Блогчдыг монгол хэлийг устгаж үгүй хийжийн гээл олон долоон юм яриа байдын. Энэ чатны хэллэг нэххх эх хэлийг устгаж үгүй хийгээд байна ч гэж юу байхав. Монгол улс тэгтлээ дархлаагаа алдчихсан гэж бодку л байна. Энд ингэж элий балайм шиг бичдэг ч ажил хэрэг, албаны юман дээр инкээд солиороод суужийдаг ч гэж юу байхав.
Харин бядныг шүүмжилж байхаар албаны ажлын юман дээрээ алдаатай бичээд байдаг баагийнуудаа шүүмжилвэл барав.
ТВ-ээр гарч байгаа рекламны текстүүд бүгд алдаатай. Оюуны хомсдолтой хүмүүс реклам хийлгэдиймүү хаашаан. Өмнөөс чинь ичиж үхкээд байхын.
Сүүлийн үед нэг утгагүй үг гарч ирж. НИЛЭЭДГҮЙ гэнэ үү. Энэ мэт ямар ч утга авцалдаагүй, худлаа маягласан үгнүүд чинь монгол хэлийг сөнөөхдөө тулна байх. Энэ новшийн үг мэдээж хэвлэл мэдээллийнхнээс л гаралтай байх. За... одоо... жишээлбэл... жишээ нь.... гэх мэтээр таван үг холбоод хэлчихэж чадахгүй байж худлаа үнэн үг зохиож алцаганаж ярьдаг ТВ-ийнхэнтэй шууд холбооотой.
Нилээдгүй гдг үг ямар утгатайн бэ хүмүүсээ ай? Бодоод үз дээ.
Нийгмийн толь сонины нэг дугаарт “Хог хаягдлын төлбөр тооцоо гэр хорооллынхны дунд нилээдгүй маргаан үүсгэдэг” ингэж бичжээ. За энэ өгүүлбэрийг аваад үзье л дээ. Нийтлэлийн утгатайгаа дүйж бодвол Гэр хорооллынхны дунд төлбөр тооцоо багагүй маргаан дэгдээдэг юм байна гэж монголчилж ойлгоё. Гэтэл мань сэтгүүлч энд яг ямар утга бодож энэ нилээдгүй гэдэг тэнэг үгийг оруулсныг сайн ойлгосонгүй.
Нилээд- энэ бол их гэсэн утгатай. Багагүй, цөөнгүй гэх мэт үгээр орлуулж болохоор үг.
Гэтэл энэ үгийг өгүүлбэрт оруулсан байгааг нь харахаар яах аргагүй багагүй, цөөнгүй гсн утгаар оруулсан байгаа юм. Тэгсэн атлаа –гүй гдг үгүйсгэсэн юм залгаа хаячихаар одоо юу гэж ойлгох вэ. “Гэр хороллынхны дунд төлбөр тооцоо нилээд бишээ нилээдгүй маргаан үүсгэдэг” гсн үг үү? Яг аль утгаар нь ойлгох вэ?
Энэ мэт хогийн утгагүй шинэ үг монгол хэлэнд оруулж, монгол хэлний утга авцалдааг алдуулахаа больмоор л байна шүү.


66 сэтгэгдэл:
маш бага маргаан үүсгэдэг гэсэн санаа гаржээн.
НИЙТЛЭЛ Нь болохоор багагүй маргаан дэгдээдэг гдг утгатай байгаан зайлуул
Загатнасан газар ганц сайхан маажлаа даа. Наад үгийг чинь сонсхоороо шууд л баас хүрдийшд.Ёстой санаа дэндүү нийлэв
Монгол хэл устахгүй гэдэгтэй санал нэг байна. Нийгмийн толь энтэр битий уншиж бай ицми,тиймэрхүү сонингууд текстээрээ биш зургаараа хэрэглэгчдээ татдышдээ. Худлаа юм зохиож бичнэ гэж юүхэв яг чиний НҮБийн хуралд яваад хүнтэй өрөө хувааж буудалд байсан гэдэг шиг хьхьхь
хиа хиа хиа. тэр зэргийн юман дээр худлаа *аадаг нь би биш л дээ. чамд итгүүлкээд зургаа тавих нь ч хаашаам чихшг хиа хиа хиа /Мэсийн инээдээр инээв/
Уул шугамандаа их биш гэсэн утгыг илэрхийлээд байна гэж... Нилээн бага ч гэж хэрэглэж болно нилээн их ч гэж хэрэглэж болно. Тэхээр “их“ гэсэн утга илэрхийлээд байна уу? эсхүл хүч нэмсэн үг болоод байна уу?
энэ бол ямар ч утга илэрхийлээгүй буюу ерөөсөө л монгол хэлэнд огт байхгүй, зохиомол утгагүй үг
мэсийн инээд гэж юу байдын? хьхьхь. зүгээр өөрийхөөрөө л инээнэ биз. Ямар хуралд хэзээ явсанаа хэлчих л дээ тэгээл болоо шд
Иймэрхүү жинхэнэ хутга шаасан үгийг манайхан их хэрэглэдэг шүү дээ. Нэлээд гэдэг их, олон гэсэн утгатай. Үгүй гэдэгтэй нийлэхээрээ нэлээд биш гэсэн утгатай болчихно.
За мөн хичнээн гэж нэг үг байна. Уг нь хэчнээн гэж бичих ёстой юм. Хэд, хэдэн гэсэн үгтэй язгуур нэг тооны нэр шүү дээ. Атал хир гэсэн үгний хи язгуураар нь бичээд байгаа юм. Мөн мөн бэлгэ гэж үг байна. Хүнд өгөх бэлэг бол бэлэг, бэлгэ дэмбэрэл, бэлиг эрхтэн, билиг оюун гээд бэлэг гэсэн дуудлагатай үг 5 янзаар бичигдэж, 9 өөр утгыг агуулсан үг шүү дээ. Энэ мэтчилэн өчнөөн юм байна дөө. Т.Галсан гуайтай уулзах юм бол ч...
хиа хиа хиа... энэ инээдийг бичих их таатай сэтгэгдэл төрүүлдийм байна. хиа хиа хиа... Залуу манлайлагчдын чуулга уулзалт гэж нэг юм болсымаа. өөр чамд ямар мэдээлэл хэрэгтэй байна... эсүүл чи намайг тийшээ очоогүй худлаа *аасан байна гэдгээрээ л ойлгооч. би чамд одо тээл итгүүлкээл чичрээл тэй... хиа хиа хиа...
Болдуушд: харин яг зөв хө. нэлээд үү нилээд үү бас би сайн мэдкү байгаан. хэчнээн, хэр зэрэг гэх үгүүдийг и-ээр бичдэг нь бас буруушдээ. чи яг зөв хэллээ
чи манлайлна биз хьхь. Гайхлаа шд, тийм байлгүй дээ.
Миний таньдаг 2 хүн энэ үгийг хэргэлдэг юм байна
чиний наад инээд чинь ямар сонин юм бэ 1-ээ. хьхь гэхээр чинь эгшиггүй болохоор нэхх сонин уншигдаад байшд
Сая мэдээ уншаа явахнээ http://www.monkey.mn/read//9367/ гэсэн урл дээр Ицми-гийн бичсэн ём байж байна. Тэхээр нь оригоор нь унших гээд ороод ирлээ, бас коммент нь их чухал тийм үү
Нээрээ нэлээд үү, нилээд үү сайн мэдкүүмаа. Би уг нь нэ язгууртай гэж боддоод нэлээд гэж бичдэг.Нэлэнхүй, нэлдээ гэх мэт... за байжий би толь бичиг хараадхая.
Хөөе зочид мочдоо наа хараалаа * энэ тэртэй бичуул яасын бэ эвгүй ш дээ хүн харсан
Санжаад: тэхх хэхэ. тайнкс. оригор нь уншкээд ороод ирсэнд.
Болдуушд: за тэг хэхэ
Нилээдгүй өндөр ач холбоглолтой байж болохуйц сэдэв байна гэж хэлмээр байна.
хъ хъ хъ энэ бас их сайхан инээх хэлбэр байшүү хь хь хь
оригоор нь ункээд , бас дараа нь яаж муулуулахыг нь харах гээд хихихихи
хүний мууд дуртай хог вэ хэхэ
tv vzeh, zar sonsoh, ter surwaljlagiin door bichsen tailbar ntr ni zarimdaa icheed suwgaa solihod hvrgedeg sht. hewlel medeeleliinhee bvgd bish ch tiim asuudaltai hvmvvs olon bdiin bnleee shoo. bid ch yahuu ted chini mgl-n nvvr tsarai sht neg talaaraa bas. terniigee teed meddeg ch ymuu vgvi ch ymuudaa bas ketsvv ketsvv
нэг гүчтэй сэдэв гаргаж ирээл биччүүл цаадуул нь ииш тийш нь копидоод БИЧЭЭЧ нуль ПИ-АР болчих болтойн
үг-д хэцүү хэцүү. яадым байгаан кк
ХЭХЭ САЙХАН БИЧИЖ
Нилээдгүй шуугиан тарьжээ
Ицми найзаа Ц.Дамдинсүрэнгийн Монгол үсгийн дүрмийн толь дээр нэлийх, нэлдээ, нэлээд... гэсэн байна. нилээд биш, нэлээд шүү. уншсан нөхдүүд хожмоо санаж явна биз гэсэн ккк
ТВ, сонин дээр гарсан реклам, үг өгүүлбэр, текстүүд бол үнэндээ л нүүр улаймаар....
нэлээд гэдэг үг монгол хэлний үгийн санд байдаг ч гэлээ манайхан шууд л өөрсдийнхөө дур зоргоор нөхцөл, залгавар, дагавар залгаад л, хувиргаад л... шинэ цагийн, орчин үеийн монгол хэлний дүрэм болоод цоо шинэ үгийн сан бүрдүүлэхдээ гарамгай болчихсон шүү дээ.
Бас нэмэхэд нэлээн биш нэлээд шүү. ккк.
Нээрээ аймар гоё гэдэг дарваан үг байна шд. Би сас сая нэг хүнтэй месс-дэж байгаад аймар гоё гэцэн л явжийна. Гоё юмнаас хүн айдаггүй л байхгүй юу. Үнэхээр гоё, нүд булаам сайхан, хараа татам хөөрхөн гэх мэтээр хэлж болий шд гэсэн пха пха пха
Бас нэмэхэд нэлээн биш нэлээд шүү. ккк.
Нээрээ аймар гоё гэдэг дарваан үг байна шд. Би сас сая нэг хүнтэй месс-дэж байгаад аймар гоё гэцэн л явжийна. Гоё юмнаас хүн айдаггүй л байхгүй юу. Үнэхээр гоё, нүд булаам сайхан, хараа татам хөөрхөн гэх мэтээр хэлж болий шд гэсэн пха пха пха
Бас нэмэхэд нэлээн биш нэлээд шүү. ккк.
Нээрээ аймар гоё гэдэг дарваан үг байна шд. Би сас сая нэг хүнтэй месс-дэж байгаад аймар гоё гэцэн л явжийна. Гоё юмнаас хүн айдаггүй л байхгүй юу. Үнэхээр гоё, нүд булаам сайхан, хараа татам хөөрхөн гэх мэтээр хэлж болий шд гэсэн пха пха пха
1-рт. НЭЛЭЭДГҮЙ гэж бичих байх гэж бодож байна. НЭЛЭЭД их хүн цугласан байлаа гэхэд хэрэглэгдэнэ. Хүний алдааг шүүмжлэх гэж байгаа бол эхлээд зөв бичээд сурчих, өөрөө алдаатай шаачаад хүнийг алдаа гээд суух нь одоо хаашаа ч юм бэ дэ.
2-рт. “Энэ чатны хэллэг нэххх эх хэлийг устгаж үгүй хийгээд байна ч гэж юу байхав. Монгол улс тэгтлээ дархлаагаа алдчихсан гэж бодку л байна“ гэж чи бодож байхад нөгөө хэсэг хүмүүс “ТВ-ээр гарч байгаа рекламны текстүүд эх хэлийг устгаж үгүй хийгээд байна ч гэж юу байхав“ гэж бодож болно тийм ээ?
3-рт. Та нарын энэ блогтоо л ганцхан хэрэглэдэг гээд хэлээд байдаг наад ярианы үг чинь блогоос хэтрээд өдөр тутмын веб хуудсуудад байх болсон. Артгаа, Гамп 2-ынх бол бүх ном болоод хэвлэгдээд гарлаа. Энэ чинь чиний муулаад байгаа рекламнаас илүү нөлөөтэй эд биш гэж үү?
Эцэст нь хүн муулах гэж байгаа бол эхлээд өөрөө алдаагүй бичээд сурчих. Ядаж л НЭЛЭЭДГҮЙ гэдгээ зөв бичиж сурчихаад юм ярьж явбал хүн хүлээж авах нь илүү юм уу гэж бодох юм
Болдууш: тэгсэн байнуу. нхн. тайнкс хө. нэлээд гэж бичиж байя үүнээс хойш.
Лийфд: харин тэхх.
Болдууш: нэлээн гэдэг үг огт байхгүй гэж үү. нхн. дахиал тайнкс хэхэ.
Ягтиймээ: Зөв бичих дүрэм, утгын алдаа хоёр чинь шааал ондоо. чи ч юугаа мэдхэв дээ чихшг хаха
“Хог хаягдлын төлбөр тооцоо гэр хорооллынхны дунд нилээдгүй маргаан үүсгэдэг”
энэ одоо “Хог хаягдлын төлбөр тооцоо гэр хорооллынхны дунд нэлээд маргаан үүсгэдэг” гээд шууд хэлчиж чадахаа байцан, амьхандаа жаахан зөөлрүүлж тойруулж хэлж байгаа нь юм байна гэж л би ойлгоод байна шт. хэлэх гэснээ шууд ч хэлчихэж чадахаа байсын байлгүй дээ
эсүүл их чухал ярьж байгаа юм болов уу гэсссс :-p
sonin. site-iin niitlel duurchee. ochdor bi aimaar yum sonsson. chingeltei duurgiin songuuliin tuhai undesnii televizeer garch bainaa. suuliin arvaad jil gegeen duriig n harj duug n sonsson ah huu medee unshjiina. gesnee songuuliin irts hangalttai sain baigaa tuld nuhun songuuli huchingui boloh naidvargui bolloo gejaam daa. aav bid 2 shimten uzej baisan tul bultiisen nudeer 2 bie harlaashd. esuul ter setguulch huchingui bolchoosoi gej bodjiisiin boluu?
Бичгийн хэл ярианы хэл албан бичгийн гээл олон янз байгаа л даа. Гэхдээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарим нэг ичмээр гэмээр алдаа олон гарнаа. “ий“, “ы“ хоёр яагаад ялгаатай тухай зарим хүн ердөө ойдгүйм шиг байна лээ.
Жиа би тайлах гээд үздиймуу,
Нилээдгүй - уг нь нилээд газар авч байгаа авч ямар ч үр дүнгүй гэсэн үг юм бол уу ккк :P
“Хог хаягдлын төлбөр тооцоо гэр хорооллынхны дунд нилээдгүй маргаан үүсгэдэг“ тэр хэд маргаад хаа холдох вэдэ :P
Харин тийн бас хүмсүүдийн гэдэг үгийг бараг зурагтаар гарч байгаа бүх хүн хэрэглэдэг. Тэр яг юу гэсэн үгүү. Хүмүүс гэдэг чинь олон тоон дээр хэлж байгаа дээр нь дахиад үүд залгачихаар... би ойлгодоггүйен
за тэр шаалтуур ягтийм л энд дутчихдаа, энэ ягтийм-н шаалт нэлээдгүй ихсэх хандлагатай (Үүнийг анимын тайлснаар ойлговол зохилтой)
Өсөхөөс сурсан үндэсний хэл
Мартаж болшгүй соёл
Үхтэл орших төрөлх нутаг
Салж болшгүй орон
Төрөх үхэх 2тоо гайгүйхэн шиг байж байгаад үхвэл барав. Тэгэж ярих юм бол “Тэнэг“ гэж үг Монголд байгаагүй юм шүү!
Төрөлх хятад хэлээ олигтой сураагүй байж та нар худлаа битгий бархиараад бай.
Я.Цэвэлийн “ногоон толь“ дээр хуучин бичгээр юу гэж бичсэн байна, харчихвал мэднэ, бие биенээ бүүтүгэй.
toli.query.mn
Хахаха, ЭРДЭНЭ бүү тэнэгтмой.
нилээдгүй гэдгийг вол би их ч биш бага ч бич гэж ойлгоод байгаа ш дэ.Гэхдээ бол ер нь өсчил яваа гэж
хандалт яалт чгүү гүүглийн дээр юм бишүү. :р
Төрөө минь ээ. Нилээдгүй гэдэг монгол үг байхгүй. энэ нь ямар ч утгагүй гээд бичээд байхад чинь дээ. наад үгээ битгий хэрэглэж байгаарай гуйж байна.
Даод: яахкээд найрын ширээний ард ярьжийсан балай дэмий юмыг энд яриад байдым дээ хэхэ
би бол дандаа тэр үг үсгийн алдаанд санаа зовсоор бүүр ядарчихын... ганц муу блогтоо л өөрийнхөөрөө юуунд ч санаа зовку бичиж өөрийгоо амраажийшд...энэ минь байхгүй бол яаана даа.
Ta nar ch end nileedgui xereldjee
Baga bagagui
Tsuun tsuungui
Jijig jijiggui
Tom tomgui
Ix ixgui
Undur undurgui
Namxan namxangui
Geed l unuudurjin bichij bolno
bi buruu gej bodoxgui bna
Ta nar ch end nileedgui xereldjee
Baga bagagui
Tsuun tsuungui
Jijig jijiggui
Tom tomgui
Ix ixgui
Undur undurgui
Namxan namxangui
Geed l unuudurjin bichij bolno
bi buruu gej bodoxgui bna
хэрвээ хэмжээ заасан гэдэг утгаараа бол энэ чинь бүр асар их хэмжээ болж хувьрах байх оо, үлэмжхэн гэвэл бүр асар ихийг хэлж байгаа хэрэг болдог биддэ
наад үгнүүд чинь зөв хө. гэхдээ нилээдгүй гэдэг үгний хувьд утга нь буруу болчихоод байгаа юм. хэрвээ “тэр тийм ч намхангүй“ гэвэл хүн өндөр биш юм байна гэж ойлгоноо доо. гэтэл “нилээдгүй маргаан дэгдээжээ“ гэхээр хүн маргаан дэгдээгээгүй юм байна гэж ойлгоно биз дээ. гэтэл нилээдгүй гэдэг үгийг эсрэг утгаар нь ашиглаад байхаар яахуу. өөрөөр хэлбэл монгол хэлэнд шинэ үг оруулаад байна шдээ. тэгэхээр чи өөрөө Цэвэлийн толиноос нилээдгүй гэдэг үгийг хайгаад үзкү юу доо хө
Nileedgv gj vg yaj bhaw de. Nileed hereldjee l gj yaridag sanagdahiin. vgv ym bolowuu. za tegeed mongolchuud chin buruu yarij zuw oilgood sursan uls shde.
bi bvr mgl helnii bagsh egcheesee sanan sanan asuuj irlee sht yaltch vgvi “i“ tei ni zuw bolj taarsan sht odoo uur vg awch heltsie ee
Za Tseveld xelex xelexgui baix gedeg 2 zam bna xelexgui bol ter biz xelvel 2 zam bna tolind nemuulex nemuulexgui baix gedeg 2 zam bna nemuulexgui bol ter l biz nemexeer bol za za bur balarsan yum bolox yum bna eruusuu unuudruus exlen nileedgui gedeg ug xereglesen xumuus xoxino shuu
утгайтай юм хайж нээрэвтэж байхаар утгагүй юманд нээрэвтэж байх нь гоёшд угаасаан утгатай юм хаана ч байдаг билээ. энэ маргаан ч нээх утга төгөлдөр харагдахгүй л байна. :р
за санаа нь таалагдлаа...би өөрөө их өлөн нүдтэй хүн...өлөн гэдэг чинь сониуч гэсэн утгатай үг гэдгийг онцлоод яьахгүй бол араас өлөн энтэр гээд хэрүүл өдөх малууд олон болсон цөвүүн цаг...ТВ үзээд сууж байхад одонцоруудын ярилцлага их инээдтэй байдийштээ...аан, аа, одоо гэх мэт үг их хэрэглэнэ...тэгснээ нэлээдгүй ч бас байна...дуучин номин ярилцлага өгч байхдаа жишээ нь аа гэж 14, одоо гэж 21, манай гэж 8 удаа шаасан байхым...өгүүлбэр болгоны эхэн дунд аа гэж үг нэлээд орсон байх ёстой, одоо гэж үг дунд ба сүүл хавьцаа хэд хэд орсон байх ёстой, манай рок поп гэж най шаасан байх учиртай гээд галсаа шиг шүлэглэж болж байгаам...
Yagtiim'н блогоос үсрээд ороод ирлээ. Би бас наад үгийг чинь сонсоод уур хүрээд яваад байдаг байсын. Харин зөв л юм бичсэн байна.
Миний хэрэглэх дуртай үг
TV-geer zarim hutlugchid “za yamar ch baisan....“ gedeg teneg ugiig ih hereglediimaa. “Za yamar ch baisan amjilt husie“ gedeg chin “amjilt husmeergui bgaamuu, esvel amjilt gargana gedegt ni itgelgui bgaamuu....“ buu med. Neeh teneg ug ee.
Цэвэлийн толиноос харлаа. Монгол бичгээр нэлээд, нэлээн гэж уншигдахаар байгаа боловч кириллээр бичихдээ нилээд, нилээн гэж бичжээ.
Харин Дамдинсүрэн гуай Монгол үсгийн дүрмийн толио зохиохдоо нэлээд гэж оруулсан нь монгол бичгийн бичлэгийг дагасан байх гэж бодож байна.
Би хувьдаа “и“-тэй бичээд сурсан л даа.
харин тий энэ дээр би ицмийгин талд 100 хувь байнааа дандаа ийм байды ккк
харин тий би тийм сайн хүн биш өөрөө алдаатай бичдэг л дээ гэхдээ заримдаа арчаагүй алддаг надаас долоон доор хүмүүс байхы тэрийг харахаас хачин болоод байдышд нэгдүгээр ангийн хүүхдээс долоон дор жишээ зөндөө тиймээ эцмээ
neeree zov zov
ёоо сэтгэгдэл бичих гэж mouse3 аа 80 эргүүллээ кэкэ
blogchid neg l uws talruu hazaigad bh chn kk
Минийхээр бол “нилээдгүй“ гэдэг чинь нилээд байтугай тэрнээс их гэсэн утгатай үг гэж бодогдох юм?
hehehhehheheheheh