Зиа. Зав муу гээл хүмүүсийг дуурайгаал пээдийгээтэхвэл
яадым бол оо. Энэ баасанд уг нь ганц сайхан архидий гэж бодсын. Сайхан орон
байрны архидалт сэтгэлд сэвгүй, яарч хөөгдөөд байхгүй амар байды шүү уг нь,
тийм ээ. Даанч зурхай гэж нэг балай юман дээр чинь баасанд архидуул Ицми будаа
гээд бичцэн байгаам чинь одоо яахав. Би ч зурхайгаас нэг удаа зөрж баларч үзсэн
хүн юм байгаан. Уг нь тийм итгэл бишрэл бол мэдээж над шиг амьтанд байхгүй нь
ойлгомжтой л доо. Гэнэт нэг өдөр явжийгаал үсээ хусуулмаар санагдаж хусуулаал,
гэнэт нэг өдөр ажил эхлүүлмээр санагдаал хийгээл хийгээл явчдаг хүн шд, уг нь.
Зайлуул. Тэр нэг хаврын өдөр гэнэт үсээ хусуулмаар санагдаал явчдын. Тэхээр нь
үсчин лүү явж ороол хусуулъя гээл ганц эрэгтэй үсчин дээр нь очоол хэллээ.
“Паах, ийм урт үсийг үү, пөөх” гээл бүх үсчид нь нэгэн дор цуглаал этэр аймаар сүр болоол
явчлаа шүү. Тэр үед хүмүүс нээх хусуулдаггүй байсын. Тэгээд хусуулчаал
үсчингээс гараал гадаа зогссон чинь юу вэ. Хаврын салхи хавирга, тархи хоёрыг
ёстой нэвт үлээдэг гэжийшд. Гэртээ орсон ээж, аав хоёрын нүд аяганаасаа мулт.
Тэгснээ жаахан тайвширцгаалаа. Хэлжийн. Аав:
-Миний охинд ч зохиж л байна л даа, уг нь ч... хмм... ээж
лүү сэм гөлөлзөөстэй. Ээж:
-За за сайн юм болж. Багадаа даахиа үргээлгэх гэж баахан
амьтан цуглуулснаа авахуулахгүй гэж орилоод авахуулаагүйм. Харин даахиа орхидог
л тиймхэн болж гэж хэлснээр асуудал тэглэгдэж байж билээ. Тэгсэн хоёр жилийн
дараа дургүй хүрээд байхаар нь дахиад өнөө хавирга, тархийг нэвт үлээдэг
салхийг мэдэрмээр санагдаад дахиад хусуулцан. Өө юу вэ далийцан байшдээ. Өнөө
архидалтын тухай ярих гэж байсан ш дээ. Ингээд балайраад байдаг байхгүй юу. За
тэгсэн тэр өдөр бас зурхай дээр архи уувал зодоон цохион үүснэ гэцэн байсан
байхгүй юу. Би ч яаж солилзож байгаад тэрийг олоод уншцын. Тэгээд архидах
нөхөддөө дуулгалаа даа. Тэгсэн өнөөдүүл яахав дээ. Надтай адилхан дугуйнууд юм
чинь.
-Зааззззз... чи хэзээ шүтлэгтэй болчоов гэж аман дээр
минь гарын мөр гартал алгадаад өнгөрлөө. Явлаа. Уулаа. Сайхан байлаа. Орчлон
хорвоо дээр олдошгүй сайхан найзууд, ертөнцийн дөрвөн зүг, найман зовхисоос
ирсэн гайхамшгууд гээл нэгнийгээ сансарт нэг нисгээл, араас нь өнөөхийг нь
шидээл явж өглөө дөө. Сансраас буух шинж, хүсэл ч алга. Салшгүй, хагацашгүй,
үлдсэн амьдралаа ингээд хамтдаа өнгөрүүлье, хамаагүй маргааш хамтдаа шараа
тайлъя, огиж бөөлжье, хамтдаа л байвал яасан ч яады. Гээл хаха. Тэгсэн яасан бэ
мэдкү гэнэт өнөө салшгүй хагацашгүй найзуудын нэгнийх нь нүд нээх сонин
томорсноо л гал маналзаал, дуу хадаа л явчлаа шүү. Чухам юунаас болж тэгснийг
ёстой санадаггүй юм. Юутай ч монгол гэрийн ханыг ханартал зодолдоцгоосноо л
сайн санаж байна. Тэгээд бас тэр зодоон чинь дундаа бас завсарлагатай, дуу шиг
дахилттай гэжугаа. Хаха. Юу юугүй амьсгаадаал ирэхээрээ цугаараа суудаг
гэжугаа. Тамхи татах нь татаал.
-Чи одоо юу вэ өөш
-Чи тэгээ бид дээ... гээл тамхи дуусах хавьцаа ярьж
эхлэнэ шүү дээ. Тэгээл тамхи ч дуусна зодоон ч үргэлжилнэ. Тэгж нэг шөнийг
зугаацаж өнгөрүүлсээн гэж. Маргааш өглөө нь юу ч болоогүйм шиг хамраа дараал,
арзайтал инээлдэцгээгээл. Архидалт үргэлжлээл. За оюутан байхад ч угаасаа нэг
тиймэрхүү л байдаг биз дээ, та нар ч гэсэн. Яах нь вэ, өөш. Архичин Ицми гэж
боджийгоог чинь мэджий шүү. Яршиг шүү.
За тэгээд зурхайнаас зөрөхөөр нэг иймэрхүү юм болж
байгаам. Тэгээд эцэстээ яахав дээ. Ер нь энэ Ицми муу ёрлосон гээл хамаг муу
муухай нь хойд талын хар овоохой Ицми дээр бууж байгаам даа. Өнөө Матрикс дээр
наана чинь цэцэг гэж цочоогоод ваартай цэцэг хагалуулчихдаг “зурхайч” эмгэн
байдаггүй юу. Тэрэн шиг.
Тэгэхээр эцсийн дүгнэлт юув гэхээр зурхайн дээр архидаж
болку шүү найзууд аа гээд бичцэн л байвал архидах дэмий, дэмий. Мөрөөрөө гэртээ
очоод зурагтныхаа удирдлагыг долоогоод хэвтжийсэн нь хамаагүй дээр. Аа тэр
бусад үс засуулах, ажил эхлэх этэр бол харин худлаа шүү. Тэд нарыг бол дагана
гэж бол ёстой байхгүй зүгээр.


27 сэтгэгдэл:
Дуу шиг бас дахилттай байхдаа яахав дээ хахахах. Сархад сайхан ч ёс эрхэм гэж Ри багш хэлээл байсан Бид бол сайхааан л гээд байсан ахаххаха
Буруу өдөрөө үс засуулбал жишээ нь: эрлэг лугаа учирна гэж юу гэсэн үг вэ?
эрлэгтэй уулзана, үхнэ, эрлэгтэй сээгсдэнэ аль нь вэ
Эрлэгтэй үхтрээ сээгэсдэнэ л үг дээ хаха
Хүн хэзээ нэгэн цагт эрлэг лугаа учирна гэсэн өдөр үсээ засуулчдаг учираас эрлэг лугаа учирдийншдээ. Эрлэг лугаа учирна гэсэн өдөр засуулахгүй л байгаад байвал мөнх насална хахаха. Тийм өдөр нь засуулчдаг л байна л даа
Тийм архидаж болохгүй гэсэн өдөр нь зүг гаргаж засал хийж байгаад ууж болдийншөө хө гсн
Гандирсыг ээ. яаж ийж байгаад аргалчих юм байна л даа. хүсэл байхад бүтэхгүй зүйл үгүй ээ
Хэдээс хаана юм тэгээд? Шууд л хэлчихгүй хичнээн их юм бичиж тойруулдын. Өвчтэй хогштээ хаха...
эрхтэн хурц болно гэхээр бас яана гэсэн үгүү?
Энэ 5 дахийг дайруулаад цаад утгаараа бас хэлээд байнаадаа. Би бол тэгээд тарнитай, буутай, хутаг шөвөг бүхий, хэл ам, бие галбирын хөгжил сайтай, сээгси, дэлхийгээс давсан эрхэс, цаг уур, гоо үзэмж, үлэмжтэй, хоосон чанрын, мэдрэмж, амьтаны төрөл аймаг нтр гээд аймар баялаг бас тус тусын ид шидтэй бүрэлдэхүүнтэй хамт байгаам чинь гай дотгор холуур тойрон гэж бодож байгаашд. Хэхэхэ
Хөөх Ицми бас блогийнхоо хажууд чат, баннер нтр оруулаад сурчиж :P
Алийн болгон зурхайнд итгэж атгын чинээ болж явдгийн гсн
Энийг нэг умшсан л санагдаад байх юм аа.
Зурхай дээр Эрхтэн хурц болно гэхээр эрхтэн нь яг хурц болох уу? Харандаа шиг ч юмуу?
дээр үеийнх гээ бичцэн байхад даа Антидоте. валаймуу.
Эрхтэн хурц болно гдг ч эвгүй үг шүү тиймээ хэхэ
teed ter zurhaig harsan chine arhi uuj bolohguu gej biahguu baishdee hehe. usnii tuhaid gevel heruul temtsel irehguu l bol yamar ch odor yahav erleg lugaa yaj ch uchirsan yahuu kkk
za Itsmi uriad uriad l yavchihan shdee hu .. shinekovuudaas ojij arhidaj bolohiimuu...??? boldog bol ih hymyysiin ygiig sonsoj naizuudtai boloh ...bas zodoon chig harj boloh yum baina... mani ojii tegehyy gyals zarlaa 5 dahid teden tsagaas tend geeel ...
Tanii. .. gegeen dyriig tani harahiisan ...daaa sanaa aldav durlaj eneter boloogyishyy zygeer l harahiisan
кккк Ицмигийн улаан фен юмуу? хэхэ.
Найзаа чи Ицми эгчийг харкаад байгаан болуул уулзалтан дээр гүйгээд очоож хө.....
Zorgoo galigaldag ain harin goyo yum yy
намайг юуг нь хардаг байна. хоёр хөлтэй хохимой толгойтой /толгой нь жоохон хөндий/ нөхөр бий. нөхөр гэхээр эрэгтэй гэж битий ойлгоорой. ер нь бол эмэгтэйм байгаан. жоохон гүзээтэй, тамхи татжийтал нэг мэдсэн шүд шарласан байна билээ кк. одоо яахуу дээ. тамхи баагиулсан бүдүүн хар хүүхэн бий дээ. хааа очиж нүд дүүрэн хүн шүү би. хаа ч хэлнэ
hahahaha bi buruu bichsen bainaa
fen ene ter bishee uulzaltiinh ni toviig l sonsoh gesshd... uulzaltiih ni toviig l medmeer bainashd
өөө өөө өөө өөө өөө л дөө.. чи миний фэн болчихээч дээ. ганц ч гсн фэнтэй байж үзий л даа би... өөдгүй шдээ энэ найз. тээд бас найз гээд байгаа шүү. тээд байгуул би чамд товы нь хэлж өхкү шүү
сахал хусдаг зурхай бвал алах нь дээ тээ
хэхэхэ та хэд яаhан hайхан хөнөөлгүй наншилддаг басгад, хөвүүдүүд вэ, маний үед бол маргааш нь нэжгээд нь үгүй болоо
найзаа чи хаачваа. гомдцымуу надаа. зааа хэлж өгийеөөө... маргааш гуруун галын долоон давхарт уулзана гэсиймаа
Баасанд засал масал нтрийг нь хийлгэж байгаад нэг дусал ч хамаагүй уучхиймсаан яадаг бол золдоод эсхүл зодуулаад бөөн юм болдийн болуу яадийн бол ккккккк
eeee hairan yum margaash ni zav oldsongyideee onoodor l orj irj bainashdee hu za hu daraagiin uulzaltan deer ni ochiidoo ..