...Автобус ирэхгүй юм байх даа. Заа алхсан нь ч дээр биз
дээ. Гурван зуун төгрөг хаа ч юм. Гүй тэр өчигдрийн тэр нэг юм юуглээ “Хн.. юу
ч үгүй гуйлгачин байх шив дээ” гэж хэлсэн шүү. Хуцаж байгаа юм шүү. Хулгайчид
хүртэл гуйлгачингаараа дуудуулаад байхдаа ч яахав дээ... Гэхдээ ч алхчихаар
өдөр тийшээ ядардаг шүү...
-Чи хоцроод байна... Цалингаас чинь хасна гэдгийг мэдэж
байгаа биз дээ. Энэ муу бага эмчийн өөдөөс “Хуц” гэж хэлээд хаалгыг нь саваад
гарах сан...
-Галдан гуай, та гайгүй хонов уу?
-Мммм... хэцүүхэн л хонолоо. Өчигдөр өвөөд нь эргэлт
ирсэнгүй. Урьд шөнөжин элдэв хоол зүүдэлж хоноод. Ходоод өвдчих шиг боллоо.
-Охин чинь яасым бол?
-Мөнгө олдоогүй юм байлгүй. Уг нь хоёр бууз ч болсон
бариад ирдэг сэн...
Зайлуул даа... Энэ өвгөнийг их л өрөвдөх юм даа. Хоолноосоо
аваад ирдэг байжуу. Заа... дотор махаар хийсэн хоол яаж энд авчрах вэ дээ.
Нөгөө Урнаа жов жов гээл олон юм яриад унана.
-Чи өдөр юу идэхийн?
-Мэдэхгүй л байна...
-Гуанзны хар дэвтрэнд миний өр бараг цалингийн талтай
тэнцэхээр болцон байлээшд хахаха...
Энэ лав юмтай. Лав л цоо эрүүл биш. Өр тавиал хоол идээд
байдын. Гүй тэгээд хоол идэхгүй ч байлтай нь биш дээ. Над шиг нэг хоёр зүсэм
талх этрээр өдрийг бардаг хүн ч бараг байдгүй биз дээ. Өдөрт мянган төгрөгөөр
хоол авч идсэнээс орой хоёр муу хүүдээ хоол хийгээд өгцөн нь дээр биз. Юувлээ...
тэр чинь бараг хоёр элэгний дайны үнэ юм биш үү. Хн... долоо хоног шарж иднэ
биз дээ тэрийг чинь. Бид гурав ч бага иддэг тулдаа л миний хэдэн цаасыг сардаа
хүргэх юм даа... миний хоёр хүү ч хөөрхөн шүү... ганц удаа ч болов амттай юм
авч өгч баярлуулах сан. Ядаж л өнөө зуугийн печень... Цалин хэзээ буух билээ...
юу вэ... долоо л хонож байгаа юм байшд...
-Ээж... багш өнөөдөр нэн ядуу айлын хүүхдүүд бос гээд.
-Яахжаагаан?
-Дүүргээс дэвтэр, ном өгөх гэж байгаа гэнэ үү...
-Өө тиймүү???
-Би ичээд боссонгүй...
-Чи...
-Хэрвээ би босуул Цэцэгээ харчийшдээ ээж тэй. Юу ч гэж
бодхым билээ.
-Нхн...
Миний хүү босчихгүй дээ... Ээжийнх нь цалин дуусцаншдээ. Одоо
яана даа. Аргагүй л хүүхэд юм даа. Эцэг нь гэж нэг юм... заа тэр тухай дахиж
бодохгүй. Хөгийн амьтан архидаад, хүүхэндээд явж байгаа биз... яаж яваад... заа
больё. Дахиж бодохгүй. Түй түй.
-Ээж ээ... нүүрс дуусцаншд нээрээ. За яахав яахав... та
битий санаа зов... ганц өдөр дүү бид хоёр гүрийчнэ хэхэ. Бид хоёр чинь мундаг
том залуу болсышдээ. Эртээр нүүрсгүй байсышдээ. Тэхэд би дүүгийн гары нь
даараад байхаар нь лаа асаажаагаад дулаацуулцышд. Мангартаал инээгээд байсан
хэхэ. Дулаацсым байлгүй. Хашааны үүдэнд нэг дугуй хаяцан байхаар нь оруулаад
ирсэн. Тэгжийгаад бүр болку бол тэрийг түлээ хаячнаа.
Хорооноос хэдэн шуудай нүүрс өгнө гэсэн нээрээ яасым
болоо. Нөгөө авгайд жоохон долигонохгүй бол аягүй бол өгөхгүй дээ. Зивүүн амьтан.
-Чамд ер нь ажил хэрэг байдымуу. Залуу хүн байж өглөө
бүхэн шахам л хоцрохын. Ямрымаа хийгээд байдаг байнаа... хн... нөхөр чгүйм байж
орондоо хэвтээд байдымуу яадын...
Хуц. Хуцааа хуц хуц хуц хуц... үхэх сэн. Хоёр хөөрхөн
хүүгээ яалтай ч билээ.
-Мянган төгрөг өгчих.
-Яаж байгаан.
-Урнаагийн ээж нь нас барцан гэжийн. Уг нь хоёр хоёр
мянган төгрөг татаж байгаа. Чамайг яахав гээд мянган төгрөг татжийн. Эрхбиш ганц
мянган цаас өгчиж чадхым байгааз дээ.
-Надад...
-За би өгчий. Цалингаас чинь авы шүү. Нээрээ өнөө Галдан
гуай нас барцышд. Урьд шөнө. Охин нь гээд нэг юм өглөө сэгсийсэн амьтан л ирж
байна лээ. Шөнө унтдаггүй юмуу хаашаан. Архи үнэртээд байсан байх шүү бараг...
Маргааш хурдан болоосой. Маргааш яах билээ. Хүүгийн
сургуулиас мөнгө нэхээд байсан... Нүүрс дуусчихсан байдаг... Мах ч бас... Дотор
мах авахаас... хойд талын ТҮЦ-нийх өртэй гээд өгөхгүй байх даа... бага хүү
ханиад хүрчихсэн байсан... за яахав тэгж байгаад өөрөө эдгэнэ байх... цалин
буух ч болоогүй л байна даа...
Юу ч болсон маргааш л болоосой. Ядаж л шөнө болоосой...


31 сэтгэгдэл:
амьдрал сайхан байна... өдрөөс өдөрт дээшилжийн... болж л байшд... гэж худлаа *аадаг гаруудад зориулав. амьдрал бодсоноос мянга, зуу дахин дор байгаа... хүн өлсөөд үхэж гэвэл би лав гайхахгүй... үхэж ч байгаа байх. монголчууд үнннннэн нэрэлхүү, хөгийн зантай улсууд юм. улаан цайм дээрэлхээд, шулаад байгаа новшнуудын өөдөөс юу ч дуугарахгүй. новш царайлж амьдарсаар байгаад сурчиж. нэрэлхсээр байгаад өлсөөд үхэж байгаа нь үнэн юм чинь яахав даа.
аан тиймүү
Тийншт. Лайтай бичсэн байна шүү гэж...
ХМММ ИНГЭЖ АМьдАРЧ БАЙГАА ХҮМҮҮС БАЙГАА. ХАРИН ЗАРИМ Нь БОЛ ЗАЛУУ БАЙНА САЙХАН БАЙНА ГЭЭЭд Л юУУУ Ч БОЛЖИЙСАН ТООХГҮЙ МАРТААд Л НАРГИХ ЦЭНГЭХЭЭ УРьТАд БОЛГОНО. ЗА МЭдкҮМ ЯС ЦАГАА ТУЛУУЛ .... МЭдкҮМ дАА. юУТАЙ Ч юУ юУГҮЙ АМьдАРНА ГЭдГЭЭ МЭдЭЖ БАЙГАА ХЭРНЭЭ ХҮҮХЭд ТӨРҮҮЛЖ НҮГЭЛ ҮЙЛдЭХГҮЙМ ШҮҮ. ТЭГЭЖ ЗОвОХ АМьТНЫ ТООГ НЭГЭЭР НЭМЖ БАЙСНААС ГАНЦААРАА ЯвЖ БАЙГААд дУУСУУЛ дЭЭЭР.
Нүдэнд харагдтал бичжээ
Ихэнх хүмүүсийн амьдрал ийм байгаа шүү дээ
хүмүүс гоё бичсэн байна гэжийн би сайн ойлгосонгүй гэхдээ хальт харахад үнээхээр сайхан бичиж та ч ямар муухай бичдэг бишдээ
аая ингэнгүүт лайтай хариу энэ тэр бичноо хаха гэхдээ нээрээ шүү эхний үгнүүд нь нөгөө юуны юу гуай хэхэ
сайн бичжээ, амьдралаа гэж...
itsmi guai ch ovoo yumaa gaigyi bichleg baina iimerhyy amidaral baidag gedgiig mederch baigaa ni yamaidaa tegehdee chamaas arai deegyyr garuud ni meddeggyi l yumdaa naizuushka ted nar haraasai tee .. good luck ...
Үнэхээр нүдэнд харагдтал бичсэн байна. Иймэрхүү амьдралтай хүмүүс бидний дунд олон бий.
яааяа мундаг бичжээ...
Taalagdlaa.
хөндий толгойны хаанаас гарсан бичлэг вэ? кккк...Сайн сайн.
тийшд, үхснийх нь сайхан амьдрал. өнөө маргаашийн хоолоо арай ядан залгуулж байгаа өрөвдөлтэй ард түмэн шд бид чинь.
гоё бичжээ амжилт хүсий
энэ дээдсүүд гэж хэдэн малнууд хэзээ хувьсалд орж хүн болноо, хүн болохдоо бүр хүн шиг хүн. уг нь дэлхийд гайхагдсан сайхан баян тансаг амьдралтай байх сто ард түмэн шд. ашигт малтмал, уурхай, орд ... үүнийхээ ачаар аль хэдийн сайхан амьдраад эхэлцэн байх сто байсын. зззззззззззззззз бүүр нээрвтчихлээ
Хмммм. Хэцүү амьдралтай хүмүүс ч байх юм аа даа. Гэхдээ би яг үнэндээ ийм амьдралтай хүмүүсийг сайн мэдкү л дээ. Гэхдээ монголчууд нэрэлхүү гэж яг үнэн шүү.
нээрээ л нэрэлхүү хүмүүс шүү, дээдсүүд нь хүртэл нэрэлхээд удчихлаа даа /мангар гэж бодийшд/ гялс батлаа хаячий тэр гэрээг нь гээд л айн хэхэ
мянганы сорилын сангаас төмөр замд буцалтгүй тусламж өгий гсн чинь заза яахын бэ иван ах хулганы хавханд л үнэгүй юм бдаг гэсэн гээд л нэрлэхээд төмөр замаа оростой хувааж хэрэглээл хэхэхэ
тэгээл нэг их худлаа дүр эсгэсэн хүмүүс гудмаар нэг. Нэг их ганган, клаб хэсч пиавдсан, машин унасан хүмүүс. Гэрт нь очиход хөргөгчиндөө хоолны махгүй л байгаа даа. Хүний нүдэнд гоё харагдах дон туссан Монголчууд.
яаа хонх гоя хэлсэн гэхдээ сайхан байх чинь хэрэгтэй зүйл шд.
Юм бодогдтол бичсэн байна шүү. Нүдээ аниад л, хувиа хичээгээд л явдаг хүмүүст уншуулмаар юм.
Өөрчлөлтийг өөрөөсөө гэж нэг аятайхан үг байгаад байгаа шүү.
Emgeneltei yum esvel ineedtei yum bichxeer l mongolchuud ix durtai baidag bolson bna lee
Tegeed ineedem emgenel xoyoriig niiluulj bichsen ni mundag zoxiolch bolj baigaa yum baix.
Er ni ineedem emgenel 2 bol xunii muu muuxai uilees l undarch baidag yum gene bilee, xunii muud durtai l bolj baigaa xumuus dee bid Tegexdee deer bichsen chini sain boljee
энэ шоутаймер ч гэнэ үү хэн ч гэнэ үү худлаа цэцэрхсэн пизка байнаа. Чи чаддаг юм бол энэний ядахдаа тавин хуьд нь хүрсэн юм бич дээ. чадахгүй байж бичлэг болгоныг нь муулаад шаацан. инээдтэй юм бичихээр нь тэнэг л гэнэ, эмгэнэлтэй юм бичихээр нь хүний мууд дуртай л гэнэ. шаалтуур минь чи зүгээр бөгсөө хавчаад зайлсан бай даа хаха
Onoogiin mongoliin davamgailah dur torh deer bichigdjee.
Ийм амьдрал хаа сайгүй байнаа. Гэр хорооллын захын айлд ороход л ийм өнгө төрх харагдана. Хүмүүнлэгийн байгууллагуудыг юу ч хийдээгүй гээл *аагаад байдаг гарууд ер нь ол өөрсдөө гудамжны вацкаануудад 100 төгрөг өгч чаддаггүйл байхгүй юу. Бухимдмаар, боож үхмээр. . .
yooy bur nudend haragdchilaa..............
Ийм амьдрал байгаа шт үнэн шт...... Стоо муу 76-д энэ амьдралыг мэдрүүлмээрий шт яахын?
yoh sonin sanagschihlaa nudend yum orchvuu yav yasannnn getsuum be ter huuhed gesnees ene chine zohiol bizdee yun aimaar bichdiin be hehe
mmm saikhan bichsen bna. Nudend haragdaad ooriin erhgvi l buhimdal torj bi yag iim bdald bgaam shig sanagdchihla
Аймар юмаа...Ийм амьдрал олоон олон. Хайр халамж,идэх уух, эд хөрөнгө гээл юугаар ч дутаж өсгөөгүй ээж аавдаа баярлажийнааа....
Namaig aixtar zagnajee
Ailaa ailaa odoo dandaa ITSME-g xudlaa ch xamaagui magtaj suuya
сувилагч, асрагчийн цалин үнэн бага. өдөр нь дандаа л өлсдөг. хэзээ дуусах нь мэдэгдэхгүй ийм амьдрал...өнөө оройны хоол байхгүй байхад хүн яаж маргаашийн тухай бодох ч билээ дээ хөөрхий
Угийн би час эмнэлэгт ажилладаг болхооор сувилагч асрагч нарыг бол сайн мэднэ. Өдөр ажлаас өгжаа хоол бол бараг бүтэн өдрийг нь даадаг ч баж болох. Цалин буугаал 7 хоноочгүй автусны мөнгө зээлээч гэж явдаг улс бий бий......