Амжуул Ицми, амжуул...

Би 2012-ын шокноос гарч чаддаггүйээ... таминьээ ккк. Юу юугүй дэлхий сүйрээд бүгдээрээ үхэхийн хооронд зүгээр л шууд нэг нэгнийгээ хайрлаяааа... хайрлаа хайрлаа явчий. Би одоо чөлөөтэй... үхсссс... яаааад би өдий хүртэл инкэээд тэнэгтээд явжийдым бэ.

Бодлоо л доо. Намайг үхсний дараа “зайлуул Ицми ганцаарааа явсаааааааар байгаад дууссышдээ. Тэр өөрөө л буруутай” гэнүү гэхээс “тэр ч журамт бүсгүй байсы шүү” гэж хэлкүздээ. Тиймээс би одоо чөлөөтэй. Надтай танилцах хүн байнуу. Тэр айди этэр асуугаад, утас этэр сураглаад байдаг хүмүүст шууд өгнө.... аа заа энэ жоохон сэтгэлийн хэт хөөрөлтэй юм болчих шиг боллоо этэр гэссс кк.. ядахдаа энчодоо хүнтэй амьдарч үзээд, хүүхэд гаргаж үзээд үхий л даа болку юу.

Тээд кану дуусах алдад өөртөө хэллээ. Амжуул Ицми, амжуул гэж.

Ерөөсөө л нэг битүү гатуу завь хийх хэрэгтэйм байна. Ямар тэр томыг хийж чадах биш. Өнөө оройноос эхлээд зүгээр суужийхаар модоо зороод эхэлнээ. Тээд яахнуу завиа хийчээд нэг аятайхан залуу олж аваад хуурч өнөө завиндаа суулгах хэрэг гарах нь. бас үхэхийн хооронд аятай аягүй харлаа гэж боджийнуу. Гүй. Тэрний чинь үр төлийг боджээн би. Үр төл гээч чинь ямар их чухал гэж боджээн таанууд.

Зиа тээд яахнуу. Хажуу хавиргандаа бас амьтад авч явнаа. Жижкэн завь юм чинь яахуу дээ. Ямар анааш хэд нугалаад аваад явалтай нь биш. Хоёр ялаа, хоёр жоом, хоёр хулгана, хоёр туулай /замбараагүй үрждийм чинь ядахдаа алж идий/, хоёр овчарк гэх мэт жоол жуул амьтан авч явнаа.

Гэснээс тэр кино үзсэн бараг л англи хэлтэй болчвуу яав. Нэг мэдсэн чинь л

-Өө нөү... Гордон... гөү гөү... өө яанаа... өү май гоооод... даанч яаваа... этэр гээл ай. Шууд англиштай болцышд би. Баярлаж л суулаа. Дөрүүн мянган цаасаар инкээд кино үзэнгээ англиштай болчдым байж гэж бодоод. Тээл өрөвдөлтэй юм гарахаар нь юу юугүй уйлкээл дарвайгаал эхлэнгүүт ард Аттила гэж нэг юм маасайтал инээгээд нулимсыг ямар ч утгагүй болгоо хаячхын. Тээд одоо хүн инээжаахад би уйлаад байлтай нь биш. Жоохон утга авцалдаатай байхку бол болкуйз дээ.

Зааа тэр маазрах ч яахуу. Ер нь бодлоо л доо. Хүн гээч чинь яасс өчүүхэн амьтанб. Тийм өчүүхэн байж яассс хорон муу үйлдэлтэй амьтанб. Байгаль эхдээ яагаад ч ийм муухай харгис ханддын. Тэгжийтэл байгаль эх ганц босоход л хумхын тоосноос ч өчүүхэн амьтад юмаа бяд чинь. Тэгснээ үр удмаа үлдээхийн төлөө хамгийн муу муухай сэтгэлтэй хүн ч амиа өгч байхын. Ёстой сониймаа нээрээ. Таанууд тэр 2012-ыг үзээрэй. Лайтай кино байлээ шүү. Тээд үзсэн бол үзсэнийхээ дараа юм бүхэнд хайр гамтай хандаарай.

40 сэтгэгдэл:

зочин
tsoomo

хаха сайхан гар нээрэн даж кину байна лээ шүү тэ

Оранж

хахаха. Үнэхээр ухаарсий шүү...... Ядаж ээжийгээ бага уурлуулий нтр гэж бодоол.... кккк. Аттила Жи 2с уучлал хүсий. Би ээжээ гэж ээмэр их орилсонд. Тээд нээрээ энглиштэй болохын билээ шт.... өө нээрээ ингэж хэлдэг билүү гэж бодоол үзээл суугаадийлаа... киноны хувьд ээмэр хийсэн тас кино. Харин зарим хэсэг нь...... за за болий тас гэдгээрээ дуусгий.

Desperado

үнэхээр юм бодогдуулсан гоя кино байлээ. нээрээ би одоо хүртэл гарч чадкү нэг л гунигтай түгшүүртэй болчоод суужийна даа

AntiDotE

Хахаха, Атилла нээрээ үнэн сайхан гар юм аа. Инээгээл дарвайсан ИЦМЭг болиулж нтр.

Анчин (зочин)

Дараа кану үзэхдээ өөрийн нулимсыг учир төгөлдөр болгохын тулд хямдхан сэтгэлтэй прагцад суумаар юм бйана даа... Атилла цоомоо бид хэд хамт суувал таархын байна...
Та нар тэр манай ахын хэлсэн үгийг сайн бодож сэтгэлдээ тунгааж яваарай үрс минь " ЧИНИЙ СЭТГЭЛ ЭНЭ АЯГАТАЙ ЦАЙ ЛУГАА АДИЛ УЖИГ ИХ БӨЛГӨӨ" ...
нээрээ Янзагаас гоя үг сурсан НАА ХОШНОГОО ТАВИАЧ
НАА ХОШНОГОО ТАВИАЧ НАА ХОШНОГОО ТАВИАЧ

Ицми

Цоомо: харин тий. таалагдсан.
Оранж: Холливудын юмыг та бяд шүүмжиллээ гээд яах ч билээ дээ кк
Дэспирадо: харин тиймээ гарч чадкуен.
Антидот: харин тий. дайсны цэрэг билээ шд кк

энэ дашрамд Гоо үзэсгэлэндээ баярласнаа илэрхийляаа.

Ицми

Анчин: хаха танай ахын үг лайтаймлээ

Анчин (зочин)

Уг үгийг үхтэрээн бодож тунгаах аваас бие сэтгэл ариусч балиар том хонх 2-нтоо цохисны дараа урсан өнгөрөх нигуур буй...

Хэрлэн

айхтар кино болсон байлээ. би Төвдүүдийг их өрөвддөг байхгү юу. тэгсэн тэрэн дээр нөгөө Төвд лам залуу усан дотор үхэхийн даваан дээр нээх өрөвдөлтэй харцаар дээшээ харсан чэн төмөр шатны дээр анааш байжийдагдаа. яг тэрүүгээр Төвдүүд бол одоо амьтнаас долоон дор байнаа гэсэн санааг ээмар далд байдлаар илэрхнийлсэн гэж би бодсоон. тэгээд уйлах гээд нүдний нулимс цийлэгнээ л гээлөө.

Turuu (зочин)

надад бол Нөгөөдөр ингэдэг кинотой адилхан санагдсан.Сда тэгээд одоо дэлхий сүйрүүл маниус нь ажлаа хийж суужаагаал үхэх байх да itsme-ийн завь мавийг бол тэгээд дээгүүрээ хуваагаад идчих байх да

Залгигч

ядахдаа энчодоо хүнтэй амьдарч үзээд, хүүхэд гаргаж үзээд үхий л даа болку юу.

үхэхийн хооронд бас нэг улаан нялзрай юм хамт үхүүлээд яахнав... мөрөөрөө ганцаараа үхэхгүй...

дурлагч

2012-г үзээд бушуухан хүнтэй сууж, хүүхэд гаргах юм хум л гэж бодогдож байнлээ. Тэр энэтхэг эрдэмтэн эхнэр хүүхдийнхээ өөдөөс хараад хүүгээ голдоо хийцэн байгаа нь аймар өрөвдөлтэй мөртлөө хамгийн гоё сэтгэл хөдлөм хэсэг тээ? Бушуухан өөрийн гэсэн саааайййхан гэр бүлтэй болох минь

Sunbeauty

Хэрлэн өү еэээ шүү. надаа бол тэр нэг үг хөөрхөн санагдсаан:
- Чи миний бүх л амьдралын туршид хаана бсийн бэ
- Бэлэг дурсгалын дэлгүүрт

шинэ ээж

ай даа ийм аймшигийг ... үзэхээр үр ачаа бодооод өрөвдөөд баахан уйлчих болуу..

сэтгэл амархаанннн хувираад уйланкай болчоол байгаа хүн дээ

Bolduush

Магад Ицми, дурлагч нарын сээгийг хараад за юун ч сүртэйн, бас модон завь гэчихжээ гэж боджоогоо хүн байж магадгүй. Гэхдээ америкчууд ойр ойрхон ийм кану хийгээд л байна шүү дээ. Бодох л хэрэгтэй... Магад энэ цаг мөчид Түвдийн уулсанд сансрын хөлөг бүтээж байх ч юм бил үү хэн мэдлээ. Тээд би бол юун манай нэг гол горхи ширгэх, цаанаа бол аймар юм болжаагаам байна даа л гэж бодсон. нөхдүүд минь 1-г бодож 2-г тунгааж, 3-г эргэцүүлэхгүй бол болку болжоох шиг байна даа. Аа тийм анхлан бичсэн Ицмидээ баяр хүргэе өө.

SEVEN

коно үзэж байж ойлгосон нь жаахан хоцролттой байна аа ер нь эмэгтэй хүн гэдэг чинь (гээл сургааль айлдчуул энэ ста бируу блоогүй байж бухий баасаар баагад гэх байхдаа эцми эгч хаха) эрт л хүнтэй суухгүй бол нас ахих тусам үнэ цэнэ буурсаар л байдаг журам эмэгтэй байхын хувь хүнтэй суусан хойноо л тэрийг хэрэгжүүлэх хэрэгтэй байх наана нь журам яарисаараан байгаад ганцаараа үлддэг байхкуюу гаднаас нь хараан хэнч энэ журамтай болохоороо одоо болтол ганцаараа гэж бодохгүй л байх харин ч ааш аяг нь олддогүй ч юм уу эсвэл одоо юу гэдгийн гаж ч юмуу хэхэ за да нэг иймэрхүү л юм бодох байхдаа тэхээр ИЦМИ эгч ээ бушуухан хүнтэй сууж хүүхэд гаргаааа 10 хуруу тэгш хүн олох гэсээр байтал насыг ганцаар барна шүү харин 5 хуруу нь тэгш бусд нь далы муруй байсан ч яадад юм засаал авчкуюу тэ хэхэ заза баахан тотом юм яриж дургүйг чинь хүрэгсэн бол уучлаарай

Анчин (зочин)

өө нээрээ бас нэг зээрлэг үг тэр канунд хэлвээ дээ... СТААРТ ЭНЖИН гээд... ядаж байхад ямар балиар олон утгатай үг вэээ... гах гах...

LoveLove

Үнэхээр зэрлэг кино. Яг 2012 онд тийм юм болуул яанаа. Бид азгүй ч юм шиг. Заавал эрин солигдож байхад төрдөг. Бусад биднээс өмнө амьдарч байсан хүмүүс шиг жам ёсоороо үхэхгүй. Тэгсэн мөртлөө бас азтай ч юм шиг. Үхсэн ч гэсэн эрин солигдохыг хараад үхнэ гэдэг. За за мэдкү мэдкү шок арилахгүй байна. Яг үнэнгээсээ тийм юм болуул яанаа...

МЭС

Тийм юм болохгүй гээд барьчий. Хэрэв тийм зүйл тохиох аваас МЭС би далайн усанд үйж үхье. :D

Oogiinoo (зочин)

hehehehe zondoo ineelee. Xool xunsee nuutslux sanaa yostoi ix taalagjiina shuu. gehdee nadad ene kinonii sanaa ni taalagdaagui. Amerikchuud yeriinxuu tuwiig l suiruulj kinonuudaaa xiine biz gej bodood l baisiiin. gexdeee ch uzexed goyo l bsan l daa gej.

Melody (зочин)

юм бошууштай гоя кану болсон байна лээ.Хэрэв дэлхий сөнөх нь үнэн бол яг тээд газар хөдлөөл, галт уул дэлбэрэх үед нь хүүтэйгээ л хамт байж байхынсан гэж бодогдсон шүү. ёо бодсоэ чинь аймар санагдчихлаа

Аанхаа

Наад киног чинь нэг олж үзяаа тэгээд үнэхээрийн таануусын хэлсэн шиг сүрхий эд биш байвал аггсам тавиж билетний мөнгөө нэхнэ шүү эсүүл ДВД ний мөнгө ч юмуу

Ицми

энэ долоо, Болдууш хоёр солиорсон байхаа хаха. юун ч чухал юм бичдийн. хүн зүгээр арзаганаад бичцэн байх чинь хаха. хүүхдүүд ийм дээрээ хөөрхөн шд

joe.

нээрээ тасархай болсон байна лээ шүү кино бол
Тэр Юри бол эээмэээр амьтан байна лээ шүү стоооп энжайн стаарто гээл хэхэ

HERO

Тэр Юри машинаа дуу хоолойгоор асаадаг хэсэг, хөгжилтэй үзэж байсан хүмүүс алга ташаал.

SEVEN

Хахаха байдал тийм л байнадаа

Оранж

хахаха. Тэр машин асаадаг хэсэг үнэн найс тэ? тэр хэсэгт л 1 инээсэн байхаа. Стоо лайтай байсан.... ккккк тэр хүнүүс алгаа ташаадаа нь л сонин тэ?

Undriga

Кк, тэр нэг солиотой fm-н хөтлөгч шиг үхвэл гоя санагдсан. Сүйрлийн гоо үзэсгэлэнг бишрээ л...

Bolduush

Тэр ФМ-н хөтлөгөч надаа үнэн таалагдсан. Би бол тийм сэтгүүлч болохымсон л гэж боддын шд.
Ицми минь дээ, үгэн дотор үг бий гэдэг байх аа. Долоо бид хоёр тийм хөнгөн юм ярихаар улсууд бил үү хахаха

Chips

Тэгээд Инглиш сурцдаг дооор нь хадмал орчуулга гарчыыынууу...Дээр трансформарыг өргөөд үзсэн чинь хэлгүйг хэлэх үү учир нь мэдэгдэхгүй пид, пад гээд пижигнэсээр байгаал дуусцсан...Хэсэгтээ чих дүнгэнээд

☠хүн_биш ☠дуралчихжээ би дуралчихжээ☠

¬hun hunee hairla uhsenii daraa diwaajind ochihoo bod hehe
¬itsmi hoyulaa taniltsi nmag hun_bish gedeg utasaa ogchih kk
¬angli helni surgaltand yawah hergegui yum bn sht 4000 kino uzeed l heltei boloh nee
¬Амжуул Ицми, амжуул etsest ni helehed

АНИРГҮЙ

яаааа ёооо энэ атийл яагүй сонин юм байна шд. үхлийнхээ тухай үзээд мааасайтал инээгээд байдаг лав энгийн хүн биш ээ. зүгээр л сайхан ицмитэй уйлах байсан байхгүй юу чи

chuups (зочин)

huuhedtei uzuul yah bol, duu chimeenees ni aih boluu ? 4 nastai huuhed

~Freedom writer~

хэхэ....Би яг энд одоо өрөөндөө үзжийнэ. Үкэж дуусчаад юу ойлгосноо хуваалцнаа за???

barbie (зочин)

Ene kinog uzeltguin bn. Setgeleeree yavchij magadguim shig bn kkk.

Sjoker (зочин)

Уг нь компьютер дээр байгаа л байна. Нэг мөсөн Өргөөд очиж дуу чимээтэй нь үзнээ гээл гүрийгээд байна даа.
Тэр Атиила инээдийг бас утгагүй болгочих юм биш биз дээ хэхэ.

Attila

хэхэхэ...
өөөөө уучлаарай... :)

showtimer (зочин)

2012-iig uzeed daraa ni bas tsochirdood za chi bol zavxairna gej baigaa bi zavxairdgaa zavxairchixsan yadin bilee baiz

ХЭРЦГИЙ ХЭРЭМ

амжуул Ицми Амжуул
амжийшд яадын тээ
амьтан авч явдаг хэсэг бол элэгний дайсан байлаа гэж

САНАСААР

шөнө мөнө юм амжуулахаа мартваа изми

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)