сэтгэл рүү ус цацсан мэт санагдсан байх, тэрэндээ томоос том уучлал эрж байгааг минь хүлээн аваасай гэж хүсч байна, ажил хийх бүрт сургамж авах юм гарч л байдагшдээ

Ицми

ок зүгээр...

Ицми

одоо апдэйт хийчихье гсн амжихгүй нь... амжуул орой, амжку бол маргааш бичий

secretwish (зочин)

хэхэ тнкс, хөөрхөншдээ :)
учраа ололццым чинь хэзээ ч яахуудээ, долоо хоногийн эхээр хэн хүнгүй ажил ихтэй байдым чинь, гол нь би бас ороогүй ч юм болуу л гэж бодсымоо #-o

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)