-Ерээд онд юмуу даа. Айл болгоны
хана эсвэл хөргөгчнийх нь хаалган дээр жунгаа хүүхний зураг байлаа. Одоогоор
бол палкаат юм даа. Нэг тийм нялцганасан уут гэхэд уут биш гэхдээ л арвын уут
шиг юман дээр зураа хаяцан. Заа тээл тэрийг чинь бараг л бурхны оронд залах нь
холгүй айл болгон тавьдаг байлаа. Тэрийг тавиагүй айл бараг айл бишиймүү
хаашаан кк. Тэгжийтэл хэн нь ч юм нэг нөхөр “хятад хүүхний зургийг тавьсан
айлын нялх хүүхэд нь өнгөрчиж гэнэ. Тэр чинь сүнстэйм байшд” этэр гээд аваа
хаядын. Хаха. Тгсн чинь л айл бүхэн өнөө муу хүүхний чинь зургийг хананаасаа
хуу татаж аваал цонкоороо чулуудчдын. Тээл хичээлээ тараал гараад ирсэн чинь
гудмааааар нэг хужаа хүүхний зураг жинкэн хөглөрчаам чинь. Туйлшрал шүү энэ бас
л ккк.
-Аа бас ингэдийн. Манайхан чинь
цугаар цугаараа Эрээн лүү гардын. Америк явжаам шиг л баяртай явдаг байлаашд. Тээл
гэнэт өөр газар орон явсан хүмүүс чинь яадын. Тэнд юу өмсчийгааг л хуу хамаад
ирдийн. Тэгэнгүүт өнөө ямаатай шаахай жинкэннн моод болдын байгааз дээ. Ах бид
хоёр тэрийг өмсмөөр байдаг. Тгсн аав болохоор “хятад шаахайны мөр манай гэрийн
босгоор алхахгүй” гдг хатуу дүрэм тогтоосноо удсан ч гүй өөрөө Эрээн лүү
наймаанд явж алжаа байхгүй юу хаха. Юун хужаа шаахайны мөр гарку этэр ай. Өөрөө
хужаа руу гараа явчжийшд. Тгсн өнөө хужаа шаахай чинь 1 ямаатай, 2 ямаатай, 3
ямаатай нь бүр саак этэр гээл ай. Өвөл зунгүй гудмаар нэг хужаа шаахай угласан,
пөөнийсөн пөөнийсөн баагийнууд л гүйлдээд байшдээ зүгээр хаха. Одоо бодохоор
инээд хүрдийн.
-Өө тэгжийтэл яахнуу араб алчуур
зангидаагүй хүн хүн биш боловоо хөөрхий. Улаанбаатарын гудмаар нэг арабууд
явлаа шүү дээ. Тэгжийтэл махиаран ороолт, элдэв янзын өнгөтэй иртүүз, өдөн
күүрчик гээл гараагүй юм байхгүйээ. Хамгийн гол нь гарсан юм бүхнийг
нийгмээрээ, нийтээрээ, улс орон даяараа өмсжийж л сая өмссөн болно шүү дээ. Гудманд
адилхан хувцастай хүнтэйгээ яаж таардаг байсым бол доо зайлуул кк.
-Хиймэл мөр нэхх моодонд оровоо. Монголчууд
гэдэг нэрийг бараг л “Мөртэйчүүд” гдг үгээр солихоо шахавуу яав хаха. Нэг л
тэвкийсэн тэвкийсэн мөртэй залуус, хүүхнүүд гудмаар нил. Өнөө хиймэл мөр нь
бараг л чихэнд нь тулах шахна шүү дээ. Өндөрсөх тусмаа л саак.
-Охид хүүхнүүд урдуураа үс
унжуулжийгаад тэрийгээ босгоно. Үсийг босгох олон янзын арга байнаа. Есийн тос
түрхэх /ихэнхдээ налимийгаад уначдаг зус байгаан/, масло /за энэ бол өвөл тас
шүү дээ. Масло түрхээл гарангуут таг хөлдөөл гоя. Жинкэн босоо аварга/, мэдээж
жинкэн гээль. За даа бараг л байгаагүйм доо. Тээд эрчүүд бас гээлийг янзүрээр орлуулдаг
байсан л юм гэнэ лээ. Манай ангийн хүүхэд элсэн чихэр устай хольжийгоод гээль
хийцэн. Тэээл нэхх ганган амьтан орцныхоо үүдэнд суусан чинь хавь ойрын хамаг
ялаа дагаж шаваад аюул болсын гэсээн хаха. Сүүлдээ бүр тэсэхээ байгаад гэртээ
ороод угаацан гсн хаха.
За санажийгаа нь энэ байна. Өөр ч
олон юм бий доо. Нийгэм шилжих шилжилтийн үед гэнэт янзүрийн юм үзсэн хүмүүс ч
их л инээдтэй инээдтэй юм хийдгийм байлээ дээ харин чиг хаха. За яады яады тэй.
Ямар ганцаараа биш нийгмээрээ нийтээрээ улс орон даяараа инээдтэй байсым чинь яады зус :D


66 сэтгэгдэл:
хөгжилтэйн хэхэ
заримыг нь мэдкү ч заримыг нь сйан санжийна. Тэр хужаа шаахай ээмэр халтирдаг тэ? надаа цементэн дээр хүртэл халтирах юм шиг харагддаг байсийн..... яагаав танай аав нөгөө баахан 1 талын шаахай авчирсан гээд байдаг тэ? мөн билүү?
анхны савангийн дуурь юм да калтар царайт гарчийхад гудамж гэдэг чинь ямар нэг хөшөө болон хувирна уу болсон бдаг бжүлэ. Саяхан тээд өнөө Үнжээ гэнэ үү Сүнжэ гэв ү Со киног дагаж нийтээрээ инээдтэй бсиймдаг уу да
Тэр хятад хүүхний зургийг шөнө болохоор амилдаг нтр гээл аймар аймар юм ярьдаг байсан тэ тээл тэрэнд нь итгээл орой болохоор айгаад гал тогооныхоо өрөөнд орж чаддаггүй байжуулээ. Кед гараал эгч нтр оо түрхжаагаал өмсөөдээдэг байсан
Bultaaraa buunuuruu hiisiim chin yadii zus haha
Нийгэм шилжилтийн үед учраа мэдэхгүй явсан би юугаа хэлэхэв. Харин 2000 оноос хойшхи гэвэл нөгөө Солонгосын савангийн дууриудыг нь хэлчье. Савангийн дуурь гаргаагүй ТВ ТВ биш байлаа шүү дээ. Тэрийг нь үзээгүй хүн ертөнцөөс тусгаарлагдчихсан юм шиг л адлуулна. За тээд Анхны хайр,ыг үзээгүй хүн малаараа дуудуулах нь цөөн биш байлаа дөө. Оон тийн бас нэг юм. эксел гэж нэг сайхан туйлшрал байваа. Одоо ч үеэ өнгөрөөж дээ. хаа очиж сайн тэрэг тулдаа нэлээд хэдэн жил боллоо доо тэээ. би зөв ярьж ууу.
намайг жаахан байхад тэр халтар царайт гээд кинон дээр Стерлита гээд хүүхэн нь үсээ байн байн лаг гоё хойш нь болгодог байвдаа тэрийг анх дуурайж маяглажаагаад одоо тэр нь рефлкс болцийшт хөөрхий зайлуул.
Надыг багад томчууд өвгөнтөөр хүртэл туйлширч байгаамшдээ. Бурхан дээрээ өвгөнт гэдэг жунгаа архи тавьж нтр. Бас ахмад настай хүндэлсэн хүндээ барьж золгож нтр. Балайрч өгч байгаам даа.
бидний үе ч сайхан байжулээ нтр гэж худлаа яриад ч яахуу
ккК БИ НААД ҮЕИЙГ ЧИНЬ ЕРӨӨСӨӨ САНАКУ ЮМ ХҮМҮҮС ИНГЭЖ ЯРИАЛ БАЙХИЙН. ЯМАР Ч БАЙСАН ПҮҮЗЭЭР ГАНГАРДАГ БАЙСАН ҮЕИЙГ Л САНАЖИЙНА ККК.
хахах тийшдээ Бороо. нээрээ өвгөнтийг айлууд бурхныхаа хажууд тавьцан байдаг байсышд гэнэт санасан чинь инээд хүрчлээ. тгсн одоо яасан "өвгөнтийнхөн" гэцэн хэдэн баагийнууд гарцан этэр ай хаха. бяд нээрээ аягүй андуурч байсан байгаам шүү
өнөө үеийн туйлшрал юу ийн бол энэ талаар бичдийн муу
Зөндөө л туйлшрал байдаг байлаа шүү дээ биднийг залуу байхад.
Пүүзнийхээ хэлийг гаргаад хэлээ унжуулсан нохой шиг л явдаг байлаа.
Дараахан нь өнөө хэлээ байранд хийгээд дотор нь давхарлаж төмбөгөр болгож хэсэг явсан.
Бас дараахан нь юм даа, өмдийг дотор талаар нь эргүүлж өмсөж хэсэг балайрсан.
Эой, бяав, покер гэчвэл буруудахгүй дээ.
Тээд тэр өвгөнтийг чинь бодохоор гол харлаад байдын. Хайран хоёр ах минь...
одоо бүгдээрэй туйлширцгаая
кккк яг шүү
Ингэхэд тэр үеийн хүмүүийн хувцастай зургуудыг цуглуулхынсан.
Бивол бариу жинсэн өмд өмсөөд формоо богинхоон болгож тайраад тээд доор нь 2 өөр үдээстэй/неон ягаан неон ногоон 2 өнгийн/ тракторон ултай гутал, богино куртк, аан тийм 2 томоо цаграган ээмэг зүүгээд, үсээ мод болтол нь лаакдаад л явж байлаа хихихи, тэр үеийн зураг харин надаа байдгүймлаа харин ч нэг.
Тэгээээл одоо блогоор туйлшрах из ирэх гээд байна уу дааа янз нь ... за энэ ч яахуу сайн л зүйл харин тэр савангийн дууриар туйлшрахыг би үнэхээрийн үзэн яддаг шүү
өвгөний хэлбэртэй архийг яриад байна уу тээ. нээх сонин пивран савтай жижигхэн. бүр санаанд орчлоо. Бас дуу гаргадаг хятад бурханууд моданд орж байсышд.
Пирамид жинсэн өмд, Түрк ноосон цамц, Хүүхний зурагтай нусны алчуур, Хулхи "АКС" сүрчиг, улаан канттай цагаан оймс, бүснээсээ унжуулдаг гинж, Шанхай кед хахахааа
Анх доналдтай бохь шуугуулж байлаа шүдэ, хөргөгчөөр дүүрэн дональд. Дараа нь терминатортой бохь, бас л хөргөгчөөр дүүрэн, дараа динозавартай бохь.
Нэг хэсэг мөрөвчтэй жинсэн өмд толгойтой болгон өмссөн, дараа нь нэг улаан биеийн тамирын найк өмд бас л шуураад өнгөрсөн, өөр чинь яаж байлаа, шак гэж пүүз бас буддагдаад өнгөрсөн, өөр юу юу ч билээ дээ, ёстой л монгол даяараа адилхан хувцаслаж байж ханадаг байсан байх ккк
намайг нэг удаа хамаатны ахындаа орсон чинь тэр ах эхнэртээгээ ярьж байгаад надаа нэг юм өгхөөр шийдвээ, манай охин том болтол хадгалий гэж бодсон мөд таарахгүй юм шиг байна. гээд 1 ямаатай шаахай өгдийн. тэрнийг нь би 1 зунжин өмссө дөө. эхэндээ томдоод сугарч унаад олдгүй ээ. Дурандаа өмсөөд л байлаа сүүлдээ сугарч унахгүй болжаагаам чинь. тэр үед би 7,8-тай л байсан байх, тэгтэл тэр өмсгөх гээд хүлээж байгаа хүүхэд нь 3,-тай хүүхэд шүү дээ. хэхэ
нээрээ ч шаахай мода монголиа байсан шүү.
Вандам, Шварцнегер-н зургуудыг бас наадаг байсышд. Бохиноос гарч ирдэг. Тэр үед Елен-тэй олон ангит кино гардаг байсышд.
өө нээрээ пальтформ гутал нэг хэсэг айр моданд орсышд. тийм гутал авахуулах гэж бөөн юм болж билээ. бас фубу гээд өргөн жинсэн өмд чигшиг ккк
бас резинэн ч гэх юм уу пластикан шаахай байсан. Синтетик оймс, хятад үлээдэг бохь, боевик кино...
bas neeren malgaitai tsamts omsohgui bol hun bish boloh geed bdag blaashd.bas hujaagiin ongoteo ongogui baahan 20-50 togrognii ginj kkk.tegeed boloogui ee gutalandaa tsatsag hiine geech
Миний багад гот даяарх хүүхдүү SP гэсэн өргөн жийнс өмсөцгөөдөг байсан санагдана. Эр эмгүй гипаапдаад л
Улаан, саарал голдуу өнгөтэй цээжин дээрээ хөөрхөн бамбрууш нтр-ийн зурагтай өмд цамцыг биеийн тамир дээр их өмсдөг байсаншд. Тэгсэн тэр нь яг үнэндээ унтлагын хувцас байсан юм билээшд. Энийг одоо санаж байгаа хүн байнуу?
олон өнгийн иртүүз бол лайтай лайтай
тэр үед 10 жилийн сурагч байсныг ч хэлхүү ангийн охин болгон өмсөөл анги тэр чигтээ эрээн мираан
банхар гээд дөрвөлжин хоншоортой гутал өмсдөг байлаа шд нийгмээрээ хэхэ
израйл гутал хэсэг моод болж билээ
хөвгүүд нь үсээ 2 хуваагаадл /муугаар бол хошного гаргаал гэдэгдээ/
охидууд нь чёолк тавиал айн
тэгжийсэн чинь халтар царайт гараал жинхэнэ туйлшираал, муу гир ахыг эс тоогоол
архийг бол жикэн туйлширч бөгдөөрөө уудаг бсан доо, пийжүү, найрка гээл
Борооны дараах мөөг шиг баригдсан олон ТҮЦ-үүд
Жуулчны бааз нэртэй хэдэн гэрүүд гээд л туйлшрах юм их байна дөө
Миний мэдэхээр шивээртэй 20-н бохь хаа сайгүй орц болгоны хаалга хөргөгч болгон дээр элдэв янзын күүкэлдэй ойн күрэн баавгай нтр 5-н гаа үрлэн сумтай буу мортал л жинкэн газар авдаг байсымдаа өөө тийн нэг хэсэг хотоор дүүрэн шар толгойтой юмнууд явдаг болцон байсан :P
солонгосын нэг хамтлагийг дууриагаал үсээ янз бүрийн ташуу болгож засаад шараар будуулдаг байсан. Нүднийх нь урдуур ороод ирцэн нтр. HOT билүү юу билээ
uvgunt gesnees neg ineedtei yvdal sanaand orchloo, manai xadmiind neg xodoonii nastai xamaatniix n xun irexeer n chingis arxi gargasan gesen, tegsen nuguux n uul n arxind durtai xun bsn chin, oo bi uuxgui geed l guriigeed bj, garaad xamt yvjaagaa xun n yagaad uuxgui bsiin gesen chin bi tegj uvgunt uuj dooshoo oroxguiee gesen gesen, hahaha, xoorxi ter uvguntiig n ch chingisiig n ch xaraagui, uvgunii zuragtaim chin uvgunt l gej bodson gesen.
Охидуудын зузаан ултай гутал ч юмуу пүүз ч гэхиймуу байна, 2 хажуугаараа коноптой бэлтгэлийн өмд байна, нацист гээд нэг түжүүркэрхүү юм байна хэхэ, NY гэсэн малгайтай цамц гээл ер нь бол байна дөө...
Охидуудын зузаан ултай гутал ч юмуу пүүз ч гэхиймуу байна, 2 хажуугаараа коноптой бэлтгэлийн өмд байна, нацист гээд нэг түжүүркэрхүү юм байна хэхэ, NY гэсэн малгайтай цамц гээл ер нь бол байна дөө...
Охидуудын зузаан ултай гутал ч юмуу пүүз ч гэхиймуу байна, 2 хажуугаараа коноптой бэлтгэлийн өмд байна, нацист гээд нэг түжүүркэрхүү юм байна хэхэ, NY гэсэн малгайтай цамц гээл ер нь бол байна дөө...
ориг пүүз өргөн мөрөвчтэй өмд, карматай өмд хирээстэй жилээтик америк хөлбөмбөгийн, хокейн эсвэл бэйсболийн жээрси, зундаа босоо малгай/соокс,рэйдирс, нью иорк яанкийс/ өвөлдөө эрээн санта клаус малгай өө тийн бас босгож өмсдөг ноосон малгай сагсны багуудийн эмбльемтэй улаан хүрээтэй нүдний шил хаха /хар тасын мс бид 2 л зүүдэг байсым шиг байгаан хаха/, эрэгтэй платформ чинь 98 он байхаа би тэхэд чинь destroyer гэдэг платформ өмсдөг байлаа хаха одоо бодхоор ичээд байдиймаа
би мууур авмааарийнааа муууууурыг хүлэээн зөвшөөрдөггүй туйлшралыг үзэн яджийнаааа
Хон Гил Дон бээнэ. бас них туйлширч үзсийшд истоо нээрээ
Бас хоёр талаараа конооптой биеийн тамирын өмд вайна. гүүмөн олон тайлуулсаа тэрийг хахаха
бас дээгүүрээ тас бариу доогуураа шуудай л гэсэн үг тийм тарпи өмд өмсдөг байлаа үсээ аймар дээр боогоод л 2 нүдээ жартайтал нь татаж боогоод л илүү сөрөвгөр үс гаргахгүйн тулд есийн тосоор тослоод таг. инээдтэй ч байж дээ хэхэхэ одоо бол манайхан хэлбэргүй бойтгоор туйлшраад байгааз дээ
пүүзнийхээ улыг дуугаргаж ориг эсэхийг нь шалгадаг /гайхуулдаг/ байсныг орхиж үл болох байх
xaxaxa
намайг 10 жилд байхад охидууд гала цамц бөөн тод тод өнгийн юм өмсдөг байсан
масло хэзээ түрхжээсийн
За миний үе бол тэр шахайг хальт өмсөөл, тэгээл араб алчуур, нөгөө иртүүзийг бол улаан ягаанаар нь өмсдөг байлаа. Одоо тэр үе шиг хүчтэй нөлөөлж, нийгмээр нь нийтээр нь хөдөлгөжаагаа юм ховор ч юмуу ккк.
бүүр нүдэнд харагдчлаа тэр үе хехехе...
Одоо үед чинь "Hi!" ч юм уу "Англимаагийн туйлшрал" ч гэдэг юм уу, иймэрхүү туйлшралаа л больчихвол зүгээр байгаа юм даа.
Нөгөө уймраа ногоон гээд нийх олон кармаатй хантааз бас энэ үеийнх биз дээ хэхэ
Hahaha savaachihiinma!
adidas өмсөөгүй бол кэцүү. Араб алчуур өвөл моодонд ороод зун на адидаахай моодонд ороод. Үсны хувьд адууны өөх гартаа нялгадаж байгаад тослоод гардаг байсан. Царцахгүй гялалзана. Даанч үнэр гэж эвгүй ш д. Хүрэн ултай хятад шаахай үнэн гадуурхагддаг байж билээ. Хятад шаахайтай улсуудын биедээ байнга авч явах юмны нэг нь сойз, замаск 2 байлаа шд. Тоос болонгуут нөгөөдөхөө гаргаж ирж хэрэглэдэг. Нэг баахан тонгойсон тоосоо гөвсөн улсууд зогсож энтэр. Хятад шаахан дотор нь бол цагаан оймс байнга. Тэр нь бас канттай гэжугаа. Өмд бол доод тал нь хэд нугалаастай. Оймсны кант гартал нугалдаг байлаа ш д. Хэ хэ галзуурчгаамшүү.
өөх нээчэн байна ш дээ нөхөр хэхэхэх сайхан л санаа байна уншлаа мэдлээ харлаа ойлооо ухаажлааа хэхэхэхэ
хэхэ.Өвгөнт гэдэг архи бдаг бсио??? хаха инээд хүрчлээ бна. Өвгөнтийнхний үүсэл гарал юм биздээ.
EAST 17 хамтлагийн дуунууд хүч түрэн орж ирэхэд бүгд л ноосон малгайг дөрвөлжилж өмсөөд гондурас гутал хөлдөө шахахгүй бол хүн биш байлаа ш дээ
ссүлийн үед хэрэм миний блог дээр нэг туйлшрал хэт их ажиглагдах боллоо.
Орж ирсэн хүмүүс сээгийг үлдээхдээ өөрийгөө самар гэж нэрлэх нь элбэг болсон бөгөөд үүнийг бас нэг төрлийн туйлшрал гэж нэрлэж болох юм шиг.
би хэрэмийн нэр зүүсэн хүн гэдэг нь ойлгомжтой атал юунд нь намайг хүчээр самарт дуртай болгох гэж энэ хүмсүүд чичирнэм.
Туйлшралааа гэж... бөмбөг юмаа.
ёооо үхтлээ инээлээшд, хахаха, үсээ босгож нтр, тэр үеийнхээ зургуудыг харахаар аймаар авгай харагдаад байдышд ккк, нэг хэсэг бас их урт убка моодонд орсон, өнөө өндөр мөр чинь заримдаа энд тэнд явжээдэг байсышд :P
тэр хужаа хүүхний үс нь цайгаад араг яс харагддаг гээл, тээл хөөрхий бүгд гудамжинд хаягдсандаа, элэг авмаар бичдийн шүү ххааха
хүн бүхэнд л дурсамж байхым даа хэхэ...
Халуун хөнжил сонин байна.
Ер нь намайг бага байхад өвс хүртэл илүү ногоон, пиво хүртэл илүү согтоодог байж дээ.
уг нь би энэ бичлэгээрээ манай блогт сүүлийн үед туйлшралууд ихээр явагдах болсныг л харуулах гэсиймоо. гэтэл хэтэрхий тойруугаар бичсэн бололтой хэхэ.
Саяхан Үнжээг дуурайгаад Монголоор дүүрэн богионо үстэнгүүд болцон бсан шдээ...хаха....
Заза 1.6р ангид байлуудаа хөвгүүд нь бүгд үхэрт долоолгуулаад дараа нь салхи сөрөөд гүйцэн юм шиг болдог байсан
2.Арван жилд манай сургууль нэг тэнэг хөх костюм пиджак зангиатай байсан, нэг өдөр би шд одоо ягаан зангиа зүүсэн тэгээ яасан байхну сүүлд жэнко Баттулга зүүж тэр нь манай Парла д туйлширвуу яав
3.нэг хэсэг дарга нар лексус унахгүй бол хүн биш болснуу
4.Аан тийн бас дээр үед орцонд HIP HOP гэдэг O I 2нь эвцэлдцэн тийм графит бичигддэг байсан гэхдээ энийг бас туйлшрал гэхэд ... mmm anyway
Odoogiin tuishlral gehiim bol "Uggs" gutal time?
Gudamjaar alhahad haa saigui ter neg teneg gutal!! :P
Гөү гөү блог уншдаг хүмүүс бүгд ицмиг лаг гэж туйлширдаг. ёстой инээдтэй.. Юм бүгд зөв байдаггүй юм шүү дээ..
тиймүү? ямар гоя туйлшрал вэ. баярлалаа чихшг кк
хэхэ гоё юм бичжээ. Чиний сэдвүүд их хөгжилтөы юм аа тээ. Таалагдлаа...гэж ккк
Ter hujaa huuhnii zurgiig harj anh gar hangalga hiij zandangaasaa salj bailaashdee :D.