Ярилцы : Сэтгэл дулаацуулах бичлэг шүү :)

Сэтгэл дулаацуулах бичлэг шүү :)

Гадаа хүйтэн байнаа... харьж яваа цаг шиг цаанаа жиндүү... урин цагийн салхи нь хүртэл дулаан байдаг сан... Гэхдээ та бүхний сэтгэлийг дулаацуулах бичлэгийг би хүргэж байна. Урт ч гэлээ уншаарай...

Нууц гэж сэдэв зарлагдсан гэлүү... жилийн өмнө бид хамтдаа зугаалж яваад сэдвийн дагуу бичлэгийн уралдаан зарлаж, нэгэндээ ном бэлэглэж байя гэж шийдсэн юм. Бүтэн жил амжилттай явж байна. Нэгэндээ номын цагаан буян барина гэдэг чинь бас л сайн үйлс юм шүү дээ...

Нууц гэж юу байхав дээ...өнөө эс бол маргааш задрахаас шалтгаалан нууцын үнэ хүнд цаг хугацааны шалгуураар шүүгдэн өнгөрнө... угаасаа мөнх юм байх биш дэй...уулс хүртэл жижгэрдэг хорвоо доо...

“Яагаад сайн сайхан, халамж хайр, аз жаргал гэж энэ хорвоод байдаггүй юм болоо” гэж жаахан цээжиндээ нууцхан бодож явдаг бяцхан хүүхдүүдэд хүний сайхан сэтгэл гэж байдаг юм гэдгийг бага ч болов мэдрүүлэхийг зорьж бид сайн үйлс бүтээдийм... Бид бүх хүүхдийг жаргалтай болгож чадахгүй... Яагаад хүн бүхэн жаргалтай байж болдоггүйг, яагаад заримдаа хүн зовдогийг, яагаад гэсэн асуулт бүрийн нууц нь тэднийг том болох үест задарна. Гэхдээ тэр үедээ сайн хүмүүс бас байдаг юм шүү гэж бодог дэй... сайн хүмүүс муугаасаа олон хорвоо юм шүү дэй уг нь...

Бидний тусаар жаргал бүтэх нь юув дэй... жаргалын хэмжүүр нь ч юу юм... гэхдээ л хэсэгхэн хугацаанд ч болов хүний сайхан сэтгэлийн хариуд баярлан инээх нь бас л нэг жаргалын хэлтэрхий... баярлаж байгааг нь харах бидэнд ч бас сайхан л...

Бид тоглох тоглоомгүйгээр 24 цагийг өнгөрөөдөг байсан хүүхдүүдэд тоглоом өгөхөд тэд ямар их баярлаж байлаа.. хөөрхөн байсан шүү... энд дарж үзээрэй.

Дараа нь бид нэг хөөрхөн охиныг сонсголтой болоход нь тус болсон. Ээжийнхээ “охиндоо хайртай шүү” гэхийг сонсох, сайхан бүсгүй болсон хойноо ч “хайртай” гэх үгийг сонсох боломжийг нь олгосон юм шүү дээ... Ээж нь одоо хүртэл баярлаж явдгаа бичдэг юм. Энд дарж үзээрэй.

Харин одоо нялхсын клиникийнхэнд туслана... Энэ тусламж бүрт оролцож, буян үйлдэж байдаг бүх блогчид, уншигчиддаа маш их баярлалаа... Ингээд энэ удаагийн тусламжийн аян өндөрлөж байна даа... 31-нд бид та бүхний хандивласан мөнгөөр хэрэгтэй зүйлсийг нь цуглуулаад аваачиж өгөх болноо... тэр тайлангаа бас бичиж та бүхэнд сонирхуулнаа...

Шэйк 50,000

Раннер 10,000

Сторми 50,000

Жинчин 20,000

Дурлагч 20,000

Антидот 10,000

Монро 10,000

Житулга 20,000

Аруунэг 10,000

Жэй 40,000

Лоф 30,000

Асо 5,000

Горжиус 10, 000

Лхагва 50,000

Золу 15,000

Чуупс 10,000

Ж.Энхээ 40,000

Хосоо 25,000

Гоё ээж 10,000

Симона 10,000

Ундирга 40,000

Маус 10,000

Нуна 10,000

Мөөнөө 10,000

Бороо 20,000

Дээс 20,000

Мэс 20,000

Нж 20,000

Ицми 20, 000

Анимэ 10,000

Номин 10,000

Элхан 20, 000

Болдууш 15.000

Саншайн 20,000

Сабрина 30.000

Лийф 20.000

Энэ бичлэгээрээ блогчин болон блог уншигч та бүхэн бол эерэг энергиэр бүрэн цэнэглэгдсэн байдаг ховорхон сайн залуус шүү гэдгийг уламжилъяаа...

Сайн үйлс бүхэн дэлгэрч байг... Удахгүй зуны урин дулаан ирнээ :)

start=-7 , cViewSize=50 , cPageCount=1

43 сэтгэгдэл:

мазаалай, батак, Батак
•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

Цооо

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

хахахаха. Цоолчихлоо гэжүү бигэж мэгээд :Р

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

Сайн үйлс дэлгэрэх болтугай

Stormy

За мэдлээ.

Stormy

ГэДо чи нэгэнт цоолжээ

Khan-So

hehe za amjilt shn setgeltei humuus shuu amjilt sn uils delgereh boltugai ged domog ahiin ugeer ondorlii hehe

Ицми

хояр мэдрэл к

Runner

Бяд гэж нэг гэгээрсэн хүнүүс к

goyeej

Дулаацлаа , бас нэг сонин уйлмаар ч юм шиг мэдрэмж төрлөө ...

LoveLove

Яг уйлахжийшд... Гоя бичлэг, бас бидэнд тусалсан, тусалдаг бүх хүмүүст гяляля

дурлагч

Сэтгэл сайхан дулааччихлөө. Танкю
Мөн бядныг дэмжиж хамтдаа хандив өргөж тусладаг өөр бусад бүх хүмүүсд баярлалаа

AntiDotE

Сайн сайхан бүхэн өсөн олширч, үржин дэлгэрч байх болтугай.

Gorgeous

Би бас уган жоожкон хувь нэммэр оруулсимссс ми нэр бхкүүайн вуаййййййй.

Ицми

сорри Горжиус олон хүн оролцжаа болохоор зарим нэр орхигдоод байна... ёстой уучлаарай... нэрий нь оруулсан шүү :)

Gorgeous

Баярлалаа. Ийм дулаахан бичлэг дээрээс өөрийхөө нэрийг олж харах гээл :)

Золу

Гадаа жиндүүн байгаа ч бид сэтгэлээ дулаан байлгаж чаддаг азтай хүмүүс шүү...сэтгэлийн дулаанаа бусдадаа харамгүй түгээдэг та бүхний сайн үйлс дэлгэрэх болтугай...

эцэг эхийн хайр энэрэлийг үзэлгүй балчир насаа үдэх энхрий үрсийн тоо битгий нэмэгдээсэй...хүүхэд бүр халуун дулаан хайранд өлгийдүүлж өсөөсөй...

chuups (зочин)

goe yumaa hamt yavj yum avaad avaachij ogmoor l baina, daaanch sanaa zovool kk

БОЛДОО (зочин)

Сайхааан сайхан. Нэг ийм санаа байна л д. Биднүүс гоя гоя юм хийжаам чинь дараагийн ээлжинд тархины наалдангитай, түүнээс болж унаж татдаг хүүхдүүдэд туславал ямар вэ? Гудамжинд явж байгаад л гэв гэнэт унаж татдаг хүмүүстэй та нар таарч л байсан байх. Үнэхээр өрөвдөлтэй, бас эмзэглэмээр шүү дээ. Өвчнийг эмчилнэ гэдэг 10-аад жилийн өмнө бол хэцүү байдаг байсан. Одоо юм хөгжөөд ямар болсын мэдэхгүй. Гэхдээ тийм хүмүүс, ялангуяа бага насны хүүхдүүдэд хүнд тусдаг. Бусдаас ичдэг, санаа зовдог... Багад нь эмчилж чадахгүй бол идэр насандаа өвчин улам хүндэр улмаар хавдар болж үхлээс өөр замгүй болдог юм гэсэн. Гол эм нь олны дунд байж, сэтгэлийн хүчийг эмний хүчтэй хоршуулах гэдэг юм. Бид ядаж сэтгэлийн хүчээр дэм өгвөл... гэж бодлооолд...

Зочин

Dawn.ii syndromtoi humuust handdag gegddeg TBB-uud gadnii tuslamjiin saya saya USD.iig idej uugaad l yavj bgaa. Yag heregtei humuustee hursen eseh n ergelzeetei. Ihevchlen gishuud tomchuudiin huuhduud l hamragddag

... Shake ... (зочин)

Setgeldee durelzsen galtai edakuud shoo ...

Stormy

Чуупс гуай яагаад санаа чинь зовоод байгаан

Ицми

680 цуглацан байшдээ... би зөв бодсонуу :Р

Moonoo (зочин)

Сда щүү хаха

Khan-So

zov l ym shig bn hehe

ataarhu aza (зочин)

Shan dulaan tsag irnee shan sergeltei zaluus shuu tanar min

Жинчин

Блогчиддоо болон Ицми-д баярлаж байнаа ... Дараа дараагийн ийм буянтай үйлсэд чадах чинээгээрээ оролцох болноо...

Elegiya

vneheer saihan vils bnaa

энхээ (зочин)

Гоя цагаан цайлган хүн хүнээ ойлгосон бас хаяа мэдрэлтсэн цензургүй талбар шүү.

ЦагааНТаН

хөөе ЦагаанТаныг оролцуулалгүй ийм хийж болж бгаамуу би хамсийлдаа.... Өөөө та нар ингэх бсымуу тэ... Манайхаан w_onlooker@yahoo.com хаягаар холбоо тогтоож бно шдээ би оролцмоор бнаа би ийм юмыг мэддэггүй бсан шдээ ЗААВАЛ ХОЛБОО БАРЬ

Ицми

дараагийн үйл ажиллагаанд оролцох боломж бүрэн бий... сэтгэл гаргасанд баярлалаа onlooker :)

Elkhan

Сайн үйлс дэлгэрэх болтугай...

Witness (зочин)

Гоё шүү та нар. Би ч гэсэн оролцоноо.

Ицми

Витнесс: тэгээрэй хө...

ЦагааНТаН

yohh daraa n boloh ymu odoo l sanaa amarchiine ntr

МиМи

лаг хүнүүс юмаа. схан бичлэгээрээ биднийгээ баярлуулаад зогсохгүй. зөндөө олон сайн үйлс хийжээдаг.бүүр халууцчлаа :Б

◤SugarPlum◥ (зочин)

Манай блогоор зочилоорой....!!!

Цэцгээ

Buyantai sain humuus shuu. Baharhaj bayarlaj baina aa. Ene udaagiinh ni amjsangui daraagiinh ni zaaval oroltsonoo:)

secretwish (зочин)

вааав ёстой сайхан зүйл хийжээ, ийм сайхан зүйлсийг санаачилдаг залуустаа талархаж явдаг шүү, бусдад буян хийх боломжийг олгодогт тань, та нар шүү

Ицми

Нууцхан: ммм... чи мэн яачуу... дээрийн надын уурласнаас болоод орж ирэхээ больцымуу кк

secretwish (зочин)

дүххх, нээххх сонин болцышд :((
тэхдээ чамаас бас айгаад намайг орж ирэхэд бараг уурлах байх гэж бодоод сэмхэн гэтэж орж ирж уншчаад гарчдымоо, чи мэдээгүйздээ ккк
чи бас намайг санасымуу тээ, би бас санасооо :P

Ицми

хаха санаалайсышд :Р

одоо биштий тэгж бод... би нь хурдан уурлаж, хурдан мартачдын амар :Р

secretwish (зочин)

за ашгүйдээ

мартаж чаддаггүй матрын ордных бaйсан бол одоо наанаа :P

LoveLove

Саяхан хуучин цүнхнүүдээ янзлаад карманууды нь уудлаж байсан чинь Эмүжингийн чихний хагалгааны төлбөрийн баримт гарч ирсэн. Нээх гоя санагдаж билээ :)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)