Ярилцы : Би хотдоо... ХОТЫН ХҮН шиг амьдармаар байна болохуу?

Би аль нэгэн нутгийн зөвлөлд хамрагддаггүй, хамрагдахыг ч хүсдэггүй, гудамжиндаа хөршийн холбоо үүсгэж, байрныхантайгаа хөлсөө гартал тоглож өссөн хотын хүүхэд...

Би хөдөө зугаалж, морь унах дуртай ч төрж өссөн хотынхоо тоос татсан гудамжийг санадаг учраас, тэнд уддаггүй. Багаасаа би хотын гудамжинд хөвгүүдийг дидандаж байхад чирта тоглож, дээс эргүүлж явлаа.

Гэтэл...

Төв аймгаас эхлээд багахангайгаас гарсан хөдөөний хэдэн удирдлагуудын гар дамжсан Улаанбаатар минь өдгөө хогийн тантан шиг л болсон байна. Хавар намартаа үсээ зассан хүүхэд шиг өнгөлөг байдаг хотын бургаснууд “засал” гэж юу байдгийг мартан сарзайж, үерийн урсгал шиг түрэн ирсэн хөдөөнийхний хөлд үрэгдсэн гудамж талбай нус цэрээр дүүрч, хаа сайгүй хог, хаа сайгүй архичид болжээ...

Сая гарсан хүн амтай, тэднийх нь талаас илүү нь залуус амьдардаг энэ хотын удирдлагууд аль баарны эзэн хэдэн цагт баараа хаахыг дүрэмдэж, бидний ууж идэхийг, унтаж амрахыг хүртэл захиргаадан заадаг болжээ. Тэгээд би гадны найз нөхдөө ирэхэд нь “одоо унт” гэж хэлэх эсвэл “хоёулаа явж хууль зөрчье” гэж хэлэхээс аргагүй ичгэвтэр байдалд хүрч.

Би уг нь хотын хүн байсан... харин би одоо хотод амьдарч байгаа эсэхээ сайн мэдэхгүй л байна.

Удам дамжсан хотын удирдлагууд үе дамнасан хөдөөнийхөн болохоор тэд хот төлөвлөлт гэж юу байдгийг мэдэхгүй. Тэд зөвхөн замбараагүй газар олголт гэдгийг л мэднэ. Тэд орчин үеийн, иргэншсэн хотын иргэн хүний ЭРХ гэж юу болохыг мэдэхгүй. Тэдний олгосон замбараагүй газар олголтын гайгаар явган хүн гишгэх газаргүй болсныг ч анзаарахгүй.

Би аль ч намын гишүүн биш. Гэхдээ... Энэ удаа би энэ улсын нийт хүн амын тал хувь нь амьдардаг энэ хотод шинэчлэлийн салхи гараасай гэж хүсч байна. Үүнээс цааш би гишгэх газаргүй бухимдаж, амьдрах агааргүй өвдөж, давхих замгүй стресстмээргүй байна...

Энэ хотод Хонхны дуу эгшиглэж, залуус ардчиллыг сонгож, нэг удаа ч болов цоо шинэ хүмүүс нийслэлийг удирдаасай гэж хүсч байна. Бас тэр хүмүүс гарсан хойноо бидний итгэлийг бүү хөсөрдүүлээсэй гэж хүсч байна.

Нийслэл хотоо өөрчилмөөр байвал, хотдоо хотын хүн шиг амьдармаар байвал эмээ, өвөө нараас өрсөж саналаа өгөөрэй залуусаа, заавал шүү!

Намайг Амараа гэдэггүээ... уучлаарай намайг Ицми гдг :Р

start=77 , cViewSize=50 , cPageCount=3

Сэтгэгдэл: 127-с 78-127 харуулж байна

мазаалай, батак, Батак
Зочин

Хэн дуртай нь хаа хүссэн газраа хашаа хатгаж амьдардгийг нь болиулчихмаар байгаам шд. Дэд бүтцийг нь шийдэж чадкуу бол тэр коммунист аргаа хэрэглээд "За найзуудаа одоо болсон. Одоо түрхэн хүлээжий. Бяд эндээ жаахан түвхнээдхий. Тэгсний дараа та наашаа нүүгээд ир. Эсүүл та өөрөө хийх ажлаа олчоод, энд нэг дэд бүтэц нь шийдэгдсэн газар хэл амгүй шигдээд амьдар." гээд хэлчдэг болмоор санагдаад. Яадын угаасаа би эвээр болохгүй юмыг иймэрхүүдүү хүчээр шийдчихмээр санагдаадайды :P

TigerFish

зочин гоя шаажийшд

Зочин

Сүүлийн Зочны хүч хэрэглэж хүчиндэхийг дэмжжийн :P

Ицми

Тайгерын дээд талд байгаа хоёр Зочныг би дэмжжийн :Р

MrB

АНеыыхан түүхэндээ хотыг авж хотоос хоол идэж үзээгүй, тэгээд яасан Үүлд хотыг манантуулах даалгавар өгжээ. Бид хотын залуучууд яагаад энэ 2 хон өвөр түрийндээ орсон намын аль нэгийг дэмжих ёстой юм бэ? Алтанхуяг Батболд 2ын хооронд хир их ялгаа байна вэ?

Ицми

өөр сонгочихоор хүмүүс үнэндээ л алга даа кк

Дээс...

ицми хүртэл сонгуульжчих юм байналдай :ъ

Ицми

Дээс минь дээ... хувь заяа шийдвэрлэх сонголт болчихоод байна шүү кк

...Shake...

Дараагийн сонгуульд бүгдээрээ нэр дэьшиж балингий нь хутгах уу ... айййн :р

TigerFish

юун ч эмзэгхэн хувь заяатаймдээ :p

MrB

Shake Big like, New Party Club!! interested?

bataa123 (зочин)

hotiinhon ingej bhad ni manai huduuniihun huduuguu hugjuuleed avaasai bilee

Ицми

дараагийн сонгуульд дэвшнээ :Р

Зочин

Ицми тэгүүлэн миний хэлсэн хүч хэрэглэх аргыг хэрэглээрэй. Харин би хөдөө дэвшнээ. Хөдөөгөө хөгжүүлээд буцааж татнаа :P

Ардын намд аруун зуун жил угаалгасан тархийг нь л шинээр угаах хэрэг гарах нь дээ :P

MrB

MANAN-d toorson ard tumendee nar manduulhiisan etr

Монгол улсын иргэн (зочин)

BIG LIKE яоооог үнэн гү их сониоооон миний таньдаг бүх хүн л шинэчлэл ардчилал гэж ярьдаг бүүр өвөө нар хүртэл одоо залуучууддаа тэр улс орны жолоог атгуул гэж мэгдэг мөртлөнгөө дандаа л нөгөө хэдэн нөхдүүд сонгогддог.... тээл би гайхаал унагалдай шиг орьлоол өнгөрдий ш дэ

Нэг_хүү

likeee

Нэг_хүү

salhi shig heregtei yum alga

MrB

hamgiin gol ni ter zaluuchuudiinh ni 80 % ni namgui zugeer haraal gaihaal zogsjiishdee , Ardichillaiig guivuulagchid (AN), post communistuud (MAN)yag adilhan zovhon ner ni oor

Ицми

Зочин: тархи угаах ажилд нь амжилт.. надаас фэйри аваарай :Р

Иргэн: хахаха унагалдай яаж орилдын :Р

оранж (зочин)

би угаасаа дараагийн сонгуульд нэр дэвшинэ. нааг сонгоорой зао. фэминистүүдээ......... хахаха

Gorgeous

Еэсссс хүн бүр л дор бүрнээ хотын соёлд суралцаа явчуул уган сайхан болхи бгаашд. Надаар юу дутхуу гэж хэзээ ч бодож болохгүй. Далайд дусал нэмэр гэдэг зүйр үг ихээ үнэн үг шүү.

TigerFish

100

САНАСААР

хэн чиг л тэгмээрлийндаг

Зочин

лрх

Янзагахан

Эртээд би автобусанд суух гээд буудал дээр зогсож байтал хажууд жимсны худалдаа хийж худалдагч болон худалдан авачын хоооронд ийм яриа өрнөж билээ.
Худалдан авагч: Эгчээ энэ цаасыг хаана хаяхуу наана чинь хогын сав байна уу?
Худалдагч: Байхгүйээ наанаа хаячихгүй юу тэгтээ тэргүй бүгд л хаяж байхад
Худалдан авагч ихэд тээнэглэзэн эргэн тойрноо харахаараар би их л ширүүнээр цүнхлэж яваад гэртэ хаяхгүй юу хогийн сав тэнд ч гэсэн байна гэж хэлээд унаандаа суусан даа

ж.энхээ (зочин)

юун хэлэх гэж байгаа гоя санаандаа жалга довны үзэл хавчуулцын хэ хэ.

Угсаа гарал,удам судар ярихын бол Монголчууд бүгдээрээ малчин угшилтай нүүдэлчин ард түмэн биздээ.

Бид бүгдээрээ Монгол хүмүүс.

Сансрын нисгэгч

Хөдөө хөгжиж байж л хот дэд бүтцээ ярьна. Хэрвээ шууд шилжих хөдөлгөөнийг нь хаагаад унавал хүний эрхийг дээдэлдэггүй улс болно. Миний бодлоор эхний ээлжинд бүсүүдийн тулгуур хот(аймаг биш) уудыг хөгжүүлэх хэрэгтэй. Шилжих хөдөлгөөн багасаад ирэхэд Бат-Үүл гуайн санаачилж байгаа төсөл сайхан хэрэгжих байх. Эцсийн эцэст хамтдаа л хөгжихгүй бол хол явахгүй шүү дээ

chuups (зочин)

er ni bol bidnii songolt shuu dee, hun buhen songuulidaa idevhtei oroltsoj zov hunee songoosoi gej bodjiin, odoo neeree oorshilt hiih tsag bolsoon,
hun buhen songuuli yarij baina gedeg chin uls oron uneheer bolohgui, yalzran doroitsonii shinj gej negen mundag hun helsen baidgiin bn lee shuu

Цоомоо (зочин)

Гэхдээ Ицми мэдээж бүх хөдөөнийхөн хог, нус цэрээ хаядаггүй. Бүх хотод төрж өсөгсөд соёлтой биш гэдэгтэй санал нэгдэнэ биздээ :-)

Ицми

санаа наалджийн Цоомоо

Ицми

хотынхон ч гсн хог хаядаг... хүн л бол хүн... иргэдийн хувьд хот хөдөөдөө байгаа юм биш... харин удирдлагын хувьд өөр гэж бичсэн ухаантай юм уг нь

Ц (зочин)

Аа гамбир би дутуу ойж ;-)

Зочин

тэгвэл шөнөжингөө баардаад байж дээ хүссэнээрээ.

Witness (зочин)

Намайг Амараа гэдэггүй, намайг Ицми ч гэдэггүй. Гэхдээ би та хоёрыг бүрэн дэмжиж байна.

Дур татагч

үнэхээр снал нийлдэг тэр хдөөны хүмүүс хөөрхий бас юм үзэх гээд ирж болно л доо тгхдээ хамгийн гол н хотыг мин л битгий бузарлаасай гэж л хүсжийн .. Эсвэл тгж их улсынхаа хөгжлийг харахыг хүсээд бвуул хөөрхий тэдэнд амьдарж бгаа газрыг н гоё болгоод өгчихгүй.. Угаасаа хотод машин барьжаа хүмүүс нтр н ч тэр ихэнхи н хөдөөнөөс ирсэн малаа давхиад хээр явжаа юм шиг л хаа хамагүй тоормозлож замыг түгжрүүлжаам шдээ хммм

Зочин

Aliman hatsart toirgoo soliod ahiad devsheed baigaam daa, ter yer ni eruul hun monuu kk? Bi khotiin utaag 1 jiliin dotor 50% buulgana gedgee amlachihyya, khashaagaa ogood 3 oroo bairnii tulkuuree avaarai ene ter gej dunkhuurj baisniig ni sanaj bn. Enkh tavivnii guuriig yamar bolgoloo, arai denduu, yag hodoo

ж.энхээ (зочин)

Мэдэхгүйм даа тээд,дээд талын суудалд зөв хүнүүс суухгүй болохоор бид нарыг хоорондоо хот хөдөө гээд харгалдуулаад байгаан юм шиг санагдаад бухимдаад байхын хэ хэ...

Магадлал o:Монголын охидыг хүссэнээрээ эдлээл гарч байгаа хужааг гадаагаад гэхгүй хэнийг гадагаад хүмүүн гэнэм бэ.kkkk

Хармогү

хаха уншиж эхлэхдээ намайг Ицми гэдэг гээ л бүр нүдэнд харагдаад байсым ккк... Тэгсэн яг доороо байна шүү..
Санаа үнэхээр наалдаж байна. Хөдөөний юмнууд гээд хэлчихээр муухай юм болчих гээд байдаг болохоос уг нь бол яг үнэн шд..Хэн амар амьдрах гэж хотруу орж ирчихээд бүдүүлэгтээд байна, хэн хулгай хийж, хүн дээрэмдээд олигтой ч хийж чадахгүй хүн алаад.. хэн архидаад заваараад яваад байна гээд ярьвал хэдэн .... л ихэнх нь байгаад байна. Газраа ч мэдэхгүй байж такси барьчихаад тойрч давхиад байга нь хэн байна??? гээд л байнаа байна... Гэхдээ мэдээж л бүгд биш л дээ..

Elegiya

bi hotdoo hotiin hvn shig amidarmaar bna

Amaraa (зочин)

Namaig Amaraa gedeg, bi yag Amaraa-iin helj baigaa shig thdee Itsme-tei amidarmaar bn. Margaash avilgach, gazar nutgaa hudaldagdagch kommunistuudiig tsusguigeer tulhen unagaah shiidverleh odor. Bid Oluulaa, saihan bnaa

bandgar baagii (зочин)

үнэн миний мөнгийг ямаандаа нэг нь өгдөг нөгөө нь авдаг тэгээд ерөнхий сайд нь үйлдвэртээ надаас татвар нэрээр авсан тэтгэмж болгон өгдгийг бас ухаагүй уурхайгаа зараад 21000 болгоод тараадаг мөнгөнд цададгүй мөрийтөй тоглодог архи хийж зардаг ард түмнээ ялгадаг хүмүүсийг үзэн ядаж байна

Зочин

нар

gjhs†amka

Ялсан шүү. Имци

Гэхдээ бид нар өөрсдөө хотоо хайрлах ёстой гэж би боддог. Бид нар хотдоо соёлтой амьдарч, өөрсдийнхөө чадах хэмжээнд хүртэлд сайныг хийж амьдрах хэрэгтэй.

zuvuu zuv (зочин)

bi ug n huduunii huuhed l dee gehdee er n bol zuv huduunuus l humuus orood ireheer argagui ungu zus n buurad hetsuu bolood irdeg huduunihun denduu buduuleg nus tseree hayad zavaar yavad bdag n unen ghdee bs soyoltei tseverch hotiihnoos ch archaatai hotdoo hairtai oyutnuud zunduu bdag shuu

Delgerbayar

Saihan niitlel bolson baina shuu.

Зочин

Unuudur goliin ursgal harahaar gol yavlaa gevch zogsoh gazar oldsongui nil hog hun ch ih baisan gehdee hog humuusee yagaad dahiad irehgui yum shig nogoohon hayna ve

ari (зочин)

hotjilt gedeg ug huduujilt boloh gd bna uu da hmm

Амрагч

Ууж идэхийг бол орос манай хоёрт л задгай тавьчихсийн. Би л лав Бээжинд манай УБ шиг тав алхаад л нэг баар байдгийг мэдэхгүй юм байна. Очдогоос Бээжин л ойрхон байна л даа. Өөр газар бараг очиж үзээгүй ээ.

Энэ баар савыг цөөрүүлэхээс л эхэлмээр байгаа юм даа. Тэгэнгүүт нөгөө залуучууд охидууд нь чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байхгүй энэ гээд их олон юм ярих байх. Бидний одоогийн нөхцөлд чөлөөт цаг хүнд байна гэж би л лав төсөөлөхгүй л байгаа юм даа. Ямар гавьяа байгуулаад яаж улс орноо өөд нь татчихаад чөлөөт цаг гараад байгаа улс юм бол доо хөөрхийс.

huyagaa (зочин)

ene radio ajillahgui bna uu? savaaguiteed darsan chini us togond tsohiulsan yum shig bolchloo, tohiruulahgui bol medreliin emchilgee gej oilgohoor bna shu :

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)