Түүх ярьж өгий хүүхдүүддэээ...

Манай ажлынхан улс амьтныг ингэж хуваадын. 80 оноос өмнө төрсөн нь МЭӨ, 80 оноос хойш төрсөн нь МЭ-ийх гэж. Заа би вол нэг тийм завсрын амьтан юм байгаан. Яджийхад 12 сарын дунд талыхд төрөөд байхдаа ч яахуу. За тэрчяху. Би нэг тийм МЭӨ юм ярьж өгийеөө хүүхдүүддээ. МЭ-ий үеийн зарим вацкаанууд бол мэдкү л дээ нэг тийм түүх гэхиймуу даа.

Дээээээр үед магнитфон гээч зүйл байлаа. Одооных шиг эфэм гээч юм байх биш. Уртаашаа өргөөшөө ганцхан монголын радиотой. Тэрүүгээр 11:40-өөс орон орны ая дуу гдг 20 минутын хөгжмийн хөтөлбөр явдаг. Тэрийг сонскээл гичээлээ тарвуу гүй юу л гэр лүүгээ харваал очно. Зайлуул ихэнхдээ ян ян, тан нан гсн битнам, лаос ардын дуунууд явж дургүй хүргэнэ. Хаааяяаааа хөтлөгчийн нэхх сайхан ааш хөдлөхөөрөө л барууны дуу явна. Ай... мөн ч нар гарна шүү дээ тэр үед вол.

Заа хадуурсан байна. Магнитфон руугаа оры. Нэг тийм оросын магнитфон байсын манайд. Кассээт гэж бий дээ. Одооны сиди юмаа даа. Зурагт этрээр чинь мянган жилд ганц удаа гадаадын дуу явна. Зиаа тэр үед манай аав, ах бид гуруу ч ёстой бичиж авкээл үзэж тарж, үсэрч наалдана шүү дээ. Бичиж авахад учир их бий.

Нэн түрүүнд бичлэгт элдэв шуум оруулкуун тулд орчин нам гүм, чив чимээгүй байх ёстой. Гуруун товчлуур дээр нь зэрэг дарчаал бид гуруу амьсгаа ч авку нэг нэгэн лүүгээ ирмээл, дохиол суужийтал яахнуу тар нярр, түс няс буугаал явчина. Яажэээнааа... гээл орилоход яасан байхнуу өнөө ээж... түмпэн шанагаа унагаагаал бичлэгийн явцыг алжаа байхгүй юу. Тээл дараа нь бичигдсэн дуугаа сонсоно.

Ларинпи... ларинпи... ларинпи... өөө ларинпи... пис пас, түс няс... өө яажээнаа... нэг иймэрхүү дуу бичдэг гэжугаан. Өнөө алдарт Битлзийн let it be шүү дээ. Мэджааздээ тэй. Ларинпи л гэж дуулдаг байлаа. За тэрчяху.

Тэр кассээт их зовлонтой. Өнөө магнитфон чинь өлсдиймүү яадын заримдаа өнөө муу кассээтний чинь бор хальсыг ховк сороо хаячина. Булаалдаал татаж чангаагаал арай гэж үрчийж хорчийсон бор хальс гаргаал ирнэ дээ харин чиг. Тасарна тэр байтугай. Тэр үед яахнуу... эмчилнэ. Хутганы үзүүрээр жожкоооон эргий нь авчийгаал мэс заслын ажил эхлэнэ дээ харин чиг. Манай ах тэгж мэс засал хийжаахы нь хараад би мөн ч олон кассээтий нь эвдэлсэн дээ хөөрхий. Тэрнээс хойш эрэг шургатай юм харахаар л задлаа хаячдаг байсын кк. Нэг өдөр аавыгаа ирэхэд нь утасныхаа апраатыг задлаа хаяцан буцаагаад эвлүүлж чадку суужийж билээ...

Өөө хадуурчийн. Тээл хальсаа наагаал эвтэйхээн буцаагаал хийнэ дээ. Тээл дуу явна. Яаж явахнуу... яаааг тэр наасан хэсэгт нь ...хн.. гэж нэг эвгүй дуу гараал цаашаагаа бол байнаа хөө... гээл дуу гулгаал гулгаал явчина. Зөөв зүгээр. Дэхдээ би дандаа битлзийн л дуу сонсдог байсын.

Одоо вол дуу хөгжмөөр хахжээшд. Бөөлжжээшд... хит дуугаар. Ямруу. Яасан байхнуу... муусайн даварсан вацкаанууд гарсан байх нь вайшд. Хэхэ.

48 сэтгэгдэл:

зочин
MrBi (зочин)

yamr ch bsan negt kkk ingediin bii

Зочин

би ч мэдийш тээр хар хальс энэ тэрийг тань тээл тэрийгээр тарааж энэ тэр, тэр муу хальс чинь хог болдог байлаашд нар хиртэхээр хог ухаж гаргаж харж энэ тэр ай тээл кассэт бол мушгирч мушгирч тасарахгүйл бол явийшд тийм бэд ай зөв яриадайнуу буруу юу?

Турьхан (зочин)

тэгэж л хөгжим сонсдог байсан үе шүү дээ. тэгэхээр би МЭӨ он тоололд хамаарах юм байна тэ?

MrBi (зочин)

teed daraa ni yahuu chihevchnii hogjim baisiishde bas cassete tgeed minii hogjim unagasaar bgaad muudaad yag gar deeree deesh ni haruulaad sonsood yavbal saihan sonsogdno jaahan hazailgaval sonsogdhoo bolichine. ene ch gehdee suuliin ue yumaadaa 92,93 on yumuudaa 3,4-r angi l bsan bh tehed odoonii vatskaanuud yajiin zugeer chihevch zuugeed l yavjiishdee ter ni bas hogjim gejugaa

Арслантай авдар

Касеттны урд талын зөөлөвч порлоон нь маанагар амархан уначихдышдээ.Тэхээр нь хөвөн хийчингүүт зүв зүгээр дуулна тэ тэр мага хахаха.Мага гэдэг байсышд.1000 н магаа чихшиг хахахаааа

ebugen (зочин)

Би өөрийгөө балар цагийн амьтан гэж бодсон чинь ицюү ёстой дивангалавын юм бичдэг байнашд

Зочин

оо мартчиж Ицмэээ тээр Лээнэн гэдэг хүн бас багадаа тэгдэг байсан гэсийшд ядаргаатай баахан янзан бүрийн гэрийнхээ юмыг задлаад хаядаг байсан гэсэн чиний толгой жаахан халцархай юу ай хэхэ

nuudelchin_mgl (зочин)

Би ч дээ. Бүгдийг нь мэдээд байхын тэгэхээр йль үед нь хамаарахын бол... Магаанаас гадна орцны гитар гэж бас байлаа. Энэ бол соол шүү... Жинхэнэ амьд хөгжим... Би ямар чадах биш ах нарыг бараадаж гарын үзүүрт зарагдаж сонсдог байлаа.
Ицми бид 2 ивээл жилтэйн байна оо... Хажуунаас хүн хэлжийнааа

Зочин

unenshd, hahaha

babe (зочин)

hoorhon tuuh bn hehe

ntsoom (зочин)

Насталги хөдлөгчихлөө. Мага тавиад л хоёр тийшээ хөлөө савж бүжгилдэг байлаашд. Магатай айл бол аймййр баян айл. хэ хэ

Үлэмжийн чанар

Манайд весна пянз тоглуулагч магааа байлаа гэж

Заяц

БОНИ М сонсдог байжүүлээ аавыг дагаад л дуулна тэгсээр байгаад сурчихсан л юмдаа
Харин радио бол байхку байсаан гэхдээ байхку биш эвдлээ хаяцын унтуулку чарлаад байсан болохоор хахаха

fc

yooo yamar so tuuh ve kk bi mi ter uyed chini bhgui l bsan yum bnldaa kkk yun ter kaset ntr medkuu shuu dee

Bi (зочин)

Humsnii lakaar naadag baij bilee...

попо (зочин)

гэхдээ хаяа темп 7гоор шөнөжин сан-ремо гардаг байсан шүү бас ч гэж хөөрхий Энэ түмпэн цоорчээ Сараа чи юугаа хараав гэээл ... хүй нэгдэлийн үеийн юум ярийдаа тэгвэл

МЭ Вацкаан (зочин)

зиа бас л сонин түүх ярижышоо..би бол арай хожуу үеийн МЭ ний бацкаануудын тоонд орхым шиг байна.
93 онд ээж маань анх удаа импралист японд яваад ирэхдээ SONY хөгжим авчирч өгчийлаа шүү дээ. за тэгээд CD нтр бол нүдний гэм, тэнгэрийн амьтан байлаа. тэр үед хямдан СҮҮ гэдэг цэнхэр кассет байдаг байсын тэрийгээ тавьж байгаал эфээм чагнаал гэвтчинэ тэгжийтэл аяяяаааааа минийййй аруууун найман нас..аааахиааад ирэхгүүүүй ч мөнхийййййййн.. гэээл дууулангуут нь год харайж босоод REC гэдэг бөөрөнхий конооп дээр нь дараал бичлэг эхлэнэ. яааааг сайхан дундаа ороол явжийтал радио улаанбаатар 102.5 бла бла бла гээл шторк юмуу тамга орж ирээл бичлэг будаа болгож байгаамдааа.

ХарВацкаан (зочин)

хаха.. нээрээ жаахандаа яааг тэгдэг байсышд тэ.. намайг ухаан ороход бол эфээм байдаг байсын байна. МЭС-х шиг л өдөржин ямар дуу яавахнуу гээ л хүлээгээ л, шөнө мөнө бол унткуу.. Хайран ч цагийг алжийсан байгаа байхгүй юу..
Ээж чинь дундуур нь ордог нь хэхэхэ одоо бол жинхэнэ гоё дурсамж болжааздээ.. Миний тийм хадгалцан бичлэгтэй кассетнууд байдышд. Өө тээд нээрээ жаахан томроод гоя дуутай солонгос киноны бичлэг хийх гэж өглөө нь кино давтаж үздэг байсын.. Истоо цагийн алуурчин байжээ хахаха

Турьхан (зочин)

Пянз энэ тэр гээд биччихвэл хүй нэгдэлд харъяалагдчихдаг юм болов уу хэ хэ хэ. манайд бас пянз тоглуулагч байдаг байсан юм. Алла энэ тэрийн ихэнх нь орос дуунуудтай. аав ээжийг ажилдаа явмагц "багачуудын үзэх физик"-ээс сурсан нээлтээ пянзан дээр хийгээд бүгдийг нь зураад дууссан даа хөөрхий

bataa

муу мянгын маагааг эдэлж өгдөг байждээ, кассет тасрангуут хумсны лакаар нааж этэр, тэгснээ толгойн уншдаг хэсгийг нь спиртээр арчаал цэвэрлээл дуугаа уншуулна, заримдаа эргүүлдэг дамрынх нь резин суларчхаараа маангар удаан бүдүүн дуугаар уншаал хэхэхэ

зурагтаар харин тэр лэрриби, донна донна донна дон, элтон жоон ах этэр их явдаг байждээ

1000-н мага сонсож сонсож бсанаа анх фм сонсоод ямар цэвэрхэн дуугардын гээд гайхаж байж билээ

ЦЭЦЭГЧИН (зочин)

ХАХАХАХ ИСТОЙ ҮНЭН НЭГ ТИЙМ БОР ӨНГӨТЭЙ ОРОСООР ДЭЭР НЬ ЦАГААНААР ЮУ БИЛЭЭ ГЭЭД БИЧЧИХСЭН БАЙДАГ БАЙСАН. ХАРИН МИНИЙ ХУВЬД БОЛ ААВ МААНЬ БИТЛЗ БИЙ ЗҮҮС СМОКИЕ АББА ГЭЭД ХАР НАЯН ДУУНЫ ПЯНЗТАЙ БАЙЛАА ШД. ТЭРИЙГ Л СОНСОЖ ӨСӨӨД ОДОО БАЙЖУУГАААГ ХАР ЭНТР ХАХААХАХАХАХ

ЦЭЦЭГЧИН (зочин)

ӨӨӨӨ БИ ЦЭЦЭГЧИН ВАЦКААН ГЭЖ БИЧИХ УЧИРТАЙ БАЙЖУУ ЗАЗАЗ ТЭР ЯАХУУ БАРАГ Л НЭГ МЭ-НД ХАМААРАГДАХ ЮМ БАЙНА ШД. ХАРИН МАНАЙ АХ БОЛ МЭӨ-ХӨД ХАМААРАГДАХИЙН БАЙНА. ТЭР Л ИСТОЙ ШУГАМЫН РАДИОНООС ӨӨР ЮМ ҮЗКҮ 1 ДЭХЬ ӨДӨР НАР НЬ ГАРЧ ЮБС ҮЗДЭГ БАЙСАН БАЙХ

Хэрлэн

"Ларинпи... ларинпи... ларинпи... өөө ларинпи... " байхдаа яахуудээ хахаха..

LoveLove

Бивол МЭӨ юм шиг байшд аав 1 улаан магнитфон авч өгөөл бөөн баяр орой даалгуураа хийжаагаа нэртэй чихэвч хийчээл 10 хүртэл эфэм сонсоол эфэм дуусангуут Micheal Jackson, Мariah Carey, Whitney Housten, Boyz 2 men эдэрийн хэдэн дуутай кассетаа нааш цааш нь эргүүлээл шөнөжин сонсдог байжуулээ. Урлагийн үзлэг болно гээл хэдэн дуу эвлүүлж тавькаал найзуудаасаа 2 магнитфон гуйгаал өөд өөдөөс нь харуулж тавьжаагаал эвлүүлдэг л байлаа дараа нь харин 2 кассетны хөгжим гарч бөөн баяр болжуулээ.

Tsuki-Yama (зочин)

Манайд бол оросын нэг төхөөрөмж байлаа ш д. Пянз, Кассет, Радио энэ тэр барьдаг. Тэрүүгээр л сонсдог байлаа ш д. Битлз, Модерн толкинг энэ тэрийг бол пянзаар нь үхтлээ сонсдог байлаа гэж.

amka (зочин)

ямаа хоо..ямаа сөө..гээл дуулдаг байжулээ..

Amka (зочин)

А жост колл түсэй алоов юуу.. Гимми гимми гими яамээ.. Аавын минь зулай цоорхой билээ.. Айс айс бэйбээ..Лэрипий лэрипий..Плийз дөн гөү гёёл..дади дади күү дади дади күү.. көү көү хоо модон бааайшин.. кан лийййв..гээл бас л гоё дуунууд шүү

Доктор (зочин)

Залуу цагийн дурсамж сэдрээдэг байшд. Лакдаж кассетаа наагаал, 2 хөгжим урд урдаас нь харуулжийгаад одоогийхоор микс нтр хийгээл, зурагдсан хуучны пянзаа цоортол нь сонсоод л сайхан байжээ. Одооны хүүхдүүд жаргажийшдээ ер нь бол.

МЭӨ буюу Мишагийн өмнөхүе (зочин)

Улс амтьныг Миша ийн өмнөх болон хойшхи гэж хуваах нь бас сүртэйшдэ.
Би бол багадаа Монглын радио гоор амьдарджылаа.
Намайг дуудаж сэрээсэн цагдаа ахаа... гэнгүүт сэрээл, яруу найргийн цаг гэнгүүт хичээлээсээ тарж гэртээ ирээл, сонгодог хөгжмийн цаг гэнгүүт өдрийн унтлага дуусаал орой москвагаас ярьж байна гэнгүүт хоолоо идээл бас тог тасардаг байлаашдэ.
Дараа нь фм гараад 102,5 ын азтай агшны тамагочи гэдэг дууг анаж байгаал утасны товч улайсгадаг байлаа гэжж

ariunaa (зочин)

hehehe egch goy tuuh yrij ugluu, gyalailaa

мөнгөө (зочин)

Бас пянз байдаг байсан. тоглуулагчийнхаа зүүг гэмтээчээд юм оёдог зүү дээр ньгүйлгэж хачин юм сонсдог байлаа ш дээ. еоо нээрээ дуу хөгжмөөр цангадаг байжээ. кассет бол ихээ соёлжсон хувтлбар шүү тэ. хэ хэ

Ицми

яассс олон цэргийн хүүхдүүд вэ... ккк... гэцүү гэцүү гэцүү... цангажийсан.

medleg (зочин)

нээрээ л ийм байсан шдээ, уншихад инээд хЮрч эргэн дурсахад сайхан л байлаа, би саяхан багийн хэрэглэж байсан пянзнуудаа тоосыг нь арчиж пянз тоглуулагчаа ажиллуулсан чинь охин минь гайхаад л инээгээд л харахад гоё байсаан, тэгээд палкон дээр тоосонд дарагдаад удаж байгаа дамран хЮгжим, пянз тоглуулагч, приставкаа гэртээ оруулж ирээд урьд нь хЮЮхэд насанд минь хаана байсан яг л тэр байранд нь байрлуулсан, охинд минь сонирхолтой сайхан байх шиг байна лээ, миний охины хэрэглэж байгаа Юнэтэй гар утас, ай под, дивиди ч гэсэн надад багад минь байсныг мэдэж аваг гэж бодсийн,

Эхлэл ДИЗААН

аав нэг гитдаас нээх том бараг баарны хөгжим авчирч байлаа тээл home party тасрахгүй аавын ээжийн ажлынхан бол манайд бараг шинэ жил март эдэрээ тэмдэглэдэг байсан бас аав ээжийн эзгүйд манай ангийнхан ирж сонсоно хэхэ СД тоглуулагчтай даанч СД байхгүй кассэт л сонсоно 4н бүүфэртэй хэмжээ нь 2 процэссор шиг гээд боддоо хаха гэр бүүрэн хөглөрсөн хөгжим л байдаг байлаа

МЭС

Тэгжийтал пирсдаавк гарж ирээд дүрстэй хуурцаг !!! боорно боевээк энэ тэр гээ солиороод наачку юу хахахах

МЭӨ (зочин)

За би бага насаа биччихвэл, МЭӨ үеийн Ром, Афинаас өмнөх гээд загнуулж, хөөгддөг юм болов уу.
Намайг бага бхад манайх ЗСБНХУ-ын “Маяк“ гэдэг алдартай улсын үйлдвэрийн /хэ хэ/ дамран кассетны хөгжимтэй блаа шдээ. Тэгээд л 12/31-ний шөнө Сан Ремо, Петерс Поп Шоу, хагас сайн бүрийн шөнө “До и после полуночи“-н завсраар явдаг 3-4 барууны дууг бичиж авах гээд л нойргүй суудаг блаа. Гэхдээ тэгж хөдөлмөр гаргаж бичиж авсан дуугаа сонсоход маш сайхан сонсогддог бсан шүү.
Бас намайг бага бхад аав минь тэр хөгжимдөө өөрийнхөө дуу дуулахыг бичсэн кассетыг би одоо болтол хөгжимтэй нь хадгалдаг юм. Хаа нэг ээжээсээ нууж бгаад /ээждээ сонсговол хямарчихдаг юм/ сонсохоор өөрийн эрхгүй нүд чийгтдэг. Одоогоос 30-аад жилийн өмнөх бичлэг юм даа. би бас тэр бичлэгэн дундуур нь орилж хашгирч бгаад орчихсон л бдаг.

joe (зочин)

goy yariinooo yarina oor tuuh bnuu

Зочин

Нэг мэдсэн манай МЭӨ болцон байдаг байшд.

amgaa (зочин)

үнэн ч юмуу худлаа ч юмуу хэн мэдхэв цус :p

ханхүү (зочин)

за юутай ч энэ өдрийн мэнд. Өчигдөр л ийм блог байдгийг мэдээд орлоо.. үзлээ.. уншлаа... Гэхдээ бүр эхнээс энд хүртэл. Ккк. Ажлын 2 өдөр бараг уншлаа ш д. Элэг гэж авах юумгүй шахам сапирсан улаан хүрэн юм л үлдэж байх шиг байна. Эээмэр гоё сэтгэгдэл төржийхийн.. Чи их олон уншигчтай байхаа, нэгийг нэмэхээс татгалзахгүйн байгааз дэ. За тэгээд бичээд байгаарай, амжилт хүсье.

ханхүү (зочин)

Харин одоо ажлаа хийхгүй бол овооролдож, шамбааралдсан юм болчиж.. Чи волвоос нээрээ аюултай ажил алдуудуулагч юм байна, гэхдээ ажлаа алдасан ч яахав..

Ицми

пай базарваань... ханхүү буугаад мордоо юу даа. баярлалаа цаг гаргаж миний дэмийрлийг уншсанд. би их олон уншигчтай... юүхэв... ой *аассс.. хаха. балдуушных нь олон уншигч байхуу дээ. найз блогчид маань л уншдын. чамайг уншихад одоо би татгалзаад ч яахымлээ. ямар компооктрыг чинь аваад зугатаалтай нь биш хаха. зэ тээд Ханхүү минь уншаад байж дээ. Бишээ наа ажлаа хий хөөе хэхэ. за тайнкс тайнкс

diiier (зочин)

goy bichsen bna shuu. buur nudend haragdchlaa.bi ch bas kassetaa tegej l emchildeg blaa shuu dee.

Witness (зочин)

Би ч тэгвэл бүр МЭӨ байтугай Юри, Цэрдийн галавын л хүн болж таарах нь дээ. Маний үед магнитофон гэдэг юм 100 айлын 5-д нь байдаг байсан уу үгүйтэй л байж. Байсан ганц нь оросын Весна Зесна л байсан байх. Одоо санахад. Манай хамаатны эгч Японд элчин сайдын яаманд ажиллаж ирээд ахад харин нэг жинхэнэ япон магнитофон өгсөн нь хүмүүсийн шуналыг гөөмөн хөдөлгөж байж билээ. Тэгээд удаагүй эзэн нь поорчкоор орж ирээд аваад явсан байсан даа хөөрхий гэж.

Ицми

хэхэ эзэн нь байхдаа яахуу дээ хэхэ

Эрдэнэ (зочин)

Би бас юм хэлье, би бас.... Манайд Эх орон-52 гэдэг радио байсан.

gashuun (зочин)

манайд Весна гэдэг мага байдаг байж билээ

санаа (зочин)

яаг тэгдэг байсын... тэгээл .. гадаад дуу явж байьал дундуур нь хөтлөгч орж ирээд л ярихаар нь бүүр уур хүрээл тэр хэсгийг нь таслаж байгааал бичдэг байжууулээ..

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)